Д.Золжаргал: Иргэн Б ачааны машинд нуугдаж очсон гэдэг нь ташаа мэдээлэл

Нийгэм   Ярилцлага 12:05 , 2020-11-30
0

Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд буйтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Д.Золжаргал иргэдийн асуултад хариуллаа.

-Онош батлагдсан иргэнийг яаж илрүүлсэн бэ? Хотоос хавьтал болсон иргэн байгаа талаар мэдээлэл хэзээ анх ирсэн бэ?

-Улаанбаатар хотод батлагдаад буй хувийн эмнэлгийн бариачийн нэгдүгээр хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээлэл 11-р сарын 27-нд ХӨСҮТ болон аймгийн Тагнуулын газраас ирсэн даруй АОК-оос шуурхай бүлэг явуулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлалтад авсан. Эхний ээлжинд тухайн өрх болон хот айлын нийт 9 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гэрийн эзэн Б-ийн хариу эерэг гарсан учир 9 хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотруу явуулж PCR-аар шинжилгээ хийлгэсэн. Ингээд PCR шинжилгээний хариугаар иргэн Б болон түүний хүүгийн хариу эерэг гарч, вирусийн 2 тохиолдол бүртгэгдсэн.

- Явсан маршрутыг тогтоосон уу?

-Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд 11-р сарын 15-нд ирсэн. Архангай аймгийн Батцэнгэл сум болон бусад явсан газруудын бүх маршрутыг АОК-оос тогтоогоод нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлуудыг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Улаанбаатараас гараад Лүн, Баяннуур, Дашинчилэн, Өлзийт сумдын постоор өнгөрөөд Батцэнгэл сумын төвд ирж дэлгүүрийн бараа буулгаад сумын төвөөс 35 км-ийн зайд орших гэртээ харьсан байна. Өвөлжөөн дэх гэртээ байхад нь малаа хайж очсон иргэн болон сумын төвөөр орсон, дэлгүүрт уулзсан, банканд уулзсан бүх иргэдийн хавьтлыг тогтоогоод эхний ээлжинд сумын төвд тусгаарлаад байна.

- Ачааны машинд нуугдаж очсон гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна?

- Ачааны машинд нуугдаж очсон зүйл байхгүй. Иргэн Б хөл хорио тогтоохоос өмнө буюу 11 сарын эхээр хувийн ажлаар хотод эхнэр 2 хүүхдийн хамт очоод хөл хорионд орсон. Энэ хугацаанд бариачаар 2 удаа бариа хийлгэсэн байна. Ингээд 11 дүгээр сарын 15-нд Батцэнгэл сумын хүнсний дэлгүүрийн гурил болон хүнсний бүтээгдэхүүнийг ачаад сумандаа ирсэн байгаа юм. Ирэхдээ өөрийн хувийн Бонго маркын автомашиныг өөрөө жолоодож, эхнэр хүүхдийн хамт ирсэн.

- Тухайн иргэн өөрийгөө ойрын хавьтал болсноо мэдсэн байсан уу?

- Мэдээгүй. 11-р сарын 27-нд АОК-ын шуурхай штабын багийг очиход л өөрийгөө 1-р хавьтал гэдгээ мэдэж, шинжилгээнд орсон.

- Одоо хоёр тохиолдол илэрлээ. Тусгаарлаж байгаа хэчнээн иргэн байгаа вэ? Аймгийн хэмжээнд ямар зохион байгуулалтад орж ажиллаж байна?

- Иргэн Б болон түүний гэр бүлийнхний 1 дүгээр хавьтлын 53 иргэнийг Батцэнгэл суманд тусгаарлаад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 2 дугаар хавьтлын 100 гаруй иргэнийг гэр гэрт нь тусгаарлаад байна. Нэг болон хоёрдугаар хавьтлуудыг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байгаа. Гэхдээ өнөөдөр Зоонозын өвчин судлалын төвийн явуулсан PCR шинжилгээний авто лаборатори манай аймагт ирэх тул эдгээр хүмүүсээс PCR-ийн шинжилгээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгийн хэмжээнд Батцэнгэл, Ихтамир сумдад 12 дугаар сарын нэгний өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоосон.

- Баруун аймаг руу Архангайгаар дайрч явдаг. Энэ тал дээр зохицуулалт хийсэн үү?

- Баруун аймгуудын хүнс тээвэр, өвс тэжээл ачсан тээврийн хэрэгсэлүүд зааврын дагуу явж байгаа. Ганцхан шаардлага нь Ихтамир сумаар дамжин өнгөрөхдөө зогсохгүй өнгөрөх ёстой.

- Хоёр суманд ТЭГ зогсолт хийсэн байна. Яагаад бусад сумдад хатуу хөл, хорио тогтоогоогүй юм вэ?

- Бусад 17 сум болон Аймгийн төвд халдвартай иргэний 1,2-р зэргийн хавьтлын иргэн одоогоор тогтоогдоогүй байна. Явсан бүх маршрутыг тандалт судалгааны баг гаргасан. Хэрвээ PCR шинжилгээгээр дахин халдвартай иргэн батлагдвал, түүний явсан замын зураглал, хавьтлуудыг тодорхойлж, бусад сумдаар зорьчсон тэмдэглэл үүсвэл тэр даруй хариу арга хэмжээ авна. Тиймээс аймгийн хэмжээнд хатуу хөл хориог чангатгаж, ТЭГ зогсолт хийгээгүй ч, ард иргэдээ илүү сонор сэрэмжтэй байж, нэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гарвал маскаа зүүж, ариутгал дэглэмээ сайн баримтлахыг уриалж байна. Ингэж гэмээнэ бид хавьтлыг түргэн шуурхай хумих арга хэмжээ авч чадна.

- Идэш авахаар очоод хавьтал болсон 3 иргэн байна. Тэгэхээр идэштэй холбоотой бусад сумруу зорчих асуудал байгаа юу?

- Ихтамир суманд иргэн Б-ийн аав ээж байдаг. Ихтамир сумаас Батцэнгэлд хүүхдүүд дээрээ очоод идэшээ аваад нэг хоноод буцсан. Тухайн гурван иргэнийг тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. PCR-ийн шинжилгээний сорьцийг УБ-руу явуулсан хариу гараагүй байна. Идэшний асуудал дээр АОК-ийн шийдвэр гаргаад постон дээр солилцох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

- PCR-аар хэдэн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулаад байна вэ?

-Өнөөдөр Батцэнгэл суманд PCR-ийн явуулын лаборатори ирж ажиллах учир 1,2-р хавьтлын 150 гаруй иргэний шинжилгээг эндээ авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Цаашдаа Батцэнгэл сумын өрх бүрээс 1 гэдэг байдлаар түүвэрлэн шинжилгээнд хамруулах хүсэлтийг ЭМЯ-д хүргүүлсэн байгаа.

- Аймгийнхаа иргэдэд хандан юуг захих вэ.

- Хэдийгээр Архангай аймагт өвчин бүртгэгдсэн ч хорио цээрийн дэглэмээ сайн сахиад онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, гарвал маскаа зүүж, хүн хоорондын зайгаа хатуу чанга баримталж байхыг уриалж байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэх шаардлагатай бол хэт их үймэх, бөөгнөрөл үүсгэж хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг иргэддээ хэлмээр байна. Аймгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа учир бид цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийнхээ хүнсний хэрэгцээг үүдэнд нь хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгамаар байна. Хамгийн гол нь бид эрүүл аюулгүй байдлаа хангах нь чухал юм шүү.

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 20:03Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26

NEWS STORY

Popular Tags