АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй

Нийгэм   Орон нутаг 12:25 , 2020-11-30
0

Энэ сарын 1-нээс Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь маргаашаас эхэлж буцаана. Уг ажлыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм. 

Хөл хорионы үед хөдөө орон нутгийн зорчих дараах зүйлийг анхаарах ёстойг АТҮТ-өөс мэдээлж байна.

1. Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.

2. Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.

3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.

4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.

5. Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.

6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

7. Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.

8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85000 иргэдээс 76000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөлт хийгээд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байна. Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэх ёстой юм.

Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан санууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 20:03Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26

NEWS STORY

Popular Tags