Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч

Улс төр   УИХ 12:09 , 2020-12-3
0

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна. Уг танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна гэв. 

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Зээлийг бол дэмжиж байна. Нийслэл, аймгийн онцгой комиссууд сайн ажиллаж байгаа. Иргэдийн амь насыг хамгаалж, өвчин тахал тараахгүйн тулд нойр хоолгүй ажиллаж байгааг ойлгож байна. Арванхоёрдугаар сарын 11 хүртэл 18 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа. Тэр хугацааг хүлээлгүй бусад байгууллага, ААН-ийг ажиллах боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлтийг УОК-т гаргаж байна. Энэ бол миний хүсэл биш иргэд, ААН-үүдээс ирж байгаа саналыг дамжуулж байна. Бичгээр бас саналаа явуулах болно. 18 ААН-үүд дээр нэмээд үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг үе шаттай, тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулах боломжоор хангаж өгөөч. Үүнийг анхаарч үзээч ээ. Анх халдвар тарсан үетэй харьцуулахад ерөнхийдөө хяналтдаа авсан гэсэн. Тиймээс ААН-үүдээ бас хамт авч явах шаардлагатай байна гэдгийг уриалж, санал гаргаж байна" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Одоогоор нийтдээ 18 салбар үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 19 дэх нь, 20, 21 дэх нь аль салбар байх вэ, халдвар тархаахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бэлтгэл ажил хийгдэж байх ёстой. Ээлж дараатайгаар чөлөөлөөд явах байх. Бүгдийг нь тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдэгтэй бид бүгд санал нэг байна. Мэдээж тархалтыг нэмэгдүүлэхгүй барих чиглэл бариад явна. Нэг хөл хорио тавиад болиод байж болохгүй. Эргэж буцсан шийдвэр сөрөг нөлөөтэйг бид харж байгаа" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 20:03Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26

NEWS STORY

Popular Tags