Улаанбаатарт гацсан иргэд энэ сарын 1-нээс орон нутгийг зорьж буй. Ингэхдээ шинжилгээ өгч, шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд явж байгаа юм. Харин хичээл сургууль карантилсантай холбоотойгоор оюутнууд ч мөн хөдөө орон нутаг явах хүсэлтээ гаргасаар байна.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаас тодруулахад "Орон нутгийг зорих хүсэлтээ оюутнууд зөвхөн дотуур байранд гэхэд 11300 гаруй байна. Бид үүнийг зохицуулахаар ажиллаж байна. Орон нутгийг зорих иргэдийг зорчуулсны дараа харьцангуй жигдрээд ирэх үед оюутнуудыг бүртгэх болно. Оюутнуудыг нэгдсэн журмаар, үе шаттайгаар зохион байгуулна. Дотуур байранд байгаа оюутнуудыг хэрхэн яаж шинжилгээнд хамруулах, яаж зорчуулах зэрэг төлөвлөгөөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм" гэлээ.
Сэтгэгдэл бичих