ДАВАА, May 25, 2020

Х.Киссинжер: Цар тахлын дараа дэлхийн дэг журам эгнэгт өөрчлөгдөнө 

4/ 20/ 2020    8 цаг 55 минут

Ковид-19-ийн цар тахлыг тойрсон жигтэй уур амьсгал нь миний бие залуу байхдаа 84 дүгээр явган цэргийн дивизийн бүрэлдэхүүнд Арденны тулалдаанд оролцох үедээ мэдэрч байсан тэрхүү зүйлийг эргэн санагдуулж байна. Өнөөдөр 1944 оны сүүлч үе шиг тодорхой нэг хүн рүү чиглэсэн бус харин гэнэтийн, үгүйрүүлэн сүйрүүлэх цохилт өгөх аюул бий болж байгаа мэт бодол төрнө.

 Гэхдээ алс тэртээх он цаг ба өнөө үеийн хооронд том ялгаа бий. Тэр үед Америкийн сүр хүч, зориг тэвчээр нь улс үндэстний нэгдмэл зорилгоор батжин бэхжиж байсан юм. Өдгөө хуваагдан санал зөрөлдсөн энэ улс орны хувьд цар хэмжээгээрээ урьд өмнө үзэгдээгүй, дэлхийг хамарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд үр дүнтэй ажиллаж чадах, алсыг харж ажиллаж чадах засгийн газар хэрэгтэй байна. Нийгмийн итгэлийг хадгалах нь нийгмийн эв нэгдэл, нийгмийн харилцаа, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх ач холбогдолтой билээ.  

Төр засгийн институтууд нь аюул заналыг урьдчилан харж, үр дагаврыг нь саармагжуулж, тогтвортой байдлыг сэргээж чадна гэсэн итгэлийн үндсэн дээр улс үндэстнүүд нэгдэн нягтарч, хөгжин дэвжиж байдаг. Ковид-19-ийн цар тахал зогссоны дараа олон улс орны төр засгийн байгууллагуудыг “амжилтгүй ажилласан” гэж дүгнэх болно. Ийм дүгнэлт нь бодитой шударга уу, үгүй юү гэдэг нь төдийлөн чухал биш. Дэлхий дахин коронавирусний дараа өмнөхөөсөө өөрчлөгдөнө гэдэг нь л бодит үнэн билээ. Өнгөрсний талаар одоо маргалдах нь хийх ёстой зүйлийг хийхэд л саад учруулах болно.

 Коронавирус урьд хожид үзэгдээгүй өргөн хүрээнд хүнд цохилтыг өглөө. Цар тахал тэсрэлтийн хурдаар дэгдэж, АНУ-д 5 хоног тутамд халдварын тохиолдол хоёр дахин өсөж байна. Одоогоор ямар ч эмчилгээ алга. Халдварын тохиолдлууд улам олширсоор түүний давалгааг тогтоон барих эм хэрэгсэл дутагдахад хүрч байна. Эрчимт эмчилгээний тасгууд дүүрч, боломжийнхоо хязгаарт тултал ажиллаж байна. 12-18 сарын дараа л вакцин гарган авах төлөвтэй.  

 Айсуй сүйрлийг зогсоохын тулд АНУ-ын засаг захиргаа даацтай сайн ажиллалаа. Вирусийн тархалтыг зогсоож чадах уу, үүний дараа өөрсдийгөө удирдах америкчуудын чадварт итгэх итгэлийг хадгалах хэмжээнд байлгаж чадах уу гэдэгт л эцсийн сорилт оршино.

 Удирдагчид үндэсний хэмжээнд л вирустэй тэмцэж байна, гэтэл нийгмийг эвдэн сүйтгэж буй вирусийн нөлөөнд хил хязгаар гэж үгүй билээ. Хүний эрүүл мэндэд учруулсан хөнөөл нь түр зуурынх байгаасай гэж найдъя, харин улстөр, эдийн засгийг доргиогч нөлөө нь хэд хэдэн үе дамжин үргэлжилж болзошгүй. Ямар ч улс орон, АНУ хүртэл зөвхөн дотоодын хүчин чармайлтаар вирусийг ялан дийлж чадахгүй. Өнөөгийн хэрэгцээ зорилтыг хангахын тулд дэлхий дахиныг хамарсан хамтарсан хөтөлбөрүүдтэй уялдан зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид үүнийг хослуулан хийж чадахгүй аваас хамгийн таагүй зүйлтэй тулгарах болно. 

Маршаллын төлөвлөгөө, Манхэттэний төслийг хэрэгжүүлсэн туршлагаасаа сургамж авч, АНУ дорх гурван чиглэлд даацтай хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, халдварт өвчний эсрэг дэлхийн дахины тогтвортой байдлыг бэхжүүлэх. Халдварт саа өвчний эсрэг вакциныг гарган авсан, салхин цэцэг өвчнийг устгасан болон хиймэл оюун ухааныг ашиглан оношилгоо хийж байгаа зэрэг анагаах ухааны ололт амжилт нь биднийг сэтгэл ханах аюултай байдал руу орууллаа. Халдварыг хянах, олон хүнд хүрэлцэх хэмжээний вакцин үйлдвэрлэхийн тулд бид шинэ техник, технологийг бий болгох хэрэгтэй байна. Нөөц бүрдүүлэх, хамтран төлөвлөх, тандан судлах замаар иргэдийг цар тахлаас хамгаалахад хотууд, мужууд, бүс нутгууд бэлтгэх ёстой.   

 Хоёрдугаарт, дэлхийн эдийн засагт учирсан шархыг эмчлэх хэрэгтэй. 2008 оны санхүүгийн хямралаас дэлхийн улс орнуудын удирдагчид томоохон сургамж авсан байх учиртай. Харин одоогийн эдийн засгийн хямрал нь өмнөхөөс илүү нарийн түвэгтэй, өргөн цар хүрээтэй юм. Коронавирусээс үүдэлтэй уналт бууралт нь хурд ба цар хүрээний хувьд түүхэнд болж байсан үйл явдлуудын алинтай нь ч адилгүй. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд авч буй арга хэмжээнүүд буюу сургууль, үйлдвэрийн газруудыг хаах, хүмүүс бие биенээсээ зайгаа барих зэрэг нь эдийн засагт хохирол учруулж байна. Дэлхийн хүн амын эмзэг бүлгийнхний дунд дэгдэж болзошгүй эмх замбараагүй байдлын үр дагаврыг зөөллөхөд хөтөлбөрүүдийг чиглүүлэх хэрэгтэй.  

Гуравдугаарт, олон улсын либерал дэг журмын зарчмуудыг хамгаалах. Орчин цагийн засгийн газруудад засаглалын эрт дээр үеийн хэв шинж хадгалагдсаар байна. Энэ бол хүчирхэг эзнээр хамгаалуулсан хана хэрэм бүхий хот юм. Эзэн захирагчид нь зарим үед харгис хэрцгий, заримдаа энэрэнгүй зөөлөн байдаг, гэхдээ тэд ард иргэдээ гадны дайснаас хамгаалахад хэзээд бэлэн байжээ. Соён гэгээрлийн үеийн сэтгэгчид энэхүү үзэл баримтлалыг улам дэлгэрүүлэн хөгжүүлж, аливаа эрхзүйт төрийн зорилго бол ард түмний үндсэн шаардлага хэрэгцээ болох аюулгүй байдал, дэг журам, эдийн засгийн хангалуун байдал ба хууль ёсыг хангах явдал мөн хэмээн баталдаг. Хувь хүмүүс эдгээр хэрэгцээгээ өөрсдөө дангаараа, төрийн оролцоогүйгээр хангаж чадахгүй билээ. Цар тахал дэгдсэн нь үеэ өнгөрөөсөн зүйл рүү түлхлээ. Дэлхийн худалдаа, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс хөгжил цэцэглэлт хамаарч буй эрин үед хана хэрэм бүхий хот дахин сэргэв.     

 Энэ нөхцөлд дэлхийн ардчилсан орнууд Соён гэгээрлийн үеийн үнэ зүйлсийг хамгаалан бэхжүүлэх шаардлагатай тулгарч байна. Эрхзүйн хүрээнд засаглалыг тэнцвэржүүлэхээс дэлхий дахинаараа ухарч буцаж байгаа нь АНУ-ын дотоодод болон олон улсын хэмжээнд “нийгмийн гэрээ” нуран унахад хүргэнэ. Хууль эрхзүйт ёс ба засаглалын талаарх мянган жилийн маргааныг короноавирустэй хийж буй тэмцэлтэй нэгэн зэрэг шийдэх боломжгүй юм. Биеэ барьж, тэвчээртэй байх нь дотоод бодлогод ч, олон улсын талбар дахь дипломат үйл ажиллагаанд ч чухал. Гол чиглэлүүдээ эрэмблэн тодорхойлох хэрэгтэй байна.

 Бид бүхэн Ардены тулалдааны талбараас хүний нэр төрийг эрхэмлэдэг, хүмүүсийн аж амьдрал сайжирсаар буй дэлхий ертөнц рүү орж ирлээ. Өнөөдөр бид эргэлтийн эрин үед амьдарч байна. Удирдагчдын өмнө тулгарч буй түүхэн сорилт бол хямралыг даван туулж, ирээдүйг цогцлоон байгуулах явдал юм. Үүнийг хийж эс чадваас дэлхийг хамарсан гал дүрэлзэх болно.

Х.Киссинжер, Умард Вьетнамын Гадаад харилцааны сайд Ле Дык Тхо нарт 1973 онд Нобелийн Энхтайвны шагнал олгожээ  

 Ноён Хенри Киссинжер Веймарын Бүгд найрамдах улсын Бавари муж улс дахь Фюрт хотод 1923 онд төрсөн бөгөөд өдгөө 97 настай.  Америкийн төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, олон улсын харилцааны нэртэй шинжээч тэрбээр Ерөнхийлөгч Никсон, Форд нарын засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Х.Киссинжер 1968 ба 1973 онд дэгдсэн Израиль-Палестины мөргөлдөөнийг зохицуулах, Америк-Вьетнамын дайныг зогсоохын тулд асар их хүчин чармайлт гаргасны учир Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн байна.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: МОНЦАМЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө10 минут 25 секундын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд30 минут 10 секундын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa1 цаг 13 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ1 цаг 17 минутын өмнөУОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube