ДАВАА, May 25, 2020

С.Глазьев: Дэлхий нийтийн шинэ дэг журам бүрэлдэхийн зайлшгүй нь

4/ 27/ 2020    9 цаг 45 минут

Саяхан академич С.Глазьевийн аналитик тайлан илтгэлийн нэг жижиг хэсгийг (праграф) орчуулж нийтлэв. Гэтэл манайхан Орос, Америкийг “шүүмжлэн дүгнэж” хэдэн тал болон хэрэлдэв. Түүний дотор намайг хараан зүхэв. Би шүүмжлэхээс өөр ажилгүй, сэтгэлгээний гажигтай баагийнуудаас айгаад бүтээх туурвих ажлаа зогсоодог аймхай судлаач биш. Иймээс академич С.Глазьевийн илтгэлийн дараагийн хэсгийг орчуулан хүргэж байна. Эндээс өнөөдөр дэлхий дахинаа дүрэлзэж буй гибрид дайн, түүний цар хүрээ, хор уршиг, шинээр бүрэлдэж буй шинэ дэг журмын түрэлт хийгээд зөрчлийн талаар бүрэн дүүрэн биш ч хангалттай зураглал төсөөлөл олж болно гэдэгт эргэлзэхгүй байна.

x x x

Дэлхийн аж ахуйн хэвшил солигдох нь дэлхийн тэргүүлэх орнуудын эрх баригч элитүүдийн үе солигдоход шаардлагатай цаг хугацааны нэлээд үеийг эзэлнэ. Өнгөрсөн зуунд энэ хугацаа дэлхийн I дайны эхлэлээс дэлхийн II дайн дуусах хүртэл гуч гаруй жилийг эзэлсэн. Энэ үеийн туршид дэлхийн тэргүүлэх орнуудын элитүүд маш их өөрчлөгдсөн. Засаглал-аж ахуйн хөтлөгч байр суурийг эзэлж байсан угсаа залгамжилсан язгууртан, капиталистуудын орыг технократууд эзлэж, харин төрийн удирдлага мэргэжлийн бюрократуудын гарт шилжив. Хувийн компаниудын өрсөлдөөн даяар байгууллагуудын уралдаанаар солигдож, аливаа нөхөн үйлдвэрлэлийг дэлхийн улс төрийн хоёр систем зохицуулах болов.
Дэлхийн социалист системийн сүйрлийг гибрид дайны эхлэл хэмээн тооцох ёстой ба үүнийг АНУ-ын тусгай албад гибрид дайны арга хэрэгслүүдээр өдөөн дэгдээсэн юм. Өнөөдөр гибрид дайн төгсгөлийн шатандаа орсон ба энэ явцад ЗХУ бүрэн задарсны дараа АНУ-ын мэдэлд шилжсэн дэлхийн аж ахуйн системийг бүрмөсөн сүйрүүлж шинэ хэвшилд шилжих ёстой юм.
Шинэ хэвшлийн хүрээ зааг Хятад болон Зүүн-Өмнөд Азийн бусад орнуудад нэгэнт төлөвшиж буй бөгөөд тэд дэлхийн аж ахуйн интеграл хэвшлийн институтуудыг эзэмшиж, эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлээ удирдах систем бүтээж чаджээ. Эдгээр орнуудын систем үр ашигтай гэдгээ зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтийн өсөлтөөр төдийгүй, харин дэлхийн гибрид дайны явцад америкийн түрэмгийллийг амжилтай няцааж байгаагаараа нотолж байна.

Сүүлийн арваад жилийн турш БНХАУ америкийн тусгай албадын кибер атак, тэдний хяналтад буй ХМХ хийгээд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилгоор олон нийтийн ухамсрыг төөрөгдүүлэх гэсэн блокерүүдийн оролдлогыг амжилтай сөрөн зогсож, Трампын өдөөсөн худалдааны дайныг тэсэн зогсож, валют-санхүүгийн заналхийллээс хамгаалж чадаж байна.

Хятадын өндөр технологийн компаниудын эсрэг авсан Вашингтоны хориг аргаа хэмжээ Хятадуудыг өөрийн гэсэн үндэсний технологийн баазыг бүрдүүлэх болон шинжлэх ухаан-судалгаа, туршилт-зохион бүтээх ажлаа түргэтгэхэд хүргэжээ. БНХАУ-ын удирдлага корона вирусын цар тахлыг саармагжуулахад хүн амаа дайчлах ажлыг амжилттай хийж, биологийн аюулгүй байдлын тэргүүний системийг бүтээж чадлаа.
БНХАУ цар тахлыг няцаасан төдийгүй сөрөг давшилтад орж, бусад орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж, хямгаалалт, ариутгалын хэрэгслийг тусламж болгон нийлүүлж эхлэв. Ийм маягаар тэд үзэл суртал-улс төрийн фронт дээр бүх санаачлагыг Вашингтоноос булаан авч, “хүн төрөлхтний нэгдмэл хувь заяатай ард түмнүүдийн” олон улсын зохиролт хамтын ажиллагааны үзэл баримтлалыг дэвшүүлж байна. Хятадыг цар тахлын эх булаг хэмээн харлуулах гэсэн АНУ-ын оролдлого америкийн био лабораториудад вирус зохиомлоор гаргасан гэх баталгааны шахалтанд дор нуран унав.
БНХАУ оролцогч орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэдний хүн амын сайн сайхан байдлыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгосон “нэг бүс-нэг зам” олон улсын төслөө хэрэгжүүлэх ажлаа цаашдаа ч үргэлжлүүлэх нь эргэлзээгүй.
Үндэстэн дамжсан корпораци, гадаад хөрөнгө оруулагч нарын ашиг сонирхолд нийлүүлэн зах зээлийн либералчлах биш, харин хамтын хөрөнгө оруулалт, хамтын үйлдвэрлэл байгуулах, оролцогч орнуудын хамтын ажиллагаа хийгээд өрсөлдөөнт давуу талыг хослуулсны үндсэн дээр үйлдвэрлэлээ өсгөх нь дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн олон улсын түвшинд ойртон нягтрахын (интеграци) гол сэдэл юм.
Үндэсний ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх, бие даасан бодлого явуулах улс орнуудын бүрэн эрхийн халдашгүй байдал, олон улсын худалдаа хийгээд санхүү-эдийн засгийн харилцаанд харилцан ашигтай байх зарчмууд буцан сэргэж байна. Ийм хандлагын үүднээс ШХАБ, Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо (ЗӨАУХ), Евразийн Эдийн засгийн Холбооны орнуудад дэлхийн аж ахуйн шинэ хэвшил бүрэлдэж, хөгжиж буй улс орнуудын сонирхлыг татаж байна. Эдгээр орнууд Евразийн Том Хамтын ажиллагааны төсөлд ойртон нягтрахын хэрээр дэлхийн шинэ дэг журам бүрэлдэж байна.
Үүнтэй зэрэгцэн америк төвт дэлхийн дэг журам хаост орсоор байна. НАТО-гийн дээрэмдсэн Ойрхи Дорнодын орнуудаас гарсан цагаачид Европыг зах хязгаараас нь тогтворгүй болгож байна. Европыг нэгтгэн ойртуулагчдын урам зориг өгч байсан олон соёлын (мультикультуризм) үзэл баримтлал үнэн хэрэг дээрээ нурж байгаа нь ЕХ-ны суурь үнэт зүйлсийг эвдэж, тэнд задралын хандлага улам бүр хүчээ авч байна.

АНУ-ын санхүүгийн зах зээл дэх ээлжит давчдалт капитал хуримтлуулах америкийн зуу зуун жилийн мөчлөгийн цөм болсон нөхөн үйлдвэрлэлийг боомилж, түүний ихээхэн хэсэг үнэгүйдэж, сая сая иргэдийн хадгаламжийг хоосолж байна.

Хятадад зөөн аваачсан корона вирус бумеранг болон эргэж, хүн амын дунд үймээн сандрал үүсгэж, эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн механизмуудыг зогсоож байна. Итали дахь цар тахлын үр дагавраас харахад Европын орнуудын бие даасан байдлаа алдсан засгийн газрууд биологийн зэвсэгтэй хийх тэмцэлд хүн ам, нөөц бололцоогоо дайчлах талаар Хятадаас хамаагүй дор гэдгээ харуулав.
Хэдийгээр олон ажиглагчид нүүрлэн ирсэн санхүүгийн хямралыг тэргүүлэгч олигархи бүлэглэлүүд удирдаж чадна, үүний тул тэд өөрийнхөө хөрөнгийг аврах зорилгоор илүүдэл мөнгөн массыг ээлжит байдлаар цэвэрлэж, дахин хуваарилж чадна гэж үзэж байгаа ч хямралын цар хүрээ америкийн мөнгөний засгийн тогтворжуулах боломжоос хамаагүй даван гарсан байна.
АНУ-ын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэж, сүүлийн арваад жилд тэртэй тэргүй хийсэн хэмжээ хязгааргүй мөнгөний эмисс нь санхүүгийн зах зээлээс хэрэглээний зах зээл рүү шилжиж, үсчсэн инфляцийн өдөөж байна. Дериватын ер бусын хэт их үлээсэн хөөс хагарч саажилт үүсгэж, маш олон сан хийгээд банкны дампуурлыг дагалдуулж байгаа ба удахгүй хөрөнгө оруулалт татрах болно.
Орчин үеийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл-технологийн систем нь роботууд удирдаж байдаг автомат горим дээр ажилладаг бөгөөд тэдгээрийг тодорхой дүрэм журмаар программчилсан байдаг.
Энэ дүрэм журмыг хэрэглэх нь хатуу шинжтэй, өөрөөр хэлбэл тэдний технологийн траектор нь санхүүгийн зах зээлийн үечилсэн хэлбэлзлийг тусгаж байж сая ажиллаж болдог. Гэтэл америкийн санхүүгийн зах зээлийн өнөөгийн хямрал мэргэжилтнүүдийн хүлээж байснаас 3 жилийн хойно болсон, учир нь хэмжээ хязгааргүй их мөнгөн эмисс санхүүгийн хөөсийг томруулжээ.
Сүүлийн арван жилд долларын мөнгөн суурийн хэмжээ бараг 5 дахин өсч, чингэхдээ түүний үндсэн хэсэг нь санхүүгийн зах зээл дээр тогтоон барьж байсан мөнгөний тоон өсөлтөөс болж гарсан бөгөөд гарцаагүй нуран унах ёстой мөнгөн овоолго үүсгэжээ.
Корона вирусын тахал америкийн санхүүгийн зах зээл дээр залилан хийдэг түлхүүр тоглогчдыг хэт томорсон санхүүгийн хөөсөө хагалахад хүргэжээ. Үнэт цаас худалдаалах шийдвэр гаргадаг цаанаасаа тогтоосон алгоритмаар ажилладаг санхүүгийн роботуудын “гар нийлсэн” ажлын улмаас зах зээлийн уналт маш амархан нурангийн байдалд орж, хяналтаас гарч, банкны зээлийн сүлжээнүүдэд “маржин-кол” (хуурамч барьцаат худалдаа) гинжин урвал үзүүлэв.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хамгийн гүн гүнзгий нуралт цаг ямагт капиталын чөлөөт хөдөлгөөн бүхий зах хязгаар газруудад буюу “дахин бий болсон зах зээл” гэж нэрлэдэг орнуудад, түүний дотор Орос мэтийн орнуудад болдог гэдгийг дурдах нь зүйтэй. Автоматаар ажилладаг алгоритмын дагуу санхүүгийн роботууд үнэт цаасны ханш унаад ирмэгц хамгийн түрүүнд эдгээр зах зээлд буй хөрөнгөө хаяж, дэлхийн санхүүгийн системийн төвд буй үндсэн хөрөнгөө тогтоон барихын төлөө ажилладаг.
Вашингтоны консенсусын вирусээс болж тархи нь саажсан Оросын зохицуулагчдаас ялгаатай нь Хятад, Энэтхэг болон бусад орнууд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтуудыг төлөвшүүлж, капитал гаргахыг хатуу хориглож, дэлхийн санхүүгийн системийн давчдалтаас өөрийгөө хамгаалж байна.
Тэд нипелийн (“хөхөх”, “сорох” гэсэн утга) зарчмаар ажиллаж, өөрөөр хэлбэл гадаад хөрөнгө оруулалтыг хязгааргүй оруулж, нөгөө талдаа үндэстний валют-санхүүгийн зах зээлийн эсрэг луйврын дайралтыг хаан хязгаарлаж байна.
Эдгээр орнуудад АНУ-д өрнөсөн санхүүгийн шуурга “падгүй” юм. Мэдээж хэрэг тэд, бүх оролцогчдын нэгэн адил америкийн хөрөнгөнд оруулсан хөрөнгө мөнгөнийхөө тодорхой хэсгийг алдаж байгаа. Гэхдээ тэдний санхүүгийн зах зээл дэлхийн санхүүгийн сүйрч буй системийн дэргэд харьцангуй тогтвортой үлдэж, капитал үнэгүйдэлтээс аврагдаж байна.

Эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах хятадын систем энэ хямралаас улам бүр чангарч гарна гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Хятадын мөнгөний засгийнхан хятадын эдийн засгийн гадаадын хөрөнгө оруулагчдаас хамааралтай сегментүүдэд үндэсний хяналтаа төвлөрүүлэхийн тулд декапитализаци хийж байна. Энэ нь эрчим хүч агуулагч хийгээд түүхий эдийн үнэ унасны улмаас улам бүр үр ашигтай болж байгаа ба гадаадын хөрөнгө оруулалтад ч гэсэн ихээхэн таатай юм.

Хэдийгээр цар тахлын үеэр Хятадын үйлдвэрийн газрууд зогссоны улмаас үйлдвэрлэл 50-70 млрд доллараар унасан хэдий ч маш хурдан сэргэж байна, гэтэл АНУ болон ЕХ үүнийг одоо л дөнгөж амсах гэж байна. Цар тахлын үеэр БНХАУ төрөөс дэмждэг систем бүрдүүлэгч банк хийгээд үйлдвэрийн газруудаа дампуурлаас сэргийлж амжсан, улс орныхоо банкны систем, түүний тээвэр, эрчим хүч болон нийгмийн дэд бүтцээ бүрэн хянаж байлаа.
Гэтэл европ, америк, японы банкууд өнөөгийн хямрал болохоос хамаагүй өмнө Базель-3-ын шалгуураар өөрийн хөрөнгө хангалтгүй буюу сөрөг утгатай гэх шалтгаанаар хаагдаж болохуйц байсан. Ингээд тэд хөвөхөөр шийдсэн ба тэдний өрийг зөвхөн асар их мөнгөн эмисс хийж хааж чадах байв. 2008 оны санхүүгийн даяар хямралаас хамаагүй илүү цар хүрээтэй санхүүгийн хөөс хагарсан нөхцөлд корпоратив зээлдэгчдийн олонхийн ковенант (заавал хүлээсэн үүрэг) “цоорч”, төлбөрөө үл төлөх гинжин урвал банкны бүх системийг нэвт шувт төлбөрийн чадваргүй болгож байна.
Дэлхийн санхүүгийн өмнөх хямралын сөрөг үр дагаврын “сүүлийг таслах” гэж систем бүрдүүлэгч банкнуудаа аврах талаар урьд хожид үзэгдээгүй арга хэмжээ авсан билээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн систем Конгрессийн үнэлгээгээр 16 триллион долларыг америк, европын “том тав” хэмээх банкнууд руу цутгажээ. Европын орнуудыг дампуурлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Их хорийн” үлдсэн улсууд ОУВС-гийн хямралын эсрэг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 430 триллион долларын ихээхэн мөнгийг хаяжээ.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Нэгдүгээрт, өнөөгийн санхүүгийн хөөсний цар хүрээ 2008 онд нэрвэсэн дериватуудын пирамидаас олон дахин их байна. Өнгөрсөн үед доллар, евро, фунтын мөнгөн суурь 5 дахин ихсэж, энэхүү эмиссийн ихэнхи хэсгийг (мөнгөн болон зээлийн хэрэгслүүд) санхүүгийн хөөсийг үлээхэд зарцуулжээ. Дериватуудын пирамид 30-50 % их болжээ. Улмаар санхүүгийн зах зээлийн уналт улам бүр гүн гүнзгий болж байна. Өнөөдөр түүний капиталжилт гуравны нэгээр унаж, биелүүлээгүй үүргийн (өрийн) хэмжээ 15 триллион доллараар үнэлэгдэж байгаа нь АНУ-ын мөнгөн массын 70% болж байна.
Хоёрдугаарт, өнгөрсөн хямралаар дэлхийн тэргүүлэх “Хорин” орон хийсэн шиг өнөөгийн санхүүгийн хамралтай тэмцэх олон улсын эв нэгдлийг хүлээх ч хэрэггүй болов. Харин ч “хорийн” бүх шийдвэрийг америкийн экспертүүд бэлтгэдэг байсан ба одоо тэд Вашигтоныг залилж байгаа нь тов тодорхой болов. Эдгээр орны түшмэдүүд улс төрийн удирдлага нь АНУ-ын замаар замнана гэж итгүүлэх шалтгаар л гэж америкт ирж байна. ОУВС-гийн амласан шинэчлэл дүр исгэлт болон хувирав. “Их долоогийн” орнуудын санаачлагаар байгуулсан Санхүүгийн Тогтворжуулах Хороо мөн чанартаа бусад орнуудын санхүүгийн эрх мэдлийг хянах, тэдний “чөлөөт” мөнгөний хөдөлгөөнийг хянагчийн үүрэг гүйцэтгэх болов. Өмнөх удаа АНУ болон тэдний холбоотнуудад “саалгаж” хаширсан Хятад, Орос, Аргентин, Энэтхэг болон бусад орнууд өөрсдийнх нь эсрэг Вашингтоны өдөөсөн гибрид дайны нөхцөлд ахин тэдний донор болно гэж ёстой байхгүй.
Гуравдугаарт, АНУ-ын авсан санхүүгийн хориг арга хэмжээ долларын дэлхийн валют гэсэн утгыг ганхуулав. Эдгээр хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Орос, Иран, Венесуэл зэрэг олон орны хувьд аливаа гүйлгээ хэт их эрсдэлтэй болсон учир доллар хортой валют болон хувирчээ.
Эдгээр орнууд валютын нөөц, харилцан худалдаагаа долларгүйжүүлэх арга хэмжээ авч эхэлснээр доллараас зугтах үзэгдэл бий болж, энэ нь нурангийн хэлбэртэй болж, АНУ-ын өрийн үйлчилгээний санхүүгийн суурийг ихээхэн хумьж байна.

Энэ тохиолдолд тэдний Сангийн өрийн гадаад эрэлт гарцаагүй унаж, түүнийг мөнгөн эмиссээр орлуулахад хүргэж байна, үүнээс шалтгаалж “хурцдалын горимд” буй АНУ-ын улсын өр өсөж, улмаар систем тогтвортой байдлаа алдаж, “эргэлдэн унахад” (штопор) хүргэж байна.

Энэ бүхэн зайлшгүй болох урьдач нөхцлийг өмнөх жилүүдэд тавьсан америкийн улсын өрийн аварга хуримтлал бий болгосон юм. Өнөөгийн байдлаар АНУ-ын улсын өр 23,6 трилион доллар болж байгаа. Энэ их өрийг хэмжээ хязгааргүй мөнгөн эмисс хийсэн “санхүүгийн пирамидын” зарчмаар ажиллуулж байна.
Дөрөвдүгээрт, АНУ-ын санхүүгийн зах зээлийн үсчсэн инфляци нь бодит сектор болон хэрэглээний зах зээлд халдах өндөр магадлалтай. Энэ үзэгдэл Трампын зарласан хямралын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон эрс хүчтэй болж байна. Энэ арга хэмжээгээр банкны системийн тогтвортой байдлыг хангах, иргэдэд субсид өгөх, түүнчлэн Холбооны Нөөцийн системийн дахин санхүүжилтийн хүүг тэглэх болсон.
Санхүүгийн зах зээл зохион байгуулалтаа алдсаны дэвсгэр дээр санхүүгийн хөөс хагарсны дараа мөнгө материал баялгийн хэрэглээний хүрээн рүү урсах болно. Нэг талаас, энэ нь хөрөнгө оруулалтыг өсөх, эдийн засаг сэргэхэд хүргэж болно. Харин нөгөө талаас, боломжит хэмжээнээс хамаагүй их мөнгө гаргах нь инфляцийг гарцаагүй өдөөж, эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг алдагдуулна.
Ийнхүү долларын санхүүгийн системийн сүйрэл (коллапс) болох магадлал өндөр болов. АНУ гибрид дайн зарласан Хятад, Орос, Иран болон бусад орнууд доллараас хамааралт байдлаа бууруулах талаар аль хэдийн ажиллаад эхэлжээ.
Эдгээр орнууд SWIET-ийг орлосон банк хоорондын солилцооны өөрийн гэсэн систем бүтээж, үндэсний валютын тооцоонд шилжиж, валютын нөөцөө хувиргаж, валют-зээлийн СВОП-оор солилцож байна. Тэд ингэснээрээ санхүүгийн хяналт жолоодлогогүй хямралын үр дагавраас өөрийгөө хамгаалж, америкийн санхүүгийн системийн төв дэх хөрвөх чадварыг өөртөө татаж байна.
Үйл явцын цаашдын өрнөлийн дурын хувилбарт энэ нь сулрахгүй бөгөөд харин ч капиталын хуримтлалын азийн мөчлөгт хөгжин төлөвшиж буй түүний альтернатив юм. Энэ нь АНУ-ын санхүүгийн боломж гарцаагүй шахагдаж, олон улсын эдийн засгийн солилцоонд дандаа тэдэнд ашигтай байсан тэнцвэргүй байдлын цар хэмжээ буурна гэсэн хэрэг болно. Энэ нь улмаар улсын төсөвт аварга их алдагдал авчирдаг АНУ-ын цэрэг-улс төрийн хүчин чадлыг бууруулах болно.
Дэлхийн санхүүгийн хямрал өрнөхийн хэрээр БНХАУ хүчирхэгжиж, АНУ сулрах үзэгдэл гарцаагүй болно.
Үүний улмаас америк төвт санхүүгийн системийн зах хязгаар орнууд, түүний дотор ЕХ болон Орос нэрвэгдэнэ.
Асуудал зөвхөн эдгээр өөрчлөлтийн цар хүрээнд л байгаа. Хэрэв үйл явдал таатай байдлаар өрнөвөл арав гаруй жил үргэлжилсэн Барууны орнуудын эдийн засгийн Их Саатал (стагнаци) санхүүгийн хөөс хагарсны дараа үлдсэн бүх капиталаа технологийн шинэ хэвшлийн үйлдвэрлэлд хөрөнгө болгон оруулж, Кондратьевын урт долгионыг “барин авах” хүртэл үргэлжилнэ.
Хэрэв үйл явдал таагүй байдлаар өрнөвөл санхүүгийн системийн мөнгөн шахалт үсчсэн инцляцид юүлэн орж, эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг алдагдуулж, хүн амын амжиргааны түвшинг унагаж, улс төрийн хямралд хүргэнэ.
АНУ-ын эрх баригч элитүүдэд хоёр боломж бий: даяар ноёрхлоо алдсантайгаа эвлэрч, дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийг бүрдүүлэхэд оролцох, эсвэл өдөөн явуулж буй дэлхийн гибрид дайнаа шатлан дүрэлзүүлэх.

Хэдийгээр энэ дайнд тэд бодитой ялж чадахгүй хэдий ч хүн төрөлхтөнд учрах хор хохирол нь үхэх мөхөх хүртэл сүйрлийн аюултай.

2020 оны 04 дүгээр сарын 25

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29 Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутагт  өвчлөл эрчимтэй тархаж байна5 сар 20. 11:22СЕХ-нд 56 бие даагч бичиг баримтаа  хүргүүлжээ  5 сар 20. 10:31ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ5 сар 20. 10:02Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube