НЯМ, May 31, 2020

Далай лам: Вирусийн заналхийлэл арилах болно, хүн төрөлхтөн энэрэл нигүүлслээр даван гарна

4/ 28/ 2020    8 цаг 30 минут

“Time” сэтгүүл цар тахлын улмаас хүмүүсийн амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дэлхийн хэмжээнд ямар хүнд сорилтууд шинээр бий болж, ямар шийдэл эрэлхийлэх ёстой талаар сэтгэгчдийн байр суурийг нийтлэл болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Төвдийн буддын шашны тэргүүн XIV Далай лам Данзанжамц өөрийн шашнаа төлөөлөн үзэл бодлоо хуваалцсаныг эмхтгэн хүргэж байна.

Тэрээр "Найзууд минь хааяа надаас ямар нэг ид шидийн хүчийг ашиглаж дэлхий дахинаа гарч буй зарим асуудалд туслахыг хүсдэг. Би тэдэнд “Далай лам ямар ч ид шидийн хүчгүй” гэж үргэлж хариулдаг юм. Хэрэв тийм байсансан бол миний хөл, хоолой хэзээ ч өвдөхгүй байх байлаа. Бид бүгд ижилхэн хүмүүс. Тиймээс бид бүгд дотроо ижил айдас, итгэл найдвар, эргэлзээг мэдэрч, түүнтэй нуур тулж байдаг.

Буддын шашны үүднээс авч үзвэл мөнх бус оршихуй бүхэн зовлон зүтгүүр, өвчин шаналал, хөгшрөлт, үхэлтэй нүүр тулдаг. Гэхдээ хүн бид оюун ухаанаа ашиглан уур хилэн, үймээн самуун, шуналт сэтгэлгээнээс ангижирч, энэ бүхнийг даван туулах чадвартай билээ. Сүүлийн жилүүдэд би сэтгэлээ жолоодож аливаа зүйлийг бодитой бөгөөд тодорхой, уур бухимдал, айдасгүй бөгөөд эргэлзээгүйгээр харахыг бусдад зөвлөсөөр ирсэн. Хэрэв аливаа асуудалд шийдэл байгаа бол бид түүнийг нь олохын тулд ажиллах ёстой. Хэрэв шийдэл байхгүй бол бид үүнд санаагаа чилээж, цагаа дэмий гарздах хэрэггүй.

Буддизмд дэлхий-ертөнц бүхэлдээ өөр хоорондоо харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай гэж сургадаг. Тийм ч учраас би дэлхийн нийтийн хариуцлага, ухамсрын талаар байнга ярьдаг. Энэ удаагийн коронавирус цар тахал ч гэсэн үүнийг нотолж буй. Нэг хүн халдвар авахад удаахь хүнд вирус халдаж, удахгүй бүх зүйлд нөлөөлж болохыг харж болохоор байна. Нөгөөтэйгүүр эмч нар халдвартай тэмцэж, эсвэл хөл хорионд зүгээр л ажиглаж байсан ч ялгаагүй энэрэл, нигүүлслийн хүчээр олон хүнийг авран, хамгаалах боломжтой гэдгийг бидэнд харуулж байна.

Би Ухань хотод коронавирус илэрсэн тухай мэдээ гарснаас хойш Хятад болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа ахан дүүсийнхээ төлөө залбирч эхэлсэн. Одоо хүмүүс хэн ч энэ вирусийн эсрэг дархлаагүй болохыг мэдсэн. Хүн бүр дэлхийн эдийн засаг болон гэр бүр, хайртай хүмүүсийнхээ ирээдүйд санаа зовж байна. Гэсэн ч дан ганц залбирал хангалттай биш юм.

Энэ хямрал бид бүгдэд хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байх ёстойг харуулж байна. Бид бүхэн энэ хямралыг сөрөн зогсож, ирээдүйгээ энэхүү заналхийллээс хамгаалахын тулд эмч, сувилагч нарын эр зоригийг нотолгоо дээр суурилсан шинжлэх ухаантай хослуулах шаардлагатай.

Айдас дүүрэн энэ цаг үед бид дэлхийн өнцөг булан бүрд тулгарч буй урт хугацааны сорилт, бэрхшээл болон боломжуудын талаар бодох нь чухал юм. Сансраас авсан эх дэлхийн гэрэл зургууд манай цэнхэр гариг дээр ямар ч бодит хил хязгаар байдаггүй болохыг тодорхой харуулдаг. Тиймээс бид үүнийг анхаарч, цаг уурын өөрчлөлт болон бусад хор хөнөөлтэй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах ёстой. Энэхүү цар тахал нь “хүн төрөлхтөн зөвхөн нэгдэн нийлж байж л өмнө нь тулгарч байсан олон сорилт бэрхшээлүүд болон урьд өмнө огт тохиолдож байгаагүй, ирээдүйд гарч болох бусад сорилтуудыг даван туулах боломжтой” гэдгийг бидэнд харуулж байна.

Мөн хүн бүр хэн ч зовлон хийгээд түүний шалтгаанаас ангид байж чадахгүй гэдгийг ухамсарлаж, орох орон, эд хөрөнгө, гэр бүлгүй ядарсан бусдадаа тусламжийн гараа сунгаж байх хэрэгтэй. Хэдий бид тус тусын амьдралаар амьдардаг ч гэсэн өөр хоорондоо, бие биенээсээ хамааралтай аж төрдөг гэдгийг харуулж байна. Тиймээс бид бусдад энэрэл нигүүлсэл, тусламж үзүүлэх үүрэгтэй.

Буддын шашинтны хувьд би мөнх бусын тавиланд итгэдэг. Эцэст нь хэлэхэд би амьдралынхаа туршид олон дайн, аймшигт аюул заналхийлэл болж өнгөрөхийг харсан. Үүнтэй ижил энэ вирусийн заналхийлэл арилах болно. Тиймээс энэ бүхний эцэст өмнө нь олон удаа хийж байсанчлан бид бүхэнд дэлхий нийтийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дахин сэргээх боломж олдож байна. Би хүн бүрийг аюулгүй, амар тайван байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эргэлзээгээр дүүрэн энэ цаг үед өвчнийг дийлэхээр ажиллаж буй олон хүний хүчин чармайлт, ололт амжилтад итгэл найдвараа алдахгүй байх нь хамгийн чухал юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц

Орчуулсан: О.Мөнхбат

Эх сурвалж: Itoim.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.115.114.99Зочин   • 4 сарын 28. 22 цаг 07 минут

Улсынхаа ирээдүйг засаж чадаагүй хүн яаж дэлхийн асуудлыг засах вэ

176.63.23.34Зочин   • 4 сарын 28. 18 цаг 48 минут

Баярлалаа Далай багш даа. Хүн төрөлхтөнд тэнэг муу хүмүүс ч их юм. Ухаантай сайн хүмүүс ч бас байх юм даа

202.9.40.182Мөнхдэлгэр   • 4 сарын 28. 12 цаг 34 минут

Үнэнхээр сайхан, сэтгэл тайвшруулах увидастай, агуулга дүүрэн өгүүлэл юмаа.

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ5 цаг 57 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна6 цаг 1 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө6 цаг 58 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube