Улаанбаатар хотод үүсээд буй голомтуудын халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нэг том голомт нь "Мөнххада" компани болоод байгаа юм. Тухайн компанийн голомтоос 24 хүн халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Тус компанийн 8 ажилтан халдварт өртөөд буй. Тэдгээрийн гэр бүлээс 16 хүн халдвар авсан. Мөнххада компанийн голомтоос нийт 24 хүн халдварт өртөөд байна" гэв.
Сэтгэгдэл бичих