Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 10 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын ажиглан тусгаарлалтад байсан хүмүүс.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 709 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1035 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1536, эдгэрсэн 995, эмчлэгдэж байгаа 530 байна. Үүнээс 478 хөнгөн, 40 хүндэвтэр, 10 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ.
Сэтгэгдэл бичих