УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болжээ. Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.
Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна. Аялагч Ө.Батбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт аяллын нэвтрүүлэг хийн, өнгөрсөн хугацаанд дөрөө харшуулж ирснийг олон нийт мэднэ. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ.
Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм. Зарим эх сурвалжийн зүгээс МАН-ын залуу гишүүд дээрх зээлийн хөрөнгөөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон байх магадлал өндөр гэдгийг ч өгүүлэх боллоо.
Залуу гишүүн Г.Дамдинням ШУТИС-ийн удирдлагад ажиллаж байхдаа албан тушаал дагасан их хэмжээний мөнгөний хэрэгт нэр холбогдож байсан нэгэн. Тэгвэл “Херa” компаниар нийтэд танигдсан Х.Ганхуягийн хувьд бараг л Монголын бүх улс төрийн намыг дамжиж, хамгийн сүүлд МАН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнээр сонгогдсон гуншинтай. Харин Хөгжлийн банкны захирлаас УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин “Хас” банкнаас гаралтай эдийн засагч. Түүнийг анх Хөгжлийн банкны захирлаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил шингэчихгүй байгаа гэсэн хардлага, болгоомж дагаж байсан юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа намын найзууд болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид олгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж ч болохоор 33 тэрбум төгрөгийн зээлийн баримт ийнхүү ил боллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МАН -н 3 - н найз.
Ер нь юу болоод байнаа.Амартүвшинг УИХ гишүүн болоход за нэг жаахан эдийн засаг гадарлах эх оронд хэрэгтэй хүн гарлаа гэж амьхандаа баярлаж байлаа. Ийм нохойн ялгадас байсан гэж яаж мэдэх билээ.УИХ гарсан энэ дээрэмчдыг шууд эргүүлэн тат!!!!!!!!!!!!!!