БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив

Улс төр 16:20 , 2021-1-19
0

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшиндээ нэгдсэн мэдээлэл буюу нэг тоотой байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ нэр дэвшигч Б.Батдаваа илэрхийллээ. Цар тахлын нөлөө аж ахуй, иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг Монголбанк, Засгийн газар хийж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хороо илүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага байгаа тул нэн тэргүүнд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн хорооны үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, улмаар мэдээллийн технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит статистик мэдээллийг шуурхай гаргах үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мэрит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлж байгааг дэмжиж, энэ томилгооны үр дүнд төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа гишүүд илэрхийлж байсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Батмөнхийн Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Архангай аймагт 26 хүнийг тусгаарлажээ3-7, 13:00Төв аймгийн иргэдийг "НЭГ ХААЛГА, НЭГ ШИНЖИЛГЭЭ"-нд хамруулна3-7, 12:50Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3-7, 12:40Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3-7, 12:30Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3-7, 12:23Хамгаалалтад авсан 7 БАЙРШИЛ3-7, 12:10Өнөөдөр БГД, СХД, Чингэлтэй, БЗД-ийн 4 цэгт шинжилгээ авна3-7, 11:50Д.Сумъяабазар: ХӨСҮТ хийж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр шинжилгээ авч, иргэдэд хүндрэл учруулж байна3-7, 11:40Төрийн ордонд нэг тохиолдол батлагдаж, ордны баруун жигүүрт хөл хорио тогтоожээ3-7, 11:30ЭМЯ: 67 хүнээс халдвар илэрсний 4 нь Төв аймагт батлагдсан3-7, 11:19Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа3-6, 11:51Жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО3-5, 14:11Засгийн газар ээлжит бусаар хуралдана3-5, 11:28Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3-5, 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3-5, 11:12Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?3-5, 11:08Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3-5, 11:00Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3-5, 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3-5, 10:29С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3-5, 10:10“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна3-4, 13:05ӨНЦӨГ: Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм3-4, 13:01Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ3-4, 12:45Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө3-4, 12:41Буяны ажилтай холбоотой голомтоос 20 тохиолдол шинээр бүртгэгджээ3-4, 12:22Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна3-4, 11:20ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна3-4, 11:06Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна3-4, 10:46Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ3-4, 10:33Увсын 154 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ3-4, 10:11Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хязгаарлажээ3-4, 10:05Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа3-4, 9:59Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ3-4, 9:51Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ3-4, 9:41Маргааш хүртэл зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна3-4, 9:10У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 19:15Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй3-1, 12:49Голомт нь тодорхойгүй ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр бүргэгджээ3-1, 12:36Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий3-1, 12:31

NEWS STORY

Popular Tags