МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тус байгууллагын ажилтнуудын зүгээс түүний томилгоог эсэргүүцэн Үндэсний зөвлөлд удаа дараа хандсан. Тиймээс Үндэсний зөвлөл ийм шийдвэр гаргажээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдрөөс эхлэн Г.Гэрэл ажиллаж эхэлжээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг Үндэсний зөвлөлөөс дахин зарлах бөгөөд журмыг мөн шинэчлэн батлах юм байна.
Сэтгэгдэл бичих