“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”

Улс төр   Намууд 9:16 , 2021-1-21
8

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг товлон зарлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг  зургадугаар сарын 9-нд явуулахаар тогтлоо. Түүнчлэн сонгуулийн санал хураалтыг  “New Image Cast” төхөөрөмжөөр явуулах бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулахаар болж байна.   

Мөн чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар  I төрөх эмнэлэгт нярайлсан эхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандлага гаргасанд УИХ-ын нэрийн өмнөөс уучлал гуйж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улсын онцгой комисст шаардлага тавьж, ярьсан. Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна” гэлээ. Мөн энэ асуудлаар Эмэгтэй гишүүдийн бүлгээс шаардлага хүргүүлсэн юм. Түүнчлэн зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Т.Доржханд  Улсын онцгой комиссын хариуцлагын талаар хөндөх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэлсэн юм. 

Төв талбайд хүмүүс цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа үед ийм асуудлыг хэлэлцэх нь зохисгүй байна гэсэн юм. Мөн тэрээр УОК-ын дарга, Шадар сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлэх талаараа ярих гэсэн боловч УИХ-ын дарга түүний микрофоныг хаалаа. Учир нь хэлэлцэж буй асуудалтай холбоогүй хэмээн үзэж байгаагаа ч мөн илэрхийлэв. 

Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд орсон зарим зүйл, заалтыг шүүмжилсэн юм. Тэрээр “МАН олонх болоод хуулийн төслийг дангаараа баталдаг боллоо. МАН COVID-19 нэрээр өнгөрсөн тавдугаар сард 5.1 их наяд төгрөгийг сонгуульдаа зарцуулсан. Үүнийхээ 2.6 их наядыг нь гудсан доороо хийгээд хууль баталж, банкны хувьцааг авах заалтыг 4.2 дахь заалтад оруулсан байна” гэсэн юм. 

Уг хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дахин гурав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага хүссэн үндэслэлдээ “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг сайн хэлэлцэж, нягтлахгүй бол ажил олгогч болон ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан засах шаардлагатай заалт байна” гэж тайлбарласан юм.

Т.САЙХАН

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих


[ 66.181.179.76 ]ойдаа   • 1 сарын 26. 14 цаг 20 минут

Манай орны томоохон банкууд томоохон хадгаламж эзэмшигчдэд л үйлчилдэг.Тэр хадгаламж эзэмшигчээс бид өндөр хүүтэй мөнгө зээлддэг гэдгээ мэддэг юм уу.Бид хүүндээ их мөнгө төлөх тусам л хадгаламжын эзэд баярлаж тэдний ашиг орлого нэмэгддэг.Гаднаа банк л их хүү авдаг мэт харагдах ч цаана нь хадгаламжын томоохон эзэд л баяжиж байдаг.Ингээд юун үйлдвэр аж ахуйн жижиг нэгж хөгжих хүүнд дарамтлуулан арай ядан амь зууж голоо зогоодог.Тэхээр эдгээр банкыг задалж хувьцаат компани болгож нийтийн компани болгох нь зүйтэй асуудалаа.Хуулийг нь олж уншаарай.

[ 202.179.2.18 ]Зочин   • 1 сарын 25. 15 цаг 12 минут

Өө тэгсэн дээр. Дэлхий байтугай орчлонд байхгүй өндөр хүү Монголын нийт хүн амын 98% төлж амьдрал нь улам дордсоор байна. Ядаж төрийн мэдлийн банк байвал хүү жааханч гэсэн бууж ард нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаална. Нэгэнт гадаадын том том банкыг оруулж ирэх нь геополитикын хувьд асар эрсдэлтэй юм чинь тэгсэн дээр.

[ 202.21.118.178 ]Bold   • 1 сарын 25. 9 цаг 25 минут

MAN daranguilal togtooh gej ih l uzne dee...Odoo ch tiim amar bhgui l bolov uu

[ 66.181.191.234 ]mgl   • 1 сарын 24. 9 цаг 50 минут

AN hohi ni bolj dee. Ard tumnii itgeliig aldsan.

[ 103.206.195.230 ]Монгол хүү   • 1 сарын 21. 11 цаг 57 минут

ГАНБАТ ГИШҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА. АМЬДРАЛ МЭДДЭГ, АХ ЗАХАА ХҮНДЭЛДЭГ, ЁС ЖАЯГАА ХҮНДЭЛДЭГ ХҮНД БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ЗӨВХӨН КОМПАНИЙН ЭЗДҮҮДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН ХИЙЖ, АМРАЛТЫН ӨДРИЙГ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛТОЙГООР, ХИЙЖ АЖИЛЧДЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖЛЫН ЦАГИЙН ТООЦООЛОЛГҮЙ ЗААЛТУУД НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ ЮМ. ХӨДӨЛМӨРЧИН АРД ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДЭЭРДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗААВАЛ ДООРДУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ ... УИХ -ын ГИШҮҮДЭЭ

[ 66.181.179.76 ]Зочин   • 1 сарын 26. 14 цаг 22 минут

Харин ч хөдөлмөрийн хууль чинь ажиллагсадын эрх ашгийг хамгаалсан сайн хууль болсныг уншаарай хөө

[ 192.82.64.220 ]иргэн   • 1 сарын 21. 10 цаг 59 минут

Үндсэн хуулиндаа хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж тунхагласан бус уу? Гэтэл хууль биш тунхаглал гэж ойлгоод төрийн албан хаагчид нь хэрэгжүүлэхгүй байгаа юм уу? Бүх л салбарт хүнлэг байдал, хүний мөс чанар үгүйлэгдэж байна шүү. УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд ч анхаарал тавихгүй юм даа. Эмч багш нар цалин хөлсөө голоод л яаж аашилдаг билээ, үндсэндээ гүйцэтгэл нь ийм л байдалтай байгааг харуулсан үйл явдал боллоо. Хүний мөс чанар гэдэг боловсрол, мэргэжлээс ч илүүтэй хүнийг чирж явдаг том тодорхойлолт юм шүү дээ

[ 202.55.191.194 ]Зочин   • 1 сарын 21. 10 цаг 50 минут

АН хүсэлтээр гаргахгүй байсан ч болно шүү дээ

ШИНЭ МЭДЭЭ

Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа3-6, 11:51Жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО3-5, 14:11Засгийн газар ээлжит бусаар хуралдана3-5, 11:28Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3-5, 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3-5, 11:12Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?3-5, 11:08Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3-5, 11:00Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3-5, 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3-5, 10:29С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3-5, 10:10“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна3-4, 13:05ӨНЦӨГ: Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм3-4, 13:01Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ3-4, 12:45Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө3-4, 12:41Буяны ажилтай холбоотой голомтоос 20 тохиолдол шинээр бүртгэгджээ3-4, 12:22Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна3-4, 11:20ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна3-4, 11:06Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна3-4, 10:46Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ3-4, 10:33Увсын 154 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ3-4, 10:11Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хязгаарлажээ3-4, 10:05Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа3-4, 9:59Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ3-4, 9:51Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ3-4, 9:41Маргааш хүртэл зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна3-4, 9:10У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 19:15Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй3-1, 12:49Голомт нь тодорхойгүй ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр бүргэгджээ3-1, 12:36Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий3-1, 12:31У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 12:30“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв3-1, 12:12Халдвар авсан 50 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа3-1, 12:00Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 13 хүнээс халдвар нэмж илэрлээ3-1, 11:40Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай3-1, 11:27Улаанбаатар хотод 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ3-1, 11:10Эх орончдын өдрөөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв3-1, 10:50Г.Занданшатар: Хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь шинэ зууны эрхэм зорилт байна3-1, 10:49Согтуугаар машин жолоодсон 113 жолоочид хариуцлага тооцлоо3-1, 10:30Энэ сард 1920 иргэнээ авчирна3-1, 10:20

NEWS STORY

Popular Tags