ДАВАА, May 25, 2020

Э.Бат-Үүлийн хувийн өшөө авалт

5/ 4/ 2020    14 цаг 40 минут

Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч болгох гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аюултай. Яадаг вэ гэвэл буурай үндэстэн хэзээ ч өндийхгүй дарлалд унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдүүлнэ. Үүнийг мэдэрсэн Бат-Үүл эмзэглээд байх шиг.

Хэлмэгдэл гэгч яргалалд төрөл төрөгсдөө хөнөөлгөөд 10-аадхан жил өнгөрч байхад, өөрөөр хэлбэл, аймшигт 37-38 оноос хойш 47-48 онуудад, 1940 онд төрсөн би бээр 7-8 насандаа мэдээ орсон шиг байгаа юм. Элэг бүтэн айл үлдээгүй. Гэр гэрт уйлаан орилоон. Нялхын айдас насан турш салдаггүй ажээ. Томчууд эсэргүү болсон тэр аймшигт гамшиг давтагдах вий гэж айх юм. Оюутолгойн гэрээ хийсэн С.Баяр, С.Баярцогт, гүний уурхайн санхүүжилтад хөрөнгө босгох төлөвлөгөөнд хамтарсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан дөрөв хоригдож, Монголоос зарласан Таван толгойн тендерт горилсон компаниудаас тунасан МСS, Шинхуа, Сумитомо гуравтай гэрээ ноороглосон М.Энхсайхан “хорлон сүтгэгч” зүйл ангиар дээлээ нөмрөв. Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч болгох гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аюултай. Яадаг вэ гэвэл буурай үндэстэн хэзээ ч өндийхгүй дарлалд унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдүүлнэ. Үүнийг мэдэрсэн Бат-Үүл эмзэглээд байх шиг.  Аавын чинь ухаан мөн дөө дүү минь.

Орос Монгол их бага хөршид хоорондоо наймаалцах бараа хомсоос болж худалдаа гавьдаггүй. Нүүрсээ харилцан солилцолтой нь биш. Худалдаа буурсан нь Орос Монгол ааш бус боломж. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлддөг. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Оросод үг хэлэх оготоргуйд шороо цацах ижил. Өндийлгөх төсөл бүрийн өмнүүр хөндөлсөнө. Мега төслүүдийг Хятад хориогүй. Эгийн УЦС-д урт хугацааны хөнгөлттэй нэг тэрбум долларын зээл олгохоо зөвшөөрч, Багануурын ДЦС-д хөрөнгө оруулж эхэлсэн. Эгийн УЦС-ын санхүүжилтыг Орос хаачихсан. Багануурын станц ахын далд нөлөөгөөр зогссон байж болзошгүй гэж би харддаг.

Хятад түүхий нүүрс хямд авч шулдаг гэх дуулиан дэгдээж, нүүрсээ боловсруулж экспортлоогүй нь бидний буруу бус Хятадын хорон санаа гэнэ. Манай нүүрсийг Японы Сумитомо борлуулж өгье гэдэг. Дэмжье гэсэн дорнын хөрш нартаа Х.Баттулга, З.Энхболд хоёр орос хатгаасаар ёошооргүй ханддаг. Сэжиглэхбаримт бий. Тэр хоёрын багцаагаа мэдэхгүй улстөржилтөд Хятад Японы тэвчээр барагдах байлгүй. Урд хөршийн ходоод Орос Монгол хоёрын нүүрсийг өлхөн шингээгээд дээр нь Австрали Индонез алс холын Америк тивээс авдаг. Тиймээс Орос Монголыг хорлох гэж улайрамгүй. Хөршөө хөгжүүлдэггүй орос араншинд морь нохой мэт зүтгэгч З.Энхболдыг сонгуульд унагах сэдлээр нэг тойрогт нэр дэвшинэ гэж буй Бат-Үүл бол хувийн өшөө авагч бус ардчиллаа хамгаалагч гэе. Троллууд нь барьж идвэл идэг. Гацаа хаанаас гараад байна? Лавхан хараач! 

Манайдаа далайн гарц-аварга захын хажууд сайн чанарын коксжих нүүрсээр энгүй Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа 7-8 жилийн өмнө тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. 30 тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг хаачихсан. Хайран мөнгө. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангах мөнгө гэнэ. 30 тэрбум долларыг хааж чадсан комбинаци нь ердөө танк их буу онигоо. Хятад их бууны суманд өртөлгүй, хятад танкинд няцлуулалгүй мэнд үлдсэн болохоор төмөр замын асуудал унтарсангүй: Тувагийн Арцсуурь, Хөвсгөлийн Овоот, Зүүнбаян, Восточный гэх гацаанууд хөвөрч Ерөнхийлөгчийн засаглал тогтоохоор З.Энхболд зүтгээд муу нэрт УИХ аврав. Ийм этгээдийг Төрөөсхолдуулах нь ганц Бат-Үүлийн хувийн хонзон биш байлтай. (Арваад жилийн өмнөх Оросын зарим нийтлэлийн тоймыг сануулахаар дор дахин тавив. Залхуурахгүй бол уншаарай).

Нэг. Төмөр зам ба Тавантолгой: Таван толгой, төмөр зам зэрэг том төслүүд анх яригдаж эхлэх үед ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж илэн далангүй бичиж байв. Манай мега төслүүдийг оросууд гацаадгийг хулчгар бид бус тэдний нийтлэлчид эгдүүцэн бичих нь бий. Тэрслүү шударга уран бүтээлч Оросын (зохиолч миний ч) бахархал билээ.

Дэлхийн банкны тооцоогоор Тяньжингаар дамжуулан нүүрсээ Япон, Өмнөд Солонгост тээвэрлэх, Оросоор дамжуулснаас хоёр дахин хямд тусах гэнэ. Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төмөр замын бодлогыг нэг бус удаа шүүмжилж, тээвэрлэлт Оросын нутгаар 5 мянган км тойрвол Хятадаар тээвэрлэснээс гурав дахин их зардал гарна гэж сануулсан байдаг.

Оросын www.asiarussia.ru цахимд бичсэн нь: “Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Путинд зөндөө юм амлаж байсан ч дахин сонгогдож чадаагүй. Оросууд ингэж хаширсныхаа дараа Монголд хамгийн гол хүн нь Ерөнхий сайд юм байна гэж ойлгоод С.Баярыг Ерөнхий сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий сайдын суудалд очуутаа Оюутолгойн ордыг өгөлгүй хулхидсан. Тэгэхээр нь Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив.

ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг хүсэж байгаа. Тийм болоход бүх зүйл бий. Технологийн хоцрогдлоосоо болоод нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт экологийн энергийн бусад салбарт өрсөлдөхгүй. Оросод энэ салбар хэрэггүй. Харин Орост нефть, хий, нүүрс, уран байна. Яг энэ эрэмбээрээ энэ салбарыг чухалчлан үзэх ёстой. Эдгээр жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд байна. Иймээс л Монгол улс ОХУ-ын онцгой чухалчлах ашиг сонирхлын 1-д бичигдэж буй юм. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюул учруулна. 90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдан гарч байсныг сануулах нь зүйтэй. Тийм учраас ОХУ илүү шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.

Путин В.Якунин, О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинаар дамжуулсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.

Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Энэ үед оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ нь ч оросуудад нааштай шийдвэр байж.

Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгоод иржээ. Гэтэл манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадахсан билээ. Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ” гэж Оросын www.asiarussia.ru сайт бяралхан эрээ цээргүй мэдэгджээ. Тус сайтад “Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлж байж зогсоож чадсан. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба “1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол улсыг ч мөн оруулсан юм.

Хоёр. Оюутолгой: ОХУ-ын улс төрийн тоймч Владимир Ворсобин “Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултчихдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа” гэж бичсэн. Фрийдланд Оюутолгой ордын хайгуулд маш их хөрөнгө зоригтой хаясан. Оюутолгойд агуу баялаг оршиж байсанд ганц Фрийдланд бус монгол хүн бүр баярласан. Тийм их хөрөнгөө хайгуулд цацчихаад юу ч гараагүй бол яах вэ ноён Фрийдланд?! Түүний үйлс бүтсэний цаана гол нь Монголын ард түмний амны хишиг нээгдсэн юм. Гэтэл ОХУ манайхыг Оюутолгойнхоо ашиглалтын лицензийг өг гэж тулгасан.Хайгуулд асар их зардал дагнан гаргаж Оюутолгой ордыг нээсэн Фрийдландаас ашиглалтынх нь лицензийг монголчууд хэдий бүдүүлэг ч гэсэн булаан авч ОХУ-д өгч чадалгүй В.Ворсобин мэтэд өдий хүртэл дооглуулаад сууж буй нь энэ. Орос ахынхаа коммунизмд оруулна гэсэнд итгээд хөөрцөглөж явсан бидний санаанд огт оршоогүй их өр гэгч гэнэт нэхэгдэж, төлөх бэлгүй балрахдаа нөгөө Фрийдландаас 50 сая ам. доллар зээлж орос ахдаа тушаасан байдаг. Энэ мэт аргаар орос ахынхаа өр гэгчээс арай гэж мултарсан билээ. Оюу толгойг Орост өгч чадаагүй нь бидний эрх мэдлээс давсан зовлон байсныг ах нар өдгөө ч хүлцэхгүй хатуурхах ажээ. 

Гурав. Гуравдахь хөрш: Оросын “РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж авахдаа тулах вий” гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ? “Ирээдүйд,.. бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ” гэж. Сул шахам үнэтэй түүхий эдийн худалдаа дагнахаас бус нэмүү өртөг шингэсэн бол зөвшөөрөхгүй гэдгээ сануулаа юу. Түүхий эд, байгалийн баялгаа хагас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик цаанаа зөвшөөрдөггүйн нууц ийнхүү тайлагдлаа.

Бяцхан Монголд хятад хөрөнгө оруулалттай 2000 гаруй компани байхад орос хөрөнгө оруулалттай 200-хан байна” гэж Ворсобин чамлажээ. Үүнд монголчууд буруугүй. 1990 оноос оросууд Баруун гэж тэмүүлээд биднийг хаясан. Оросууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байхад монгол хүн тал нутаг шигээ нэг зангаараа орос ах нар минь гээд налайж суусан. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас болж муудаггүй. Балтийн гурвыгаа алдаад, Гүржийг алдахаа шахаад, одоо Украйнаа тавиад тууж буй цагтаа азийн буурай биднийг тоож буй бол эргээд нүүрээ харуулалдаа. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй. Монголд “танилтай хүн талын чинээ” гэх үг бий. Дэлхийн улс түмэнтэй бид бусдын адил танилцмаар байна. Тиймээс бид гуравдахь хөрш гэж ярьдаг. Бид хөгжмөөр байна. Хөрөнгөө оруулаад 200-гаа 2000 компани болгооч. Бид хөгжвөл хөрш-та нарт тустай Монгол болно. Товарищ Ворсобин энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ах дүүс чинь яагаад ямагт зугтана вэ?

Дөрөв. Уран: Монгол улс цөмийн энергийн хуультай болов. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лиценз эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурс” компанийг оросууд Монголын засгийн газраар жийлгэх хор найруулав. 

Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэх худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрсдөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлжээ. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй зөвхөн дорой хөрш Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Урьдын адил элэг барьж байхад амар гэсэн биз. Яг энэ үед хятад компани канад хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож Оросыг чаджээ.

ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин цааш юу гэж вэ: “Москва энэ үеэр ухаалаг хандаж, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээсэн. Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан ураны гэрээг цуцлахаар болгож чадсан. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын Засгийн газрын мөнгө дуусав” гэж тэр бээр тавлажээ. Арбитрын шүүхэд ялагдаж 70 сая доллар төлсөн монголчууд орос ахдаа “арбитрыг аргалж өгнө” гэж амалснаа яагаад молигодов хэмээн асууж ч зүрхэлсэнгүй. “Хан ресурс” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч аргагүй. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид үү, хөөлгүүлсэн оросууд уу?

Канад ч Франц ч Монголд ураны чиглэлээр ажиллах чадваргүй. Учир нь Монгол бол француудын уран олборлодог Африкийн Нигер биш. Зарчимын хувьд Монголын ураны олборлолтыг ОХУ хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Монголын геосангийн чухал материалууд Монголд бус ОХУ-д илүүтэй байршиж буйг сануулах хэрэггүй л бол уу. Үүнийг эгүрт мөнх санаж явах хэрэгтэй” гэж www.asiarussia.ru цахим сайт анхааруулжээ.

“Комсомольская правда” сонины сурвалжлагч Дарья Асламова, “ОХУ-ын Төрийн думын депутат В.Зубов Монголын өсөлт Оросын өмнөд Сибирийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа гэсэн юм. Зубов Монголыг бүр шинэ цагийн Кувейт болсон гэсэн. Энэ дуулиант мэдээг сонсоод би Улаанбаатарыг шинэ Дубай л гэж төсөөлж байв. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо” хэмээн хотынхны гуравны нэг нь монгол гэртээ ус, цахилгаан, цэвэр бохир усны шугамгүй амьдарч байна. Оросын өмнөд Сибирийн эдийн засагт Монгол саад болтлоо өдий хэвтэнэ гэж олзуурхаад, бидний муу муухайг хөөр бах, доог дохуу болгон бичив. Монгол хөгжвөл хөршдөө дэмтэй, доройтвол тээртэй баймаар. Манай өсөлтөд дургүйцэж, сааралтад олзуурхдаг хөрштэйгөө яс махандаа ухаарах цаг болжээ. “Хөршөө хөгжүүлдэггүй” гэх Европын ах дүү соц. орны найзуудын сануулдаг ортой дог шүү. 

Тав. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод хүн амдаа ёслол төгөлдөр хандсан анхны мэдэгдэл: Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэж телевизээр мэдэгдэж байв.

Үсрэнгүй хөгжил аварга зах зээлээрээ хүн төрөлхтөний шохоорхлыг татсан хаяа хатгагч Хятадгүй хөгжих итгэл төгс Ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь бахархам. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйж яваа самбоч. Гэлээ ч коронавирус дундуур 30 мянган хонь бэлэглэх данс өвөртөлж өмнөд хөршдөө зочилсон онцгой Ерөнхийлөгчөөр тодров. Түүний өвөрмөц айлчлал хоёр улсын ард түмнийг улам ойртуулж, итгэлцлийг мөнхжүүлэх болтугай. Ороо бусгаа үед элдэв гацааг дэм дэмэндээ давж, хамтдаа хожъё.

2020-05-03

Нийтлэлч: Доржготов 

Баабар.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

70.93.178.224bi engiin irgen   • 5 сарын 4. 23 цаг 50 минут

za yahav oros ulsad ediin zasag uls toriin bodlogo ni hatuu bj boloh ch 1921 onoos hoish mongolig orchin ueiin mongol bolgohod asar ih huchin charmailt gargaj hungun uildver huduu aj ahuin oron bolgosnig hen ch yugaar ch harluulah geed chadahgui bas hen buus huursnaas salgaj hentahalin golomtond ami hairgui ajillaj hen orchin ueiin surguuli emneleg uildveruud barij ugsniig martval aldas boloh biz

ШИНЭ МЭДЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө8 минут 18 секундын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд28 минут 3 секундын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa1 цаг 11 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ1 цаг 15 минутын өмнөУОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube