Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү

Эдийн засаг 11:00 , 2021-1-21
2

Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч биш улстөрчдийн түрийвч болсон гэдгийн энгийн жишээ энэ

Парламентаар аливаа хууль батлагдаж гарах үйл явцын дунд сайн болон саар лобби дагадаг. Сүүлийн үед МАН-ын нэр бүхэлд нь унагаад буй парламентын залуу гишүүд илтэд явцуу эрх ашиг шингэсэн хууль болон тогтоолын төслүүдийг санаачлан Монгол Улсын төрийн эрх дээд байгууллага буюу УИХ-аар хэлэлцүүлэх боллоо. Тухайлбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлаад байгаа. КОВИД-19 цар тахлын үед ажлын байрыг хамгаалах зорилготой гэх уг тогтоолын төслийн хүрээнд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах, эргэн төлөлтийг нь хойшлуулах санхүүжилтийг төр буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах аж. Өнгөц харахад, тогтоолын төслөөр төр иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ арилжааны банк, ББСБ-аас авсан зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулах мэт. Гэвч цар тахлаар далимдуулсан уг тогтоолын төсөл үнэн хэрэгтээ эрхэм гишүүд өөрсдийнхөө авсан зээлийн хүүг бууруулах, цаашлаад эргэн төлөлтөө төрийн мөнгөөр гүйцэлдүүлэх цаад шалтгаантай байж мэдэх юм.

Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болоод байгаа. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.    Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна.  Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ.  Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.

Хуулийн дагуу Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх ёстой. Гэтэл илтэд улстөрчдийн хамаарал бүхий компанид зээл олгосон талаараа Тавантолгойн Ухаа худгийн ордод туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Вертекс майнинг сервис” компанийн үйл ажиллагааг хуулийн шаардлага хангасан хэмээн үзэж зээл олгосон талаар тайлбар хийсэн байна. Сонирхуулахад, “Энержи ресурс” компанийн Ухаа худгийн ордын үйл ажиллагаа нэгэнт жигдэрчихсэн, хөгжлийн дэмжлэг шаардлагүйгээр бие даан ажиллах хэмжээнд хүрчихсэн гэдгийг уншигчид хэдийнэ мэдэх байх. Тиймээс Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч бус улстөрчдийн түрийвч болсон гэдгийн энгийн жишээ энэ болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих


[ 66.181.161.64 ]зочин   • 1 сарын 21. 23 цаг 59 минут

Тэнэг юм уу даа Өндөр хүүтэй зээл өгөөд байвал хүүний хагасыг чөлөөлнө гэнэ ээ 12-аас дээш гэнэ үү Мөнгө хүүлэгч банк бусын хүүг хөнгөлнө гэв Ийм санал арай гаргаагүй байлгүй дээ

[ 103.229.122.196 ]татвар төлөгч   • 1 сарын 21. 15 цаг 01 минут

банкнаас хэн маш их хэмжээтэй зээл авдаг нь эрх мэдэл, албан тушаалтан, бизнестэй хөрөнгөтэй хүмүүсийн компаниуд л авдаг биздээ тэгээд зээлийн хүүг 50 хувь хөнгөлж төр хариуц гээд байх юм төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчийн төслсөн мөнгийг хувиарладаг юм тэгэхээр том компаний төлөх мөнгийг та бид төлөх болох нээ

ШИНЭ МЭДЭЭ

Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа3-6, 11:51Жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО3-5, 14:11Засгийн газар ээлжит бусаар хуралдана3-5, 11:28Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3-5, 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3-5, 11:12Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?3-5, 11:08Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3-5, 11:00Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3-5, 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3-5, 10:29С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3-5, 10:10“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна3-4, 13:05ӨНЦӨГ: Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм3-4, 13:01Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ3-4, 12:45Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө3-4, 12:41Буяны ажилтай холбоотой голомтоос 20 тохиолдол шинээр бүртгэгджээ3-4, 12:22Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна3-4, 11:20ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна3-4, 11:06Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна3-4, 10:46Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ3-4, 10:33Увсын 154 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ3-4, 10:11Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хязгаарлажээ3-4, 10:05Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа3-4, 9:59Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ3-4, 9:51Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ3-4, 9:41Маргааш хүртэл зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна3-4, 9:10У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 19:15Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй3-1, 12:49Голомт нь тодорхойгүй ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр бүргэгджээ3-1, 12:36Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий3-1, 12:31У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 12:30“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв3-1, 12:12Халдвар авсан 50 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа3-1, 12:00Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 13 хүнээс халдвар нэмж илэрлээ3-1, 11:40Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай3-1, 11:27Улаанбаатар хотод 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ3-1, 11:10Эх орончдын өдрөөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв3-1, 10:50Г.Занданшатар: Хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь шинэ зууны эрхэм зорилт байна3-1, 10:49Согтуугаар машин жолоодсон 113 жолоочид хариуцлага тооцлоо3-1, 10:30Энэ сард 1920 иргэнээ авчирна3-1, 10:20

NEWS STORY

Popular Tags