Засгийн газрын өчигдрийн /2021.01.20/ ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлын хариуцлага алдсан тул албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан өнөөдөр /2021.01.21/ өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл үргэлжлүүлэн өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг товложээ. Энэхүү хурлаар хоёр сайдыг чөлөөлөх болон оронд нь хэнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл бичих