Монголд мөнгө хүчтэй учраас банк нь төрөөсөө хүчтэй

Эдийн засаг 12:32 , 2021-1-26
0

 Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрээс ихээхэн хамааралтай. Тэнд Хятад хилээ хааж, нүүрсний үнэ унахад энд Монголын эдийн засаг доголддог зүй тогтолтой яваад удаж буй. Монголын санхүүгийн зах зээл  яг ийм “цаг агаар”-тай. Нийт зах зээлийн 90 гаруй хувь банкны салбараас хэт хамааралтай.  Манай улс 1991 онд хоёр шатлалт тогтолцоо буюу арилжааны банкийг хүлээн зөвшөөрснөөс хойш 30 гаруй банк байгуулагдаж, өнөөдөр 12 банк хэвийн ажиллаж байна. Монгол Улс 3.3 сая хүн амтай, давхардсан тоогоор 3.2 сая иргэн банкинд ямар нэгэн байдлаар хадгаламж эзэмшдэг, гурван иргэн тутмын нэг нь банкны зээлтэй. Банкны нийт эх үүсвэрийн 10 хувь нь эздийнх, 90 хувь харилцагчдын мөнгө байдаг. Банк иргэдийн мөнгийг өндөр хүүгээр хадгалж, эргээд мөнгө хэрэгтэйд нь өндөр хүүтэй зээлдүүлж, энэ хоёрын дундаас нь ашиг олдог л бизнес. Харин манай банкууд бүх бизнесийг хийдэг. Төмөр зам барьдаг, үнэ цэнэтэй улсын үйлдвэрүүд худалдаж авдаг, бараг л ТҮЦ ажиллуулахаас бусдыг хийдэг. Улс төрд нөлөөлдөг, улстөрчдийг худалдаж авдаг. Шүүх, прокурорт төлөөний хүнээ томилуулдаг.

Монголд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн 0.03-хан хувь. Тэгсэн хэрний тэдний мөнгө нийт хадгаламжийн хэмжээний 90 гаруй хувийг бүрдүүлдэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өндөр хадгаламжтай, мөнгөтэй хүмүүсийг татахын тулд банкны эзэд өндөр хүү амлаж, ард түмэнд очдог зээлийн хүү хоёр оронтой тооноос буурахгүй байгаа нь бодит үнэн. Хадгаламжийн хүүг буулгах замаар зээлийн хүүг буулгая, энэ чөтгөрийн тойргоос гаръя гэхээр санхүүгийн зах зээл савлана, банкны үйл ажиллагаа доголдоно, цаашлаад Монгол Улс сөнөчих мэтээр тархи угааж, лоббидсоор энэ хүрлээ.

Цаашдаа ийм замаар явахгүй, банкны салбарт реформ хийнэ гэж өнөөгийн эрх баригчид амласан. Монгол Улс 2016 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа банкны салбарын реформыг эхлүүлсэн ч дуусгаж чадаагүй. Одоо УИХ дээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй. Хууль санаачлагчдын зүгээс энэ хуулийн төсөл батлагдвал банкны салбарт тодорхой хэмжээний шинэчлэл хийнэ гэж тайлбарлаж байгаа.

Төслийн гол өөрчлөлт нь банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах. Энэ нь өнөөгийн банкны эзэд, хувьцаа эзэмшигчдэд толгойны өвчин болж буй. Учир нь, системийн нөлөө бүхий банкны 40-50 хувийг нэг хүн, нэг компани эзэмшиж байгаа. Монголын гурван хүн тутмын нэг нь банкны зээлтэй байхад, нэг хүн гурван банкны хамгийн том хувьцаа эзэмшигч байх жишээтэй.

Хэрвээ энэ хууль батлагдвал томоохон банкны хувьцаа эзэмшигчид өөртөө хамгийн ихдээ 20 хувиа үлдээж, үлдсэн хувиа өөр хөрөнгө оруулагчдал худалдах, эсвэл хөрөнгийн зах зээлд арилжих боломжтой болно. Тодруулбал, банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байх, банк нээлттэй хувьцаат компани хэлбэрээр ажиллаж, олон нийтэд хувьцаагаа санал болгох эрх энэ хуулиар нээгдэхээр төсөлд тусгажээ. Жишээ нь, А банк хамгийн багадаа таван хувьцаа эзэмшигчээс бүрдэх бөгөөд хэрвээ нэг хувьцаа эзэмшигч хувиа зарахаар болбол хөрөнгийн бирж дээр арилжаалж, хүссэн иргэн бүр банкны хувьцаа эзэмшигч болох эрхийг нээж байгаа аж. Ингэхдээ таван хувиас дээш хувь эзэмших бол заавал Монголбанкнаас зөвшөөрөл авч, Банкны тухай хуульд заасан холбогдох этгээд томьёоллоор зохицуулагдах юм. Холбогдох этгээд гэдэг нь тухайн банкны таван хувийг ганцхан Дорж л эзэмших эрхтэй, түүний гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, тэдгээрийн үр хүүхдээр дамжуулж эзэмших боломж хаалттай. Өөрөөр хэлбэл, банкны одоогийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хуульд заасан хувь хэмжээгээр хувьцаагаа хуваах байдлаар хамаарал бүхий этгээдээ дамжуулан эзэмших боломжгүй гэсэн үг. Түүнчлэн, өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуульд нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэжээ. Төсөл батлагдвал 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс системийн нөлөө бүхий буюу банкны салбарын 90 хувийг бүрдүүлж буй доорх таван банк олон нийтэд хувьцаагаа санал болгож, бүтцээ хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх учиртай. Ингээд үе шаттайгаар хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулж, 2026 он гэхэд нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хамгийн ихдээ 20 хувийг эзэмшинэ. Одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудаас хуулийн шаардлагад нийцэж байгаа нь ганцхан Хас банк. Араас нь Хаан банк дөхнө.  Харин системийн нөлөө бүхий, Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийнхөө, Баясгалан Голомт банкныхаа, гишүүн ажнай Бат-Эрдэнэ Капитрон банкныхаа 20-иос бусад хувийг өөрийн хамааралгүй хүнд буюу олон нийтэд зарахаар заажээ. Төсөл яг энэ заалтаараа батлагдах, УИХ баталж чадах эсэхийг мэдэхгүй. Монголд мөнгө хүчтэй учраас банк нь төрөөсөө хүчтэй. Тэд хүссэн хуулиа захиалдаг, унагадаг Монголчуудын олонхи нь аль нэгэн банкны хувь эзэмшье гэж хүсээгүй. Харин банкны зээлийн хүүгээ буруулахыг л 30 жил хүлээж байгаа.  

1. Хаан банк

2. Худалдаа хөгжлийн банк

3. Голомт банк

4. Төрийн банк

5. Хас банк

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа10 цагийн өмнөЖүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО3-5, 14:11Засгийн газар ээлжит бусаар хуралдана3-5, 11:28Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3-5, 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3-5, 11:12Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?3-5, 11:08Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3-5, 11:00Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3-5, 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3-5, 10:29С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3-5, 10:10“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна3-4, 13:05ӨНЦӨГ: Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм3-4, 13:01Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ3-4, 12:45Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө3-4, 12:41Буяны ажилтай холбоотой голомтоос 20 тохиолдол шинээр бүртгэгджээ3-4, 12:22Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна3-4, 11:20ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна3-4, 11:06Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна3-4, 10:46Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ3-4, 10:33Увсын 154 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ3-4, 10:11Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хязгаарлажээ3-4, 10:05Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа3-4, 9:59Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ3-4, 9:51Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ3-4, 9:41Маргааш хүртэл зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна3-4, 9:10У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 19:15Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй3-1, 12:49Голомт нь тодорхойгүй ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр бүргэгджээ3-1, 12:36Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий3-1, 12:31У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 12:30“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв3-1, 12:12Халдвар авсан 50 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа3-1, 12:00Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 13 хүнээс халдвар нэмж илэрлээ3-1, 11:40Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай3-1, 11:27Улаанбаатар хотод 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ3-1, 11:10Эх орончдын өдрөөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв3-1, 10:50Г.Занданшатар: Хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь шинэ зууны эрхэм зорилт байна3-1, 10:49Согтуугаар машин жолоодсон 113 жолоочид хариуцлага тооцлоо3-1, 10:30Энэ сард 1920 иргэнээ авчирна3-1, 10:20

NEWS STORY

Popular Tags