Өнөөдөр Улаанбаатар хотод нийт 13 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Ингэхдээ 7нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас илэрсэн юм. Нийтийн байр, гудамж талбайд илэрсэн энэхүү тохиолдлуудын хавьтлыг эрэн хайхад нэг гэр бүлийн 3 хүн нэг үсчинээс үсээ засуулсан байна. Тодруулбал, тухайн үсчин энэ сарын 17-ны өдөр тус гурван хүний үсийг зассан бөгөөд 18-ны өдрөө халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ рүү тусгаарлагдсан аж.
Сэтгэгдэл бичих