Н.ӨЛЗИЙБАТ
Бөх сонирхогч
Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлагдсан үндэсний бөхийн барилдаанаараа бахархаж, хүчит бөхчүүдээ хүндэтгэн, дээдэлсээр ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед үндэсний бөхийн нэр хүнд унаж, хатууруулж хэлэхэд шороотой хутгалдлаа. Үүнд бөхөд дуртай иргэд, үзэгчдийн буруу огтхон байхгүй. Харин бөхчүүд өөрсдөө бөхийн нэр хүндийг баллах шив дээ.
Улсын их баяр наадмын сүүлийн жилүүдийн барилдаанд наадмын үзүүр, түрүүний болон шөвгөрсөн бөхчүүдээс допинг хэмээх хорт бодис илэрсэн нь олон улсын баталгаатай лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон нь увиагүй үйлдэл юм. Тэдний үйлдэл хөлс, хүчээ шавхан шударгаар барилдаж байгаа бусад бөхийн хөдөлмөрийг үгүйсгэн, зөвхөн өөрийн ашиг хонжоо, алдар цолны төлөө улайран зүтгэж байгаа арчаагүй арга гэхээс өөр яах билээ.
Нүүдэлчин монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн өв соёлыг бөхчүүд тээж яваа гэж бид бахархдаг. Гэтэл хойч үедээ үлгэр дууриал болох ёстой өнөөгийн бөхчүүдийн байгаа царай нь энэ. Тэдний энэ үлгэргүй байдал нь дараагийн үеийнхэнд хэрхэн нөлөөлөх бол гэхээс ёс суртахуунгүй тийм бөхчүүдийг монгол бөхийн ариун дэвжээнд ахиад зодоглуулмааргүй байна.
Допинг гэдэг ёс бус зүйл хэрэглэн, улсын их баяр наадмыг үймүүлэн, бөхдөө хайртай ард иргэдээ хууран доромжилсон, өнө эртнээс уламжлан ирсэн өв соёлыг хүндэтгээгүй, өөрийн ашиг орлого, алдар цолыг ахиулах л сонирхолтой ийм бөхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг зөвхөн тав, зургаан сараар буюу нэг, хоёр жилээр барилдах эрхийг нь хасах, эсвэл цолыг нь хураах төдийгөөр хязгаарлаж байгаа нь шийтгэл огт биш ээ. Зарим бөхийн цолыг нь хурааж, барилдах эрхээр хангах, заримынх нь цолыг хэвээр үлдээн, барилдах эрхийг нь хэдхэн сараар хасах зэргээр ялгавартай хандаж байгаа нь ч шударга ёсонд үл нийцнэ.
Монгол бөхийн ёс жудгийг дээдэлдэг, өв соёлоо хүндэтгэдэг дархан аварга Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат гээд олон сайн бөх бий. Гэтэл амиа хичээсэн, арчаагүй хэдэн бөхийн харгайгаар Монгол бөхийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унаж, үзэгчдийн дургүйцлийг хүргэж байна.
Допинг хэрэглэсэн нь нэгэнт баталгаажаад байхад нэр төрөө сэргээнэ гэж шүүхэд хүртэл ханддаг болжээ. Баталгаажсан баримт байхад шүүх тэр нэхэмжлэлийг нь хүлээж авах ч шаардлагагүй. Харин баяр наадмын комисс хэлэлцээд, цол, чимгийг нь хураах, барилдах эрхийг нь хасахаа шийдвэрлэж байхад л болно. Юуны төлөө баяр наадмын комисс гэж зохион байгуулах үүргийг хангах байгууллага байгаа билээ. Иймд ёс бус зүйл үйлдсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх эрхийг эдэлж яагаад болохгүй гэж.
Допинг хэрэглэж цолд хүрэгсдэд Ерөнхийлөгч зарлиг гарган цол, чимэг олгож буйг ч эргэж харахад буруудахгүй биз. Яагаад гэвэл допинг хэрэглэж, улсын баяр наадмыг будлиантуулж, өв соёлыг гутаан, үзэгч олныг доромжилсон бөхөд цол олгож байгаа нь ч буруу.
Ер нь улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрч, цол хүртэхээр болсон бөхчүүдэд допингийн шинжилгээний хариу гарсны дараа л цолыг олгож, баталгаажуулж байх нь зөв юм. Тэгээгүйгээс авсан цолоо өгөхгүй гэж Э.Оюунболдоос авахуулаад хэд хэдэн бөх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ байдал цаашдаа ч үргэлжилсээр байх магад.
Монгол бөхийн дэвжээг ариун байлгая, өв соёлоо хадгалж, алс хойчдоо үлдээе гэж байгаа бол допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг тав, зургаан сараар биш, тав, зургаан жилээр хасах хэрэгтэй. Тэгсэн цагт бөхчүүд үнэн шударга барилддаг болно.
Ер нь өмнөх үеийнхэн шударга барилдаад, цол авбал аваад, эс авбал тахимаа өгөөд явдаг байв. Гэтэл өнөөдөр хэн түрүүлж дэвсэн нь давсан болох гэдэг муу зуршил бий болов. Өөрөөр хэлбэл булхайн аргаар даваа авах гэсэн хүсэлтэй нь харагдах юм. Ахмад үеийн бөхчүүд ажлаа хийж яваад л улсын их баяр наадамдаа зодоглож, алдар цол хүртэж байсан жишээ олон бий. Увс аймгаас Ө.Тулгаа ирж машинаа цэнгэлдэхийн гадна зогсоож зодоглоод заан цолыг бяр, хүч зааж аваад л буцаж байлаа.
Ирэх онд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд допинг хэрэглэсэн аварга, арслангуудыг заавал барилдуулна гээд 10 сарын хугацаагаар эрхийг нь хасах юм гэсэн яриа чих дэлсэж байх юм. Тэднийг барилдуулахгүй юм бол Монгол Улс хохирчих гээд, монгол бөх уначих гээд байгаа хэрэг үү. Үгүй ээ. Больж үз!
Ингэж алаг цоог арга хэмжээ авах, авахгүйн дунд байх хэрэггүй. Бөхчүүд дундаас зарим нь шаардсаар байгаа шүү дээ. Шударга байцгаая.
44 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Gilimkhan. Gej. Ocnaniin. Yldegdeliig. Mongoliin. Ingeneec Xacaad ex opnoocoo. Xeej. Zailyylaach. Bayan Elgiin. Nytag Gazap Mongolia gazap. Hytag Xacagyyd. Dawaraad. Baibal xetsyydee. Ocnanii owogiin gelemkxan nowshiig. Shopond. Khiikh. Kheregtei
Улсын наадмаар зүгээр цолны болзол хангалаа гэж дурдаад шинжилгээний хариу нь гарахаар соёрхдог болмоор юм
ted oorsdool buzartuulsan
Сүхбат шүү дээ
Бараг анхдагч нь, загалмайлсан эцэг нь
НУТГИЙН ЗӨВЛӨЛ сонгуульд Ашиглах мөнгөтэй нөхүүд Морь бөхийг хэт Мөнгөжүүлж ЗАвхруулж байна
Оюунбат яагаад ингээд гүрийгээд байна? гэвэл Нөгөө их авсан бай шагнал ханьдив энтэрээ яаж эргүүлж төлөх яах вэ? гэдгээс л болоод байна.Допингийн хамгийн эхлэл нь Баянаа Сүхбат гэдэг нь үнэн. Баагий аваргыг яаж хаях вэ? гэдгээс эхлээд Баянаа судалгаа хийсэн юм шиг байгаа юм тэгээд хүргэн дээрээ туршиж эхэлсэн байхаа?
Mongol turiin salshgui heseg , daanch jijig bodoltoi buhchuudees b.j ner tur sevtsen .Mungu gevel doping heregleh asuudal bish yuum b.na.Mongol hunii judag, hunleg es belegdel dagaad shalan deer unalaa mlm
ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХИЙГ ХАМГИЙН БАГАДАА 5 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭЭР БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ХУУЛЬ , ДҮРЭМ ГАРГАВАЛ ТЭР БОДИСЫГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИХ БАЙЛГҮЙ ДЭЭ
:Допинг хэрэглэсэн бүх бөхчүүдийн алдар цолыг хурааж, барилдуулахгүй болгодог хууль санаачлаарай ,Батлуулаарай??????
Shagnaliin toloo doping heregleed l shudarga orsoldoon gj bhgui
Бөхчүүд өөрсдийгөө бөх болоод төрснийгөө тэнгэрээс төрчихсөн БӨХ БУС энгийн эгэл хүмүүсийг азгүй тахианууд гэж боддог ямагт өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьж эгэл жирийн бусдад доромж ханддаг хөгийн новшнууд шүдэ
ДОПИНГ БОЛ Х БАЯНМӨНХ А СҮХБАТ МЭТИЙН,АВРАГА НЭРТЭЙ ХАР ХЭРЭЭНҮҮДИЙН МОНГОЛ БӨХИЙГ ХОРОЛСОН ГАВЪЯ
Сүхбатаас эхлэлтэй.Хүн бэртээнэ.Допингдоно
Оюунболдыг хэн аварга гэх юм бэ. Ухамсараараа өөрөө өгчихмөөр юм. Даан ч арчаагүй нөхөр байлээ дээ....
энэ ёстой үнэн зөвхөн допинг хэрэглэсэнд нь хариуцлага хүлээлгэх биш Монгол бөхийн нэр хүндийг унагаж байгаад нь хариуцлага хүлээлэгэх ёстой. Ингэж байж шударга ёс тогтоно. Ингэхгүй бол бөхөд хэн итгэж үзэх юм бэ......
боди гийн багш нар
Энэ үнэн шүү дэмжиж байна
Buh gedeg bol eriin adag bolson tsag bolj. Yamar aldar ner, Ed hurungund durtai hvmvvs bdag wm be. Ene Buh Battulga, Sumiyabazar, Bat Erdene naryg har. Hor hutgaj hulgai hiihees uur wm wu ch bhgvi. Hantsui dotroo davaa naimaaltsana, tsol hudaldaj avna, zarna, doping, neg muu buhiin ordnoo ch chinii minii geed. Yostoi yavdag jorlonguud
Допинг хэрэглэсэн бол бух цолыг нь хурааж барилдах эрхийг бүр мөсөн хасдаг больё.
одооны залуучууд энэ уйтгартай хамаг цаг авсан бөхийг үзэхгүй болсон бөөн найраа нутаг ус өөрсдийгөө од гээд бодчихсон хэдэн төгрөгнөөс биеэ үнэлж хүн дарамталдаг ажил хийнэ одоо зүгээр ажил хийж улс эх орон гэр орноо хөгжүүл за юу
Шагнал нь ихдээд шуналын тулам болчихоор наадамд давж аварга болсон болгоныг жалга довныхон нийлж допингтой хутгаад байхаар яаж нэр тёр нь еедлехев Бурууг нь бехчууд еерсдее соелгуй будуулэг хов хеегчид
zob shuu hund ni taaruulj shiitgel ogch bolohgui shuu. shudraga baih heregtei shuu.abraga arslan hun doping hergelsen bol bur hauu shiitgel uzuulrh heregtei shuu,erhiin burmesen hasah heregtei de.
Машин нүдэнд н харагдаад нойр н хүрэхгүй гарт таарсан болгоноо ам уруугаа хийгээд байдаг юм уу...
балдага руу тийрч ж өв соёлоо дээдэлдэггүй байх аа,одоо начингийн үйлдвэр ажиллуулж байгаа биз дээ,Г.Өсөхбаяр чинь
Oюунболд аварга цолоо ерөнхийлөгчийн зарлигаар хураалгах тул тэр шүүхийн шийдвэр энэ тэр огт хамаагүй. ерөнхийлөгч зарлиг гаргаж цол хураагүй тул аварга мөн юм. түүнийг хүний мөнлө луйвардсан энэ тэр гэдэг гүтгэлэг гаргаад байгаа нөхөр бол Батэрдэнэ аваргын явуулгаар явж буй хүн . Тэр аваргын мал харыг нь зохицуулдаг. сумын төвд дэлгүүр баартай залуу. намар Батэрдэнэ аваргад Обо агсарч дургүйг нь хүргэж уурлуулсан учир 30 саяын хэрэг босж ирсэн. манай Өмнөдэлгэрийнхэн бүгд мэднэ. Батэрдэнэ аварга минь залуу халаа болсон дүү аваргаа харж үзээ
Монгол улсыг хувиа хичээгч бөх лам 2 хөгжүүлэхгүй ээ. Одоо бөх үзэх сэтгэлийн зовлон хэн нь хэнд унаж өгөх бол эсвэл хэн нь допинг хэрэглэсэн бол гээд л бөхийн холбоо гэж нэг баларсан газар.
чи бас хаанаас гарч ирээд монголын үнднэсны гэсэн болгон уруу сум харваад байгаа нөхөр вэ үгнээс чинь харвал солонгс пасторын гөлөг шиг байна
Мөнгөөр давдаг, надаас өөр хэн байдгийг гэж биеэ тоож таван хошуу болж алхсан, хоолойгоо шахаж ярьсан, сагсуу, шуналтай хүн хогнууд шүү. Эд нараар хэн бахархдаг юм бэ.
svvlin ved ailin xashaa nyraaxadl ix xereg boldog bolson bnlee bvdvvn bierxvv zalyysl xaragdaad bdag
ЯРГА БОИР МУУХАЙ БАРИЛДААНЫ БАГШ БОЛ ДУЛАМЖАВЫН МӨНХЭРДЭНЭ
НЭГЭН БАГТ МӨР ЗЭРЭГЦЭН ХӨЛСӨӨ УРСГАЖ ЯВСАН НӨХӨД, ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОН,БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫН ТАЛААР ХЭДЭН ЗУУГААР ТООЛОГДОХ ХУУДАС БҮХИЙ ХОВ ХОРЫН МАТААСЫГ ТӨВ ХОРОО,ХЯНАН ШАЛГАХ ХОРООНД УДАА ДАРАА БИЧИЖ ШИГШЭЭ БАГААС ХӨӨЛГӨЖ,АЖИЛ АМЬДРАЛГҮЙ БОЛГОЖ БАХ ТАВАА ХАНГАЖ БААЛЖ ШООЛЖ БАЙСАН ДЖИНСНИЙ ХУЛГАЙЧ, МОНГОЛД АНХ ДОПИНГ ХЭРЭГЛЭЖ, ЗАРЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХАРШГҮЙ ШУНАЛТ БУУРАШГҮЙ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ СААРШГҮЙ ХАГАЛАН БУТАРГАГЧ БАЯНМӨНХӨӨ
БӨХЧҮҮД ГЭЖ ХЭН БОЛОХЫГ СЭТГҮҮЛЧ ОТГОН ЯГ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. ХЭН Ч ТА НАРЫГ ТООХГҮЙ, ЭЛЭНЦГИЙНХ НЬ ЖУДУГ, МУДАГ БҮГД ШАВАРТАЙ ХОЛИЛДСОН. ГҮЙЦЭЭ.
Яаг тийм шүү
Гэмт хэрэгт холбогдсон бөхийн бүх цолыг хураа. /допинг бусад/
явдаг жорлонгууд дугуй байшингаас болж хэрэлдээд байдаг байсан, хүн тоож үзэж нохой шиншихээ байснаас гайгүй чимээгүй болсон юу болоод сүүлийн үед махан толгойтнуудын талаар бичээд байдаг болов. хогийн улс төрчидийн бие хамгаалагч, бохир бизнесийн идүүр долоогч явдаг жорлонгууд одоо болноо.
Энэ Баянмөнх допингийн загалмайлсан эцэг юм биш биз. Өөрөө хэрэглээгүй ч өрөөлийг уруу татсан юм биш биз. Бөхчүүдийн хагарал хэрүүлийн ард мань Баянмөнх л байдаг юм биш биз. Настай хүн одоо зөв өтлөх хэрэгтэй дээ
явдаг юу гэдэг билээ... ийм болтлоо хэлүүлж байх чинь та нарын л өөсдийн чинь асуудал. Хуучин эх орноо хамгаалах эр цэрэг гэдэг байдлаар бөхчүүдийг хүндэтгэж байсан байх... Одоо та нар шиг юмнууд ч дээ....
Өөрсдөө
Zass ter uvur mongolruugaa zail
sanal neg bna,dor hayaj bagadaa tavan jileer erhiig n hasah,margaldah um bol ter shinjilgee hiisen uls orontoigoo l margalddag um baigaa biz,unen yadargaatai bna,
Допинг хэрэглэсэн бөхчүүдийг 100 жилээр битгий барилдуулаач Х Баянмөнх аварга ард түмний хөрөнгөөр боссон бөхийн өргөөнд шунаж бөхчүүдийг эвдрэлцүүлж дэмий ярьж байхаар монгол бөхийн ёс жудаг мэддэг юм бол бөхчүүд ард түмэндээ ярьж тайлбарлаж өгөөч. Дархан аврагуудад наадмаар түрүүбөхийн шагнал өгдөг бол дэмий юм шүү дээ энэ чинь эрийн гурван наадмын түрүүг алагчилж байгаахэрэг бус уу.
umkhii mahnuud ugaasaa reketlej amidardag ni unen shd
Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдах эрхийг шууд 5 жилээр хасаачээ.Тэд ямар нүүрээр Монгол бөхийн дэвжээнд гарч ирэх юм яриад байнаа.Үзэгч олон түмэн тэднийг харж суухуу.Ой гутмаар юм болох юм даа.