НЯМ, May 31, 2020

Хар жагсаалт руу гулслаа,  хариуцлагыг нь хэн хүлээх вэ

5/ 8/ 2020    13 цаг 59 минут

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад бүртгэгдсэн.   Зуд ирвэл ухна хуцандаа гэгчээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СХЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг халснаар хариуцлага  өндөрлөсөн. Түүнээс  хэдхэн сарын дараа дахиад бүр доошилж Монгол Улсыг Хар жагсаалтад оруулж байгаагаа Европын холбоо мэдэгдлээ.

Үүний буруутан хэн бэ, хэнд хариуцлага тооцох вэ?  Сахил хүртээд шал дордов гэгч л болж байна.  Н.Баяртсайханыг Б.Лхагвасүрэнгээр солиод ч нэмэр алга.  Саарал жагсаалтаас гаргах байтугай бүр дордуулаад өнгийг нь хувиргаж Хар болгочихлоо.

Энэхүү саарал, хар жагсаалтад орно гэдэг нь  Монгол Улс мөнгө угаадаг,  терроризмыг санхүүжүүлдэг,  улстөрчид нь авлигжсан, энэ төрлийн нэг ч гэмт хэргийг шүүхээр шийдвэрлээгүй  гэдгийг илэрхийлж буй хэрэг. Түүнчлэн арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлснээ тайлбарлаж чадаагүй. Банкууд нь мафижсан,  мөнгө угаадаг байж болзошгүй гэсэн үг.  Үүнийг олж илрүүлж хариуцлага тооцдог механизм манайд байдаггүй гэхчлэн олон хүчин зүйл бий.

Б.Лхагвасүрэн  Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлагдсан өдрөө ”Монгол Улс багаараа ажиллаж байж Саарал жагсаалтаас  гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд Саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийгдэхээр байгаа. Үүн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байв.  Гэвч тэр бүхэн ажил хэрэг болсонгүй. Зургаан сарын дотор л сааралыг цагаан болгоно гэж ярьж байсан дэврүүн яриа  тэгсхийгээд мартагдаж, Хар жагсаалтаар дахин олон нийтийн ой санамжид ирж байгаа нь энэ.

Монголыг  Хар жагсаалтад оруулах тухай гадаадын хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд урьдчилан сануулж байх үед Б.Лхагвасүрэн  “Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан. Монгол Улс энэ ондоо багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой" гэж байсан ч хэдхэн цагийн цагийн дараа Монголыг Хар жагсаалтад оруулснаа Европын холбоо мэдээллээ.  Энэ хүн цаг хугацааны ямар баримжаатай байж,  үүсээд байгаа эрсдэлт нөхцөл байдлын талаархи мэдээлэл, мэдрэмжээс  ямар хол байж вэ гэж бодогдож байна.  

Одоо тэрбээр  тэрбээр "Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.

2020 онд коронавирусийн халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой” хэмээн ярьжээ.   Үнэн үү...Ердөө ирэх Даваа гарагт онлайн хурал хийгээд Саарал жагсаалтаас гарчих  магадлалтай юм байна.

Энэ мэтээр эрсдлийг урьдчилан харж, сэрж сэрэмжилж байхын оронд хар толгойгоороо хариуцах учиртай хариуцлагатнууд нь дандаа ингэж ниргэсэн хойно нь хашгардаг. 

Саарал жагсаалтад орно гэдэг бол Монгол авлига, хээл хахууль, улстөржилт зэрэг дандаа болж бүтэхгүй бүхэнтэй холбогдсон санхүүгийн системтэй улс гэдгийг л дэлхий хэлээд байгаа хэрэг. Шударга ёс үгүй болж, хууль журам тэгш үйлчилдэггүй, хулгайч луйварчдаа төр нь ивээдэг, товчхондоо шударга ёс, хуулийн засаглалын  үлэмж их хомсдолтой улс орон гэдгийг л дэлхий мэдрээд аргаа барахдаа саарал, хар жагсаалт руу  Африкийн “анд”-уудтай хамт нь оруулж нэрлээд байгаа хэрэг. Үүнийг дагалдсан хар мөр эдийн засагт байтугай иргэдэд ч нөлөөлнө. 

Г.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.178Зочин   • 5 сарын 12. 14 цаг 18 минут

Наад хулгайчаа хөөгөөд явуул,саарал жагсаалтаас хар луу оруулчихлаа ш дээ.

66.181.161.100Зочин   • 5 сарын 8. 14 цаг 52 минут

Зайлуулаач

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ5 цаг 47 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна5 цаг 50 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө6 цаг 48 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube