НЯМ, May 31, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

5/ 12/ 2020    8 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн  ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.

ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм.

Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна.

УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна

Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан билээ.

Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.

Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна.

Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.

Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.72.44Зочин   • 5 сарын 13. 17 цаг 43 минут

ene nohrig tomorzamin angin daamalaar tavichih

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ5 цаг 22 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна5 цаг 26 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө6 цаг 23 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube