НЯМ, May 31, 2020

Хар жагсаалт ба хариуцлагагүй Монгол

5/ 12/ 2020    9 цаг 05 минут

Европын холбооны комисс өнгөрсөн долоо хоногт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэйгээ тэмцдэггүй, улмаар санхүүгийн эрсдэл, уналтад орох магадлал өндөр 12 орныг зарлаж, хар жагсаалтад оруулах гэж буйгаа мэдэгдсэн билээ. Ирэх аравдугаар сараас гадаад дахь олон улсын гүйлгээнээс эхлээд эдийн засгийн бараг бүх талын хоригт орох “болзлоо” хангасан Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве, Ботсван зэрэг улсын нэг нь Монгол. Өөрөөр хэлбэл, таван сарын дараа Монгол Улс хар жагсаалтад орох магадлал маш өндөр болсон гэсэн үг.  Сонгууль дөхсөн өдрүүд таарсан учраас хар жагсаалтад орох тухай мэдээллийг энэ удаад улс төрийн зорилготойгоор илүү хүчтэй өрнүүлээд байгаа болохоос биш, Монгол Улс санхүүгийн сахилга бат хийгээд мөнгө угаахтай холбоотой хатуу сануулга авсаар ирсэн. Гэхдээ арайхийн дэнчигнэж байсан саарлаас хар руу уруудахад хэн, ямар шалтгаанаар нэрмээс болов гэдгийг тодорхойлох нь зүйн хэрэг. 

ХАР ЖАГСААЛТ РУУ УЛСАА ЧИРЭГСЭД

Олон улсын хэвлэлүүдийн хар жагсаалтад орогсдын талаар онцолж буйгаар, манай улсаас гаднын орнуудад суугаа дипломат албаныхны хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдлүүд газар авч, гаднынхны байнгын хараанд өртсөн нь хамгийн ихээр нөлөөлж байгаа гэжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдаад суллагдсан Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалангийн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Б.Баттүшиг мэдүүлэгтээ “Энэ бол Монгол улсын Засгийн газрын бараа” гэж мэдүүлсэн. Б.Баттүшиг миний цэрэг явсан. Үнэхээр мундаг ажилтан. Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй хэзээ ч мэдүүлэг өгөхгүй. Тийм үүрэгтэй.

Ингэсээр ирэх есдүгээр сараас FATF-ийн APG (Ази, Номхон далайн бүсийн байгууллага) байгууллага руу ямар нэг арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх амлалт бүхий бичиг цаас болох нь бараг үнэний ортой. 

Түүнийгээ чанд биелүүлэх ёстой. Тангараг өргөсөн манай шилдэг ажилтан. Тэр “энэ 70 кг хар тамхи Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэсэн. Би энэ мэдүүлгийг нь герман хэлнээс орчуулж твиттертээ оруулж байсан” гэж ярьсан нь дээрхийг батлах шиг. Ш.Амгалангийн ярьсан хэргийг сануулахад, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож байгаа билээ. Энэ мэтээр сүүлийн гурван жилд дипломат албаныхны хар тамхи, мансууруулах бодистой нэр холбогдсон хэрэг арав орчим болоод байгаа билээ. 

Үүнээс гадна Монголын банкуудын хариуцлагагүй, сахилга батгүй байдал, улстөрчдийн мөнгө угаалт, чанаргүй, баталгаагүй зээлүүд үүнд томоохон нөлөө үзүүлж байгааг тэд дурджээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө дампуурлаа зарласан “Капитал” банканд улсын их хэмжээний мөнгийг угаасан, түүнийгээ хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг одоо ч шалгаж буй. Түүнчлэн цөөнгүй улстөрч, бизнесмэний оффшор бүсэд мөнгөө нуусан хэрэг үүнд ихээхэн нэрмээс нэмж буй нь тодорхой. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС тэргүүтэй сангуудаас их хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр авч байсан нь илэрсэн ч тодорхой үр дүнд хүрч, хариуцлага тооцож чадахгүй байгаа хууль, хяналтынхны сул дорой, мафижсан гэмээр байдал нэмэгдэнэ. 

Ингээд зогсохгүй Монгол Улс хойд Солонгос буюу БНАСАУ-¬тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил¬лагааг дэмжсэн, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлаа зогсоож чадаагүй үндэслэлээр өнгөрсөн онд саарал жагсаалтад орж байсан нь улам бүр даамжирсан байх талтайг ч гаднын хэвлэлүүд хөндөж байна. Гэхдээ энэ удаад саарлаас хар жагсаалт руу ойчиж магад байдалд хүчтэй түлхсэн зүйл нь гадаад дахь монгол дипломатчид, улстөрчдийн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус наймаа бололтой. 

ИРЭХ ТАВАН САРД ЮУ ӨРНӨХ БОЛ

Улс төр дэх сэтэртэй, сэтэргүй бүхэн УИХ-ын ээлжит сонгуульд бүх анхаарлаа чиглүүлэх завгүй сар гаруйн хугацаа бидний өмнө байна. Энэ хугацаанд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гээд эдийн засгийн сахилга батыг шууд хариуцах ёстой хүмүүсийн анхаарал саарал, хар жагсаалт руу олигтой төвлөрөхгүй нь ойлгомжтой. Дараагийн парламентын бүрэлдэхүүнд аль нам олонх болсноос, хэн хэн тэнд сонгогдсоноос шалтгаалж, эвлэлдэн нэгдэх гэж мөн л багагүй хугацаа авна. Ингэсээр ирэх есдүгээр сараас FATF-ийн APG (Ази, Номхон далайн бүсийн байгууллага) байгууллага руу ямар нэг арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх амлалт бүхий бичиг цаас болох нь бараг үнэний ортой.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирэх саруудад юу ч хийж чадахгүй ч энэ сэдэв улстөрчдийн хувьд халуун сэдэв мэт олны дунд байнга үргэлжлэх нь тодорхой байна. Гэхдээ 2000 оноос эхлэн санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцдэггүй, татварын орчны ил тод байдал хангагдаагүй, татварын хувь хэмжээ нь гаднын этгээдүүдийн сонирхлыг татах чадвар зэрэг эрсдэлийг үнэлж улс орнуудыг хар жагсаалтад оруулж эхэлсэн FATF-ын хар жагсаалтад орсноор манайх эдийн засгийн хоригт бүрэн орно гэдгийг мартаж болохгүй. 

Хэрвээ хар жагсаалтад Монгол Улс албан ёсоор орвол, стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно. Зээлжих зэрэглэл буурна. Гадаадын банкууд харилцаагаа тасалж баталгаагүй зээлдэгч орон гэж үзнэ. Гадаад худалдаа багасна. Улсын нэр хүнд унаж, гуравдагч хөрш орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа муудна. Улмаар төлбөр тооцооны хувьд хоёр хөршөөс хэт хамааралтай болно. Мэдээж эдийн засаг агших эрсдэл бий болж, ард түмний амьдрал доройтно. Бизнесийн байгууллагын хувьд, Хар жагсаалтад орсон улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болно. Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзсанаар гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт зогсоно.

Европын орнууд руу хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээг хянаж эхэлснээр,төлбөр тооцоонд асуудал үүснэ. Тодорхойгүй хугацаанд төлбөр саатаж, олон банкаар дамжих учир шимтгэл нь нэмэгдэнэ. Бизнесийн процесс удаашрах болно. Худалдааны салбарын ААН-үүдэд бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдахаас гадна гүйлгээний шимтгэл нэмэгдэнэ. 

Монгол Улс өмнө нь хоёр ч удаа саарал жагсаалтад орж, эдийн засгийн хувьд асуудалтай орон гэдгээ дэлхийд зарлуулаад амжсан. Харин энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрохын өмнөхөн энэ мэдээлэл цацагдаж байгаагаараа онцлог. FATF манайхыг “Мөнгө угаалттай холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, хяналтыг чангатгах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, татвар, санхүүжилттэй холбоотой мэдээллийг олон улстай ил тод солилцох, оффшор данс эзэмших боломжийг багасга” хэмээсээр ирсэн. Хар буюу онцгой анхаарах жагсаалтад манайх нэгэнт орвол эдгээрийн дээр олон шаардлага нэмэгдэх нь тодорхой. Хамгийн чухал нь ирэх оноос төлж эхлэх гаднын өр зээлүүд дээр эдийн засгийн олон улсын хориг нэмэгдвэл Монгол Улс ирэх жилүүдэд элгээрээ мөлхөх эрсдэлтэй. Тэр үед мянган дипломат ажилтанд хариуцлага тооцож, авлигачидтайгаа тэмцээд ч тусыг эс олно гэдгийг манайхан мэдэж л байдаг байгаа даа. 

Б.Энх

Эх сурвалж: Npost.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ6 цаг 56 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна7 цагийн өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө7 цаг 58 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube