ДАВАА, May 25, 2020

Ноолуурын "ченж"  Ч.Улааны тогтоосон үнэ  жамаараа яваа зах зээлийг  самарчихлаа 

5/ 14/ 2020    9 цаг 54 минут

Хээрийн задгай бэлчээртээ идээшилж байх  учиртай ямаа Улаанбаатарын төв талбайд ирж жагсаж гэнэ... Монголын улс төр үнэхээр хошин шогоор тасрахгүй юм.  Ханиад томуутай ийм үеэр иргэдээ инээлгэж, дархлааг нь дэмжээд ч байгаа юм шиг, ахиулж жаахан харвал арай л эмгэнэлтэй  ч юм шиг. 

...Ямааг улстөржүүлсэн нь Ч.Улаан сайдын урхаг уршиг. Сонгууль угтаж улс төр хийж, ноолуурыг кг-ыг нь 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэж баримжаагаа мэдэхгүй попорч хар толгойдоо лай хураасан нь МАН-ын нэр нүүрийг нэгмөсөн түймэрдэж байгаа нь энэ. 

Яахав, малчдын орлогыг бууруулахгүй гэсэн уг санаа нь зөв байсан байх. Гэхдээ улс төрд насаараа тухалж, Сангийн сайдаар хэдэнтээ ажиллаж байсан хүн ийм бодит байдлаас хэтэрхий  хол тэнгэрийн юм ярьж "тэнэгтэх" хэрэг байсан юм уу. 

Зах зээл өөрийн хуультай. Үнэ ханш нь эрэлт нийлүүлэлтээрээ тодорхойлогддог гэдгийг арван жилийн сурагч ч түгдрэлгүй хэлнэ. Тэгснээс Улаан сайдын хэлэн ярьснаар үнэ ханш тогтдог юм биш. Сайд бодлого ярьдаг болохоос биш ченж биш шүү дээ. 

УИХ-ын чуулган ноолуурын үнэ ханшийн талаар  ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсох үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Сайд та жамаараа яваа зах зээлийг самарч орхилоо" гэсэн агуулгаар хэлж байсан. Үнэхээр жамаараа яваа юмыг сайжруулж байгаа нь энэ гээд  нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо.  Товчхондоо энэ бол зах зээлийн зүй тогтлын эсрэг гэмт хэрэг.

Дотоодын ноолуурын үнийг 100 мянгаас доошгүй байлгах ёстой гэж мугуйдласан нь одоо ноолуурын зах зээлийг жинхэнэ утгаар нь хямралд оруулж,  ноос ноолуурын салбарыг уналтад хүргээд байна. Үүний уршгаар энэ чиглэлийн үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авч чадахгүйд хүрч, цар тахлын  ийм үед тус салбарынхан ажилгүйчүүдийн армийг сэлбэх магадлалтай болчихлоо. 

Салбарын сайдын захиргаадалтын аргаар ноолуурын үнийг тогтоох гэсэн санаачлага   малчдыг баярлуулан гомдоож,   бэлтгэн нийлүүлэгчид  үйлдвэрлэгчид хоёрын хооронд үнэ ханшаас үүдэлтэй үл ойлголцлыг бий болгов.  Хэрэв Ч.Улаан ноолуурын үнийг анх 100 мянган төгрөгөөс  буулгахгүй хэмээн попроогүй бол өдийд зах зээлийнхээ жамаар үнэ ханш нь зохицуулагдаад малчид нь мөнгөтэй, үйлдвэрүүд нь түүхий эдтэй болох бодит боломж байлаа.  Сайдын 100 мянган төгрөг мөн чанартаа ноолуурыг үнэгүйдүүлэх  шалтгаан болов.

Нэг талд ноолуураа ахиухан үнээр борлуулчих юм сан гэсэн малчдын хүлээлт, нөгөө талд  бодит үнэ ханш хэдийд  бүрдэхийг хүлээсэн үйлдвэрлэгчид  бие биеэ харан сууж байна.  

Ноолуурыг кг-ыг нь 100 мянгаас доошгүй үнээр  худалдан авахад зориулж Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргасан.  Энэ бол манай улсын жил бүр бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурын ердөө 30 хувийг худалдан авах эх үүсвэр гэсэн үг. Гэтэл үлдсэн 70 хувийг хэн хэзээ кг-ыг  100 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой вэ, дотоодын  үйлдвэрлэгчдэд ийм бэл чадал байгаа юу  гэдгээ огт тооцсонгүй.  

Улс төр ийм ойрын хараатай байж болох уу. Энэ бол зөвхөн 230 мянган малчдын эрх ашигтай холбоотой асуудал биш,  үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, эцэст нь эх орны эрх ашиг. 

Ч.Улааны  нэр дэвшиж улс  төрж орж ирдэг хаалга үүд нь болсон  Сүхбаатар аймгийн хэд гурван сумын малчдын ноолуурыг зарим компаниуд  105 мянган төгрөгөөр авчээ.

Харамсалтай нь 105 мянган төгрөгөөр үнэлж ноолуураа тушаасан иргэд мөнгөө хэзээ олж авах нь одоо хүртэл тодорхойгүй байгаа гэнэ.  Учир нь малчдын ноолуурыг 105 мянган төгрөгөөр авсан компаниудын зээлийн мөнгө ч хэзээ орж ирэх нь тодорхойгүй, авсан ноолуураа агуулахад хадгалж, хэрхэх учраа олж ядан гацсан гэх мэдээлэл байна.

Төр ноолуурын салбарт гаргасан алдаагаа цайруулах гээд кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж, ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг юм болоод байна. 

Төрийн энэ урагшгүй ажиллагаа эцэст нь ямаатай жагсаал гэх эсэргүүцлийн шинэ хэлбэрийг авчирлаа.  Монголын улс төрийн амьдрлын түүх ямаатай жагсаалаар ийнхүү баяжлаа. 

Г.Тулга

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29 Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутагт  өвчлөл эрчимтэй тархаж байна5 сар 20. 11:22СЕХ-нд 56 бие даагч бичиг баримтаа  хүргүүлжээ  5 сар 20. 10:31ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ5 сар 20. 10:02Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube