Д.Жигжиднямаа өргөдлөө өгч Г.Сэрээнэндоржийн зөвшилцөх бичиг Москва руу явжээ

Нийгэм 15:46 , 2021-2-22
0

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ долоо хоногт гаргасан гэх мэдээлэл байна.

Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас олон сарын өмнөөс Герман улсыг зорьсон гэх бөгөөд, түүнийг ийнхүү эзгүй хойгуур, УБТЗ ХНН нэгдсэн удирдлагаар дутагдаж зарим өртөөнд гарсан вагоны осол ч үүнтэй холбоотой байж болзошгүй гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм. Иймд түүний оронд өмнө нь УБТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг томилуулахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ОХУ руу зөвшилцөх бичиг явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Учир нь, УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг юм.

Г.СЭРЭЭНЭНДОРЖ НЬ УБТЗ ХНН-Т БАЙХДАА АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА ХЭТРҮҮЛСЭН ХЭРЭГТ АТГ-Д ШАЛГАГДАЖ БАЙВ УУ

Гэтэл 2012 онд Зам тээврийн сайдаар А.Гансүхийг ажиллаж байх үед xУБТЗ ХНН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус нийгэмлэгийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг томилсон байдаг. АН-ын гишүүн бөгөөд 100% одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын хүн юм. Ийм ч учраас МАН-ын гишүүдийг ажлаас нь халах явдал элбэг байсан бөгөөд МАН-ын үед УБТЗ-ын даргаар томилогдох лобби яригдаж байгаа нь шууд ганцхан Сэрээнэнгийн хийчихдэг ажил биш бөгөөд үүнд Ерөнхийлөгчийн лобби байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй байна. Харин Г.Сэрээнэндоржийн хувьд УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус нийгэмлэгээс Жаст групп-т төлөх өглөгийн хэмжээнд дүйцсэн вексель буюу 4 сая ам.долларын векселийг 2013 оны хоёрдугаар сарын 18-нд бичиж өгсөн хэрэг АТГ-т шалгагдаж байсан юм. Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр тооцох тогтоол 2015 оны нэгдүгээр сарын 27-нд гарч, тэрээр өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн гэдэг. Мөн дээрх ажлыг хийж байхдаа албан тушаалаа урвуулан хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт Г.Сэрээнэндоржийг буруутгасан байдаг. Тодруулбал, дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр зүтгүүр худалдаж авсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. Уг зүтгүүр нь тээвэрт ашиглах боломжгүй, зөвхөн вагонуудыг сэлгэж залгахад ашиглаж болох зүтгүүр байсан гэх мэдээлэл байдаг.

Г.СЭРЭЭНЭНДОРЖ 1 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖ, ӨРШӨӨГДӨЖ БАЙВ УУ

2017 оны гуравдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байж болзошгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй зэрэг шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаж байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэжээ.

Сонирхуулахад Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХНН зэрэг манай томоохон байгууллагуудын удирдлагыг томилохдоо салбарын сайд нь дур шийддэггүй гэлцдэг. Учир нь тус томилгоог төрийн томчууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар зөвшилцөж, тохирч шийддэг байхыг үгүйсгэхгүй. Иймд УБТЗ ХНН-ийн даргад Г.Сэрээнэндоржийг томилохоор зөвшилцөх саналыг ОХУ-руу илгээсэн нь төрийн өндөрлөгүүд тус томилгоог тохирсон байхыг үгүйсгэхгүй юм. Нөгөөтэй Г.Сэрээнэндоржийг тус албан тушаалд ОХУ-ын тал зөвшөөрсөн ч, түүний ашиг сонирхлын зөрчлийг АТГ-аас хянаж үзээд, өмнө нь ял шийтгэл авч байсан тул, тус албанд тохирохгүй гэж шийдвэрлэж магадгүй юм.

 

эх сувалж : iSEE.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Архангай аймагт 26 хүнийг тусгаарлажээ3-7, 13:00Төв аймгийн иргэдийг "НЭГ ХААЛГА, НЭГ ШИНЖИЛГЭЭ"-нд хамруулна3-7, 12:50Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3-7, 12:40Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3-7, 12:30Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3-7, 12:23Хамгаалалтад авсан 7 БАЙРШИЛ3-7, 12:10Өнөөдөр БГД, СХД, Чингэлтэй, БЗД-ийн 4 цэгт шинжилгээ авна3-7, 11:50Д.Сумъяабазар: ХӨСҮТ хийж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр шинжилгээ авч, иргэдэд хүндрэл учруулж байна3-7, 11:40Төрийн ордонд нэг тохиолдол батлагдаж, ордны баруун жигүүрт хөл хорио тогтоожээ3-7, 11:30ЭМЯ: 67 хүнээс халдвар илэрсний 4 нь Төв аймагт батлагдсан3-7, 11:19Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа3-6, 11:51Жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО3-5, 14:11Засгийн газар ээлжит бусаар хуралдана3-5, 11:28Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3-5, 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3-5, 11:12Даам гарсан БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-с Барилгын тусгай зөвшөөрлийг хэзээ авах вэ?3-5, 11:08Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3-5, 11:00Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3-5, 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3-5, 10:29С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3-5, 10:10“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна3-4, 13:05ӨНЦӨГ: Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм3-4, 13:01Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ3-4, 12:45Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө3-4, 12:41Буяны ажилтай холбоотой голомтоос 20 тохиолдол шинээр бүртгэгджээ3-4, 12:22Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна3-4, 11:20ЭМЯ: 44 тохиолдол шинээр илэрсний хоёрынх нь эх уурхай тодорхойгүй байна3-4, 11:06Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна3-4, 10:46Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ3-4, 10:33Увсын 154 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ3-4, 10:11Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хязгаарлажээ3-4, 10:05Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа3-4, 9:59Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ3-4, 9:51Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ3-4, 9:41Маргааш хүртэл зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна3-4, 9:10У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна3-1, 19:15Л.Энх-Амгалан:Төлбөр авч тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй3-1, 12:49Голомт нь тодорхойгүй ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр бүргэгджээ3-1, 12:36Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий3-1, 12:31

NEWS STORY

Popular Tags