“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв

Улс төр 12:12 , 2021-3-1
6

“Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд аудитаас гадна иргэний зүгээс хяналт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Үүний дагуу “Шилэн” Цогоо буюу иргэн Д.Цогтгэрэл төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ыг хянаж, хууль хэрэгжүүлэх шаардлага тавьсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCO” компанийг дахин тендерт оруулах гэж байгааг буруушаажээ. Тиймээс “Шилэн” Цогоо “Хуулиар хориглосон гэрээг сунгах, сунгахыг завдах гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах улс төрийн тэмцэл өрнүүлнэ, тэмцлээ удирдан манлайлж оролцоно” гэдгээ цахим хуудсаараа мэдэгджээ.

Тэрээр урьд өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын таван саяас дээш төгрөгийн гүйлгээний хөтлөлт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тендергүйгээр төрөөс мөнгө гаргаж байсныг баримтаар дэлгэсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдад хууль бус үйлдлээ засах гурав хоногийн хугацаа өгч, хэрэв хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ утгаараа тэрээр Г.Ёндон сайдад дахин сануулга өгч байгаа хэрэг.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүнд, үндэсний компаниуд бараг ажилгүй шахам сул зогсож байна. Тэгээд ч Монгол Улсад туршлага бүхий хөрс хуулалтын компани олон бий. Нөхцөл байдал ийм байхад заавал гадны компани тендерт оролцуулах гээд байгаагийн цаана Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ямар нэгэн эрх ашиг нуугдаж байж ч болох юм. “Тендерийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжид дурдахдаа ч “уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулах, хамтрах, гүйцэтгэх ажилд үндэсний компаниудыг оролцуулах” ёстой. Хэрэв “дотоодын нөхцөлд боломжгүй бол гадны аж ахуйн нэгжийг тусгай шалгуураар оролцуулж болно” гэсэн заалт бий. Хамгийн наад зах нь хөрс хуулалт болон уул уурхайн бусад чиглэлд ажиллах боломжтой үндэсний олон компани сул зогсож байхад гадны компани оруулах гэж байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаар үндэсний гэсэн сэтгэл дутаж байгааг харуулсан хэрэг.

Дашрамд дурдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт олон нийтэд ил болсон. Тус баримтаас харахад тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ий өдөр хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Уг нь тэрээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамж авдаг байсан гэхээр төрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэх шаардлагагүйг харуулна.

Энэ бүх мэдээллээс харахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань төрийн мөнгөнд гар дүрэх, албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой нэгэн бололтой.

З.Шатар 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих


[ 202.126.92.194 ]Иргэн   • 3 сарын 3. 15 цаг 41 минут

Ямарч хэцүү юм бэ. Сав л хийвэл гусчихгаад байдаг нөхдүүдээ зайлуулаачээ. Засгийн газрыг хулгайчидын гэмт хэрэгтэнгүүдийн оромж шиг харагдуулж байна. Бадамсүрэнтэй барьцаад 9 удаа өршөөгдөх гээд байгаамуу

[ 103.26.193.65 ]иргэн   • 3 сарын 2. 19 цаг 49 минут

энэ нэг балай шуналтай сайдаа солиочээ:

[ 202.126.90.16 ]ЭТТ ХК-ын ажилтан.   • 3 сарын 1. 16 цаг 30 минут

Ямар ч ажил уйлчилгээ хийгээгуй байхдаа сар тутам 10 сая доллар авч байдаг TJVCO компанитай дахин гэрээ хийх гэд байгаа бол эрх баригч МАН-ыг татан буулгаж туухийн тавцангаас зайлуулахаар оор арга байхгуй.

[ 66.181.176.201 ]Зочин   • 3 сарын 1. 15 цаг 35 минут

Шилэн Цогоо гэж энэ еерее бас балайртаад явдаг гэж байгаа шуу .

[ 202.179.21.248 ]зочин   • 3 сарын 1. 15 цаг 16 минут

Энэ яасан балай мөнгөний хойноос гүйсэн ард түмнээ боддоггүй **** вэ. 100% хятад компанийг шалгаруулвал жинхэн үзнэ шүү муу новштой. Огцоруулаач эрлийз юм байлгүй.

[ 122.201.19.99 ]Зочин   • 3 сарын 1. 12 цаг 40 минут

ХЗДХЯ сайдаас эхлээд ОГЦОРУУЛМААР хэдэн балай сайд бнаааа

ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 5 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags