НЯМ, May 31, 2020

Интерполоос анхааруулж байна

5/ 19/ 2020    10 цаг 06 минут
       “Covid-19” халдварын тархалт 2020 оны нэгдүгээр сараас эрчимжиж аюулын харанга дэлдсэн нь хууль бус аргаар ашиг хонжоо хайгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа идэвхжих, залилангийн гэмт хэрэг үйлдэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Тэдний гол арга, хэлбэр нь амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой байна.

Тухайлбал, энэ гэмт хэрэг нь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаанаас гадна улс дамнасан шинжтэй болж эхэлжээ. Тухайлбал, Эмнэлгийн байгууллагад халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгч үйлдвэрийн нэр, албан бичгийг хуурамчаар үйлдэж, цахим сүлжээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан төлбөр авсан тохиолдол Интерпол (INTERPOL)-д бүртгэгдэж байна.

Энэ талаар INTERPOL-оос дараах анхааруулгыг өгч байна.

Цар тахлын халдварын эрсдэлтэй энэ үед гэмт хэрэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ уг нөхцөл байдлыг ашиглах тохиолдол нэмэгдэж буй тул эмнэлгийн байгууллагын хэрэгсэл худалдан авахдаа анхааралтай байх шаардлагатайг анхааруулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэмт хэрэгтнүүд эмнэлгийн хэрэгсэл зарах интернэт дэлгүүрүүдийг байгуулж эхэлсэн ба иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахаар мөнгө шилжүүлж, хохирох болжээ. Энэ нь цахим залилангийн гэмт хэргийн нэг төрөл болсон талаар INTERPOL-ын гишүүн орнууд мэдэгдэж байна.

Covid-19 залилангийн схем:

Цар тахалтай холбоотой залилангийн гэмт хэргийн шинж тэмдгүүд:

  • Гар утсаар залилан хийх: Гэмт хэрэгтнүүд эмнэлэгийн байгууллагын ажилтны дүрээр хэн нэг хүний (өвчтөний нэрийг ашиглаж болно) ар гэр, хамаатан садантай утсаар ярьж, эмнэлгийн хэрэгслийн болон эмчилгээний төлбөр нэхэмжлэх;
  • Фишинг: Гэмт хэрэгтнүүд иргэдийн хувийн мэдээллийг авах зорилгоор тэдний сонирхлыг татах томоохон компаниудын нэрийг ашиглан бүртгэлийн хуудас бөглүүлж, улмаар уг мэдээллийг (хувийн болон төлбөр тооцооны мэдээлэл г.м) ашиглаж, тэдний данснаас мөнгө гаргаж авдаг. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах хандлага гарах болжээ.

Иймд эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй иргэн, аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн талаар нарийвчлан судалсан байх шаардлагатай.

Цахим залилангийн гэмт хэргийг таслан зогсоох, төлбөрийг буцаах:

Цар тахалтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хүрээнд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа бөгөөд энэ нь улс дамнасан гэмт хэргийн шинжтэй болсон. INTERPOL-ын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын гишүүн орнуудаас цахим гэмт хэргийн талаар болон улс дамнасан гүйлгээг зогсоох тухай мэдээлэл тогтмол илгээж байгаа бөгөөд гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь Азийн орнуудад байгаа бол гэмт хэрэгтнүүд төлбөр хүлээн авахдаа Европын улсуудын банкны дансыг ашигладаг аж. Ингэхдээ гэмт хэрэгтнүүд тухайн банкнаас мөнгөө шууд авдаггүй бөгөөд тус улсын бусад банк болон өөр улс руу дамжсан гүйлгээ хийж мөнгөө авдаг байна.

INTERPOL-оос энэ оны 3 дугаар сарын байдлаар цар тахалтай холбоотойгоор Ази-Европ тивийн хооронд хийгдсэн 30 орчим томоохон гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн бөгөөд энэ хүрээнд 18 банкны дансыг царцааж, уг гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй 730,000 гаруй ам.долларын гүйлгээг зогсоожээ. Мөн INTERPOL-оос цар тахалтай холбоотой гэмт хэргийн гаралтын талаар дэлхийн 194 улсын цагдаагийн байгууллагад урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгчээ.

Анхааруулга:

Хэрвээ та эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж буй бол залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдагч талыг нарийвчлан судлах нь зүйтэй бөгөөд дараах шинж тэмдэг байгаа эсэхийг анхааралтай ажиглана уу.

  • Худалдан авалт хийхээс өмнө тухайн барааг санал болгож буй байгууллага, иргэний талаар судлах;
  • Хуурамч вэб сайтуудаас болгоомжлох. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын томоохон байгууллагын албан ёсны хаягтай ижил нэртэй вэб сайт ашигладаг;
  • Худалдан авалт хийхээс өмнө тухайн компанийн сайтыг шалгаж, худалдан авсан бараа нь ирээгүй, эсвэл залилуулсан гэх мэт гомдол бий эсэхийг анхаарах;
  • Бараа худалдагч компанийн данс нь тус компанийн байрлаж буй улсаас өөр улсад байгаа эсэхийг анхаарч, ямар улсын компани, данс болохыг нягтлах (иргэний хувьд мөн адил);
  • Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол гүйлгээгээ цуцлах талаар харилцагч банкандаа хандаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
  • Аливаа мэдээллийн талаарх холбоос, хавсралт хэсэг рүү орохгүй байхыг анхаарах (facebook, mail)
  • Эрүүл мэндийн албан ёсны байгууллагаас өөр байгууллага эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн санал болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх, цар тахлын нөхцөл байдлын талаар ирүүлсэн мэдээлэл зэрэгтэй холбогдохгүй байх.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ6 цаг 49 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна6 цаг 53 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө7 цаг 50 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube