Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

Нийгэм 11:27 , 2021-3-1
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.03.01/ боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион  байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай” гэлээ.

Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагуудад “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна7 цаг 55 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд8 цаг 55 минутын өмнөЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна9 цаг 20 минутын өмнөЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо9 цаг 34 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ9 цаг 40 минутын өмнөБАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу9 цаг 53 минутын өмнөОюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags