НЯМ, May 31, 2020

СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно

5/ 21/ 2020    9 цаг 06 минут

2020 оны сонгуулиар сонгогчид ухаанаа уралдуулж “уралцах” тойргийн нэг нь  Чингэлтэй  байх нь. Тэр нь тийм дээ гээд өөлөх аргагүй  нэр дэвшигчид манай тойрогт ирж байна хэмээн Чингэлтэй дүүргийн иргэн Аюушжав тодотгосонтой олон хүн санал нийлнэ билээ.

Чингэлтэй угаасаа том тойрог байсаар ирсэн. Харин энэ жил нэг мандатыг нь  хасч гурав болгоод байгаа.  Энэ тойргийнхон  нэр дэвшигчдээ  Ардын нам, Ардчилсан  намынх гэж ялгаж салгахаасаа урьд хүнийг нь харж сонголтоо хийдэг. Тийм ч болхоороо  жил жилийн сонгуульпд ихэнхдээ өнгө хоршиж ирсэн байдаг.

Харин 2016 оны сонгуулиар жинхэнэ утгаараа улаан тойрог болсон нь АН-ынхан засаглаж чадаагүйн хариу цохилт байв.  Тодруулбал, тухайн сонгуулиар  хоёр ч удаа итгэл хүлээлгэн төрд илгээж байсан АН-ын нэр дэвшигч Г.Баярсайхан, хэдийнээс танил болж  энэ тойрогт аргамжааны ботго  шиг эргэлдэж холдож үзээгүй Г.Уянга нараасаа нүүр буруулж, МАН-ын дөрвөн нэр дэвшигч даанч нэг торох юмгүйгээр торойсон юм даг. МАН-ын тэр багаас  Д.Ганболд, Ө.Энхтүвшин нараас бусад нь 2020 оны сонгуулиар эргэн ирж байна.  Тэд Ж.Сүхбаатар хэмээх залуугаар бүл нэмж ирнэ.

М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нарын хувьд тойрогтоо нэр нүүртэй, сонгочдынхоо итгэлийг алдаагүй. Ахиад ирэхэд алзах юм байхгүй. Харин Ж.Сүхбаатар Чингэлтэйчүүдийн хувьд шинэ хүн. Тэр урьд нь 2008 онд Дархан-Уулаас парламентад сонгогдож байсан. Хууль тогтоох байгууллагад байх ёстой хүн, урдаа барьдаг хуульчдын нэг. СЕХ, ЗГХГ-т ажиллаж байсан  төрийн ажлын бэлээхэн туршлагатай, их дээд сургуульд багшилж байсан гээд  онол дадлага хосолсон  сайн хуульч.

Хэлбэл ч хэлчихдэг, явбал ч явдаг, ирэхдээ ч ирдэг,  шулуун шударга талдаа нэгэн. Тэр 2013 оны арваннэгдүгээр сард  болсон МАН-ын Бага хурлын дараа  “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Улмаар  хэсэг хугацаанд МАХН-ын харъяалалтай байгаад   Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр эргэн ирээд байгаа нь энэ.

Энэ жилийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт  гал гарсан “тулаан” болно. Цэргийн хэллэгээр бол энд дандаа жанжингууд хүч үзнэ.   Гурван мандаттай тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар нар дэвшсэн.  Харин Ардчилсан намаас  тус намын ЕНБ-ийн дарга Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн асан Ш.Уянга, хуульч гэдгээрээ олонд танигдсан Р.Булгамаа нар нэр дэвшээд байгаа. Харин ШИНЭ нам эвслээс Буянгийн Б.Жаргалсайхан тэргүүтэн, Та бидний эвслээс “Соён гэгээрүүлэгч “ ТВ-ийн захирал Ш.Хишигсүрэн, “Зөв хүн Электорат” эвслээс  ХҮН  намын дарга Б.Найдалаа  гэхчлэн “фронт командлагч” нар ирнэ.  Урьдчилсан байдлаар  тус тойрогт 5 нам эвслүүдээс 15 хүн нэр дэвшээд байгаа бөгөөд  мөн бусад нам, бие даагчид нэмэгдэнэ.

Нэр дэвшигчдийн дунд М.Оюунчимэг, Г.Уянга, Ш.Хишигүрэн гэсэн гурван сэтгүүлч эмэгтэй байна.  

Иргэд энэ цаг үед хоёр зүйлийг л ярьж байна. Тэр нь сонгууль, коронавирус хоёр. Хаа таарсан газраа энэ хоёр сэдвээр л буу халцгааж байх шиг байна даа. 

Чингэлтэй дүүргийн сонгогчдын хувьд нэр дэвшигчиддээ ерөнхийдөө сэтгэл хангалуун байх шиг байна. Сонголттой, өрсөлдөөнтэй сонгууль болох нь ээ гэж олзуурхаж байна. Хэн хэнийг дэмжихээ өөр хоорондоо санал солилцоод эхэлсэн. Б.Жаргалсайхан, Б.Найдалаа гэх мэтийн луугаруудыг сонжиж сонирхож байгаа нь илт. Гэхдээ Б.Жаргалсайхан  урьд нь УИХ-ын гишүүн, бүр төрийн сайд хүртэл хийж байсан. Тэр үеэс нь үлдсэн өөдрөг сэтгэгдэл,  сэтгэлд хоногшсон шийдвэр, ажил хэрэг юу билээ гэцгээж өөр хоорондоо асууж сураглаж байна.  Тоймтой юм олдохгүй байгаа бололтой.

Хүний хуучин Г.Уянгаагаа дэмжмээр байна гэх хүмүүс ч цөөн биш байх шиг.Ц.Баатархүү ч бас  боломжийн залуу гэцгээж байна. Нэр дэвшигчдийн хэнийг нь ч эсэргүүцэж харлуулаад байгаа юм алга. Гэхдээ иргэдийн хандлага  нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг илүүд үзэж байх шиг байна. Энд тэндээс эрээвэр хураавар хүмүүс сонгогдчихоод  төрд очсон хойноо хэл амаа ололцохгүй шуудайнд хийсэн ямааны эвэр шиг болчих вий гэсэн болгоомжлол нэлээд байна.

Сонгогчид хашир болсон байна.  Хэнийг дэмжих вэ гэдэг дээрээ тооцоотой, болгоомжтой ханддаг болжээ.   Хотын хоймор дүүрэг Чингэлтэйд  үнэхээр өрсөлдөөнтэй, хоржоонтой, хожилтой сонгууль болох нь нэр дэвшигчдийн нэрснээс тодорхой байна.

Г.Хантулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ5 цаг 25 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна5 цаг 28 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө6 цаг 26 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube