Коронавирусийн халдвар өнгөрсөн 24 цагийн хооронд 44 тохиолдлоор нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлыг 42 нь Улаанбаатар хотоос, 2 нь Завхан аймагт илэрсэн юм. Тэгвэл нийслэлд илэрсэн 42 тохиолдлын 20 нь буяны ажилд оролцсон хүмүүсээс илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Тодруулбал, Увс аймгаас буяны ажилд оролцохоор хүндэтгэх шалтгаанаар ирсэн иргэнээс корнавирусийн халдвар илэрчээ. Эдгээр 20 тохиолдол нь тухайн иргэний ойрын хавьтлууд юм байна.
Сэтгэгдэл бичих