ДАВАА, May 25, 2020

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав

5/ 21/ 2020    10 цаг 27 минут

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан нийслэлээс зайдуухан амралтын газар тухалж, архидан согтуурч байгаа шууд бичлэгийг ТВ 4 телевизийнхэн газар дээрээс нь олон нийтэд хүргэсэн. Тус шууд дамжуулалтаар “Бумбат рашаан” ТББ-ын тэргүүн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхныг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зөрчин бөөгнөрөл үүсгэж, арга хэмжээ зохион байгуулсан гэдгийг ил болгосон. Харин тэд үүнийгээ мод тарих үйл ажиллагаа хэмээн зөвтгөсөн.

Тэгвэл энэ өдөр тэдэнд ТББ-ын захирлаар дайлуулах өөр шалтгаан байсан гэх эх сурвалжуудын мэдээлэл байна. Тодруулбал, тэд ийн архидан согтуурдаг өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг  ТББ, ААН-үүдэд “тараах” ажлын эхний шатны шалгаруулалтыг хийсэн байна.

Тодруулбал, Тус газраас энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шинээр ажлын байраар хангаж байгаа ТББ-д эргэн төлөхгүй нөхцөлөөр, ААН-үүдэд буцаан төлөх нөхцөлтэйгээр 20 саяаас дээш төгрөг олгох төслийн сонгон шалгаруулалт явуулсан байна.  Эх сурвалжийн мэдээллээр энэхүү төсөл хөтөлбөрт нийт 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөгдсөн байгаа юм. Төслийн үр дүнд багадаа 300 шахам хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байраар хангагдах ёстой.

Гэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан энэ шалгаруулалтаа хэрхэн явуулав гэх хардлага дагуулсан үйл явц өнгөрсөн долоо хоногт болсон нь энэ. ТББ-уудын төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт болсон долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан яагаад ТББ-ын даргаар дайлуулав. 900 гаруй тэрбумын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг хэн хэн авав, буцалтгүйгээр зээл авах ТББ байгууллагын эзэд хэн хэн байв.  Бас нэгэн “ЖДҮ арга хэмжээ” болсон уу?  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан хөгжлийн бэрхшээлттэй иргэдэд зориулах хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу? гэх асуултууд урган гарч байна.

Иймээс бид  ЭНЭ ТУХАЙ СУРВАЛЖЛАГА, НИЙТЛЭЛИЙГ үргэлжлүүлэн хүргэнэ.  

О.ОНОН

Olloo.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29 Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутагт  өвчлөл эрчимтэй тархаж байна5 сар 20. 11:22СЕХ-нд 56 бие даагч бичиг баримтаа  хүргүүлжээ  5 сар 20. 10:31ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ5 сар 20. 10:02Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube