Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

Нийгэм 11:51 , 2021-3-6
0

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвараас ард иргэдээ урьдчилан сэргийлэх, дотоод тархсан голомтыг хяналтад авахын тулд дээр дооргүй хүчин зүтгэсээр өдий хүрлээ. Энэ бүхнийг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг Шадар сайд ахалсан Улсын онцгой комисс (УОК) голлон хариуцаж их ажлыг нь нугалж буй билээ.

Тэдний ажил сайнтай, саартай явсаар байгааг иргэд харж, мэдэрсээр байна. Тэгвэл УОК-ын шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд байрлаж байсныг татан буулгаж, өдгөө ОБЕГ-т шилжүүлжээ.

Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед удирдлага зохион байгуулалтаар хангаж байсан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг чөлөөлөхөөр болж буй гэнэ. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр цар тахлын эсрэг вакцин оруулж ирэн хүн амаа урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар бэлтгэж байгаа энэ үед гол ажлыг нь нугалсан нэгнийг чөлөөлж, оронд нь ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилох гэнэ. Түүнийг эл албан тушаалд бүү хэл, ОБЕГ-ын тэргүүн дэд даргад тохирохгүй, ёс зүйгүй хүн гэж онцгой байдлын байгууллагын олон ажилтан ярих юм билээ. Тодруулбал, нударганы хүчээр алба хаагчдаа удирддаг хүн онцгой байдлын байгууллагыг, шуурхай штабыг хариуцан ажиллаж чадах болов уу хэмээн эргэлзэж буй юм.

ОБЕГ-ын дарга нь УОК-ын орлогч учраас цар тахлын халдвартай тэмцэх чиглэлд анхаарлаа хандуулсан энэ үед тус газрыг тэргүүн дэд бөгөөд Штабын дарга нь удирдлага зохион байгуулалтаар хангаж, өдөр тутмын ажлаа хариуцах ёстой. Түүний наад захын хийх үүрэгтэй ажил бол алба хаагчидтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж, баталгаажуулах. Гэтэл ОБЕГ-ын ажилтнууд 2021 он гараад бүтэн гурван сар болоход үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэнэ. Эндээс л Штабын даргын ажил ямар вэ гэдэг нь харагдах биз.

 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд хууль, дүрэм, журам үйлчлэлгүй, албан тушаал дэвшүүлснийг ч гайхах хүн цөөнгүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1.3-т “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглодог. Гэтэл хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг бус алба хаагчдаа гар хүрсэн гэдэг.

Тодруулбал, одоогоос яг нэг жилийн өмнө нийслэлийн Онцгой байдлыг газрын даргаар ажиллаж байхдаа нэг алба хаагчаа өшиглөн улмаар шүдийг нь цөм цохижээ. Тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэтэл “Албаныхаа нэр хүндийг бод, эмчилгээний зардал өгье” гэх мэтээр арга саам хийсээр уучлал гуйгаад өнгөрсөн аж. Ийнхүү алба хаагчдаа гар хүрэх болсон шалтгаан нь бэр дүүгээ өмөөрснөөс болсон хэмээн тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан өргөдөлдөө тодорхой бичжээ. Сайд нар тухайн алба хаагчийн ар гэрийнхний өргөдлийг хэрхэн шийдвэрлэх бол.

Юутай ч Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нэг бус удаа алба хаагчдадаа гар хүрсэн түүнийг ОБЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрынхан нь шалгасан нэр зүүж өнгөрөөсөн бололтой. Сахилгын арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий. Сахилгын шийтгэл хүлээсэн хүнийг нэг жилийн дотор албан тушаал дэвшүүлэхгүй байх хууль, журам уг нь бий. Үүнийг үл ойшоон ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон байгаа нь хачирхалтай.

Үүнийг Төрийн албаны зөвлөлийнхөн хянаж шалган холбогдох арга хэмжээ авбал зүгээр сэн. Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага. Энэ утгаараа төрийн албанд өмнө нь ял эдэлж байгаагүй, ёс зүйтэй, чадварлаг бөгөөд туршлагатай хүмүүсийг ажиллуулахад анхаарч, хянадаг гэж хэлж болно. Гэтэл тус зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ыг зөрчин дээрх хурандаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга болчихоод байна. Уг журмын 2.5.3-т “Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэж заажээ. Тэгэхээр хурандаа Ж.Чүлтэмсүрэн энэ шаардлагад нийцэхгүй гэхэд болно.

Өөрөөр хэлбэл алба хаагчийнхаа шүдийг цөм цохисныхоо төлөө сануулах сахилгын шийтгэл хүлээсэн хүн шатлан дэвшчихсэн нь хууль журам төрийн албанд, тэр дундаа онцгой байдлын байгууллагад нэг мөр үйлчлэхгүй байгаа нь харагдана. Тиймдээ ч НОБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Чүлтэмсүрэнг тушаал ахиулан 2020 оны наймдугаар сард ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга болгосон аж. Төрийн албаны зөвлөлийнхөн хууль, журмын шаардлага хангахгүй ажилтан, дарга нарыг ажлаас нь чөлөөлж шударга ёс, ёс зүй, хууль, журмаа хэрэгжүүлэн ажиллах ёстой бус уу. Бид цаашид Төрийн албаны зөвлөл, ОБЕГ-ынхнаас хууль, журам зөрчин дэвшин томилогдсон дээрх албан тушаалтандаа ямар арга хэмжээ авсныг эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 29 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags