БААСАН, Jul 10, 2020

Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави

5/ 28/ 2020    10 цаг 32 минут

Энэтхэг улсын нийгэм кастын тогтолцоотой байдгийг уншигчдын зарим нь мэдэх биз ээ. Энэхүү давхаргууд нь олон жилийн турш бэхэжсэн тул энэтхэгчүүдийн ой тойнд бат сууж, орчин үеийн Энэтхэгт ч эвдэгдэхээргүй суурьшжээ. Каст гэдэг нь нийгмийн давхраа. Энэтхэгийн нийгэм нь дөрвөн давхаргад хуваагддаг. Эдгээр дөрвөн давхаргад хамрагддаггүй хамгийн ядуу хэсэг нь далитууд. Хүн амын 20 орчим хувийг эзэлдэг. Дээд давхаргынхныхаа хар ажлыг хийж, үйлчилж амь зууна. Цалин нь амь зогоох төдий. Хийх ажил нь төрөхөөсөө тодорхой байдаг тул хийдгээ хийж, авахаа аваад л амьдарна. Жорлон ухдаг хүний гэр бүлд төрсөн бол бүх л насаараа зөвхөн тэр ажлаа л хийнэ, өөр ямар ч ажил хийхийг нийгэм нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Нийгмийн доод хэсэгт үүрд хадагдсан эдгээр золгүйчүүдийг далитууд гэж нэрлэдэг. 1.3 тэрбум хүнтэй Энэтхэг улсад 235 сая ядуу хүн байдаг нь энэхүү далитууд юм.

1920, 1930-аад оны үед далитууд эрхийнхээ төлөө тэмцэж, зарим нэг дэвшлийг гаргаж чадсан. Өнөөдөр нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон ч ялгаварлан гадуурхалт байсаар. Эрх баригчид энэ байдлыг улам өөгшүүлж буй. Бусдыг нийгмийн байдал, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэргийг “Scheduled Caste and Scheduled Tribe” гэх хуулиар зохицуулдаг. Гэтэл Энэтхэгийн Дээд шүүх нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шууд баривчлах тухай заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаснаас өнгөрсөн сард Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдлөлгөөн өрнөж, 10 гаруй хүний амь нас үрэгдсэн билээ. Далитуудын амьдрал, орчны талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна. 

Мумбай бол Энэтхэгийн засаг захиргаа, эдийн засаг том төв, Болливудын эх нутаг. Баян тансаг, АНУ-аар бол Лос Анжелес. Гэхдээ арай илүү гүнзгий өнгийгөөд үзвэл, хотын гял цал төвөөс бохир заваан ядуусын хороолол хүртэл маш ойрхон зай бий. Ер нь том хот л шударга бус, бузар булайн хоргодох газар болж байдаг гэдгийг эндхийн амьдрал утгаар нь батлах мэт.

Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави

Дхарави бол бидний хэлдгээр ядуусын хороолол. Нийгэмдээ шаарлагдсан, хамгийн доод давхаргынхны хоргодох газар юм. Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй гэдгийг дахин хэлье. Энд хоёр хавтгай дөрвөлжин км талбайд сая орчим далитууд амьдарч, дээр хэлсэнчлэн нийгмийн дээд давхаргынханд үйлчлэх үүргээ гүйцэтгэнэ. Хувцас угааж, арьс элдэж, хог ялгаж, үйлдвэрт ажиллана.

Мумбайн нэг дүүрэг, засаг захиргааны нэгж гэж тооцогдох бөгөөд хүн ам нь 1986 онд 500 гаруй мянга байсан ч 30 жилийн дотор хоёр дахин нэмэгдээд байна. Ердөө 215 га талбай эзлэн орших энэ ядуусын хороололд жилдээ 650 сая ам.долларын худалдаа хийгддэг байна. Хөлсний байрны түрээс сард дөрвөн ам.доллар байдаг нь дэлхихйд хамгийн хямдхан үзүүлэлт. Олны сайн мэдэх Ядуусын хорооллын саятан киноны зургийг энд авчээ. Кино бол Мумбайчуудын хувьд шашны дараа орох “шашин” юм. Гэхдээ үзвэр үйлчилгээ нь хүртэл давхраагаараа хуваагдана. Жишээ нь, Айшвария Рай, Амир Хан Садикх Хан гэх мэт топ оддын тоглосон киног энгийн театрт үзэхэд 200-220 рупий байдаг бол ядуусын кино театрт 30-40 рупий байдаг. Гарч байгаа кино нь чанарын хувьд өөр. 

Дхаравиг гаднынхан хог шороо намаг балчгаар хучигдсан хүн амьдрахын аргагүй өмхий самхай газар гэж төсөөлдөг. Гэсэн ч орчин нь л тийм болохоос хүн байгаа хойно энд хэрэгцээндээ тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ гээд хэрэгтэй зүйл цөм бий. Бохир заваан биеийн хүчний ажлаас гадна оёдлын, арьсан эдлэлийн гэх мэт хэдэн мянган жижиг үйлдвэрлэл явагддаг аж.

Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави

Эндхийн айлууд дунджаар 4-6 хүүхэдтэй. Хүүхдүүд 10-12 наснаасаа эцэг эхдээ туслан ажил хөдөлмөр эрхэлнэ. Энэтхэгийн Ерөнхий боловсролын тогтолцоо 12 жил байдаг. Дхаравид мэдээж ийм боломж байхгүй ч боловсрол нь амьдралаа дээшлүүлэх боломж гэдгийг хүн бүр мэддэг. Алсын хараатай зарим эцэг эхчүүд хүнд хүчир хөдөлмөрөөрөө олсон жаахан мөнгөө үр хүүхдийнхээ боловсролд зарцуулахыг эрмэлздэг байна. Гэсэн ч өнөөгийн нийгэмд энэ нь бүтэшгүй мөрөөдөл хэвээр л байна. Төр засгаас ямар нэг өөрчлөлт хийхгүй л бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Гэтэл энэ нь нийгмийн дээд давхаргынхны хүсэл зоригоос хамаарах учир биелэхэд хэцүү.

Дхаравигийн амьдралын нөхцөл үнэхээр хүнд. 10-15 ам.метр байранд 6-10 ам бүлээрээ сууна. Цэвэр усны шугамтай ч өдөрт 2-3 цаг л ус ирж, бусад цагт байнга тасраастай. Энэ үеийг ашиглан саванд ус тосч авдаг байна. Хэдэн арван айлын дунд ганц бие засах газартай. Эндхийн орчин суугчдын хамгийн хүнд үе нь борооны улирал бөгөөд тэр үед гудамж шалбаагаар дүүрч, нэгдүгээр давхрын орон сууцнууд усанд автдаг ажээ.

Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави

Дхаравид хэдэн жил амьдарсан нэгэн зохиолч эндхийн бодит байдлын талаар “Шантарам” гэдэг ном бичин хэвлүүлжээ. Түүнд “Дхаравид бие засах газар хүрэлцдэггүй учраас ил задгай бие засах явдал түгээмэл. Ариутгал гэж байхгүй. Тиймээс гэдэсний халдварт өвчнөөр хүн байнга нас барна. Даавуу буддаг, хуванцар боловсруулдаг олон үйлдвэрээр орж үзсэн. Бүгдийг хараар хийх боловч бээлий огт хэрэглэдэггүй. Химийн хорт бодис хэрэглэдэг үйлдвэрийн ажилчид зориулалтын маск зүүдэггүй. Байнга утаатай. Би тэнд хэдэн жил болохдоо хөгшин хүн бараг хараагүй. Хүнд хүчир хөдөлмөр, орхин нөхцөлөөсөө болоод эрэгтэй хүн урт насалдаггүй” хэмээн бичжээ.  

Энэтхэгийн каст

1.    Брахманууд

Энэтхэгийн нийгмийн хамгийн дээд хэсэг. Эрдэмтэн, багш, төрийн албан хаагч гээд хамгийн чухал байр суурин дээр энэ кастынхан байдаг. Феодализмын үед шүүгч, хууль цаазны албыг залгуулах нь их байсан. XX зуунд Энэтхэгийн зарим мужид төрийн албаны 75 хувийг брахманууд бүрдүүлж байжээ. Нийт хүн амын 2-5 хувийг эзэлнэ. Брахманыг хөнөөлөө гэхэд бусад давхаргын хүн хөнөөснөөс илүү хүнд шийтгэл ногдуулдаг байв.

2.    Кшатри

Брахманы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг давхарга. Энэ давхаргынхан голцуу цэргийнхэн бөгөөд дайн байлдааны цагт сүр хүч, нөлөөгөөрөө брахмануудыг даван нийгмээ оройлдог байна. Дайчны сэтгэлзүй, тэсвэр тэвчээр, шулуун шударга, өөртөө итгэлтэй байдал энэ давхаргынхны онцлог байх ёстой гэж үздэг. Энхийн цагт нийгэмд эзлэх байр суурь нь буурах ч хууль сахиулах байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт удирдах албан тушаал хашна. Өмнө нь бусдаас бага татвар төлж, илүү хөнгөн амьдрах эрх эдэлдэг байжээ. Брахманууд зөвлөж чадахаас зохион байгуулж чадахгүй, кшатри энэ тал дээр илүү гэж эх сурвалжид бичсэн байна.

3.    Ваишья

Хүнээр төсөөлбөл брахманууд толгой, кшатри цээж, харин ваишья нь гэдэс хавьцаа байдаг яг дундаж давхарга юм. Энэ давхаргынхан эрх чөлөөтэй. Хүссэн ажлаа эрхэлж, амжилтад хүрч болно.

4.    Шудр

Эзэндээ ажиллаж, цалингаа зохих ёсоор авдаг ажилчид энэ давхаргыг бүрдүүлнэ. Үнэнч шударга зан, хичээнгүй байдал энэ давхаргынхны туйлын зорилго байх ёстой гэж сургадаг.

Уншигчдад ойлголт өгөхийн тулд эхлээд чөлөөт нэвтэрхий толиос Энэтхэгийн овог аймгууд ямар ажил мэргэжлээр дагнадгийг шүүрдэн жагсаав. Энэтхэгт тухайн хүний овогийг мэдэхэд л хийдэг ажил нь тодорхой, хийдэг ажлыг нь мэдсэнээр овгийг нь барагцаалж болдог.  

Авана-Пенжабын араб гаралтай, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн каст.

Агарвал-Хойд Энэтхэгийн худалдаачдын каст. Энэ кастыг бүрдүүлэгчдийн олонх нь жайнууд.

Агхорипантх- Хамгийн ядуу хүмүүс. Амьтны сэг зэмээр хооллодог гэж баталдаг.

Араин-Цэцэрлэгчид

Арора-Худалдаачид

Багди-Завьчид, загасчид

Байраг-Ядуу санваартнууд

Банспхор-Хулс модоор эдлэл урлагчид

Бархай-Мужаан

Беллара-Сагс хийгчид /Өмнөд Энэтхэгт/

Бханги-Хог түүгчид

Бхиспи-Ус зөөгчид

Бхуинхар-Газрын эзэд

Гадария-Хоньчид

Идига-Дарс үйлдвэрлэгчид

Хаджжам-Үсчид

Шанан, шанар-Наргил модны жимсний шүүс үйлдвэрлэгчид  

Мэргэжлээр:

Үсчин /хаджджам, най, нхави, напит гм/

Мужаан /бархай, кхати, сутар гм/

Цэцэрлэгч /араин, качхи, мали гм/

Загасчин, завьчин /бхой, багди, джалия, кайбартха, коли, маллахи гм/

Х.Батсайхан

 Эх сурвалж: Eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 9. 9:04Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав7 сар 8. 10:42Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа7 сар 8. 10:37Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 8. 10:31У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг "МЭРГЭЖЛИЙН"  гэж тодотгох шалтгаан7 сар 8. 10:24Мельбурнд дахин хөл хорио тогтооно7 сар 8. 9:43У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 7. 16:08АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ, Японд айлчилна7 сар 7. 13:52Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ7 сар 7. 13:30Коронавирусийн халдварын таван тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч гарлаа7 сар 7. 12:21Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Д.Нарангэрэл:  Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчиллөөд байна7 сар 7. 11:16Өнөөдөр Улаанбаатарт 30 градус дулаан7 сар 7. 11:10Монголбанк 9.1 тонн алт худалдан авчээ7 сар 7. 11:07Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана7 сар 7. 10:43Алтанбулаг боомтоорхоёр хоногт 215 иргэнээ татан авжээ7 сар 7. 10:38Наадмаар тав хоног амарна  7 сар 7. 10:33ТАНИЛЦ: Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ7 сар 7. 10:31Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ7 сар 7. 10:22ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын өнгийг тодорхойлогч УУГАН ЭМНЭЛЭГТ гарсан ӨӨРЧЛӨЛТҮҮД7 сар 7. 10:11Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов7 сар 6. 12:01ХӨСҮТ-д дахин нэг охин мэндэлж, гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа 7 сар 6. 11:34С.Баяр, Б.Бямбасайхан нарын долоон хүнийг шүүх хурал болж байна7 сар 6. 10:52Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлаад байна7 сар 6. 10:47Ж.Эрдэнэбатад ял оноох шүүх хуралдаан өнөөдөр болно7 сар 6. 9:49Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ7 сар 6. 9:36
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube