БААСАН, Jul 10, 2020

Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!

5/ 28/ 2020    10 цаг 46 минут

“Шүүхийн шийдвэр иргэнийг хохиролгүй болго” гээд ойлгомжтойгоор гарчихсан байхад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажлаа мэддэггүй хурган дарга нар өөр хоорондоо бичиг шидэлцсээр гурван жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ тэдний энэхүү үйл ажиллагааных нь ойлгомжгүй байдлын хохирогч нь энгийн нэгэн иргэн болчихоод байгаа юм.

Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Нийслэлийн гэр хорооллыг цөөлөх бодлогыг НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн нь саяхан. Энэ үйл ажиллагаанд иргэд хэр сэтгэл ханамжтай байгаа нь одоогоор тодорхой бус. Ямартай ч энэхүү үйл ажиллагаанаас нь болж хохироод явж байгаа нэг иргэн бидэнд хандсан юм.

2017 оны 7-р сард Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн А.Пүрэвбат НЗДТГ-ын харъяа “Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар буюу одоогийн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар”-т байрны урьдчилгаа төлбөрийн оронд өөрийн эзэмшил газрыг шилжүүлж өгөхөөр тохиолцсон байна.

Ингээд 2017 оны наймдугаар сарын 29-ны өдөр “Гэр хорооллын дэд бүтцийн газар” нь иргэн А.Пүрэвбаттай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж,  СХД-ийн 22-р хороо, Хилчин 44-56 тоот хаягт орших 537 м2 хэмжээтэй газрыг шилжүүлэн авээ. Ингээд 2017 оны нийслэлийн Засаг дарга 2017 оны 9-р сарын 5-ний өдөр А/664 тоот “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаж,  иргэн А.Пүрэвбатын орон сууцны урьдчилгаа төлбөрт 19.500.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгэнт захирамж гарч, газар нь нийслэлийн мэдэлд очсон учир иргэн А.Пүрэвбат урьдчилгаа нь мөнгө орж ирэхгүй болохоор зээл авч, урьдчилгаагаа төлөөд нийслэлээс гаргах мөнгийг хүлээсээр байсан байна.

Гэвч А/664 тоот захирамж биелэгдэхгүй байсаар 2017 оны 12 сарын 28-ны өдөр 664-р захирамжийг хүчингүй болгосон байна. Ийнхүү хүчингүй болгохдоо иргэн А.Пүрэвбатад огт мэдэгдээгүй байгаа юм. Нийслэл тохиролцооноосоо буцаж, иргэний газрыг зальдаж аваад 19,5 сая төгрөг дээр “шогтсон” үйлдлийг иргэн 2018 оны 5-р сард мэдэж, эрхээ хамгаалуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 11-р сарын 27-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” А/664 тоот захирамжийг хүчингүй болгосон А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Орон сууцны урьдчилгаа төлбөрт 19,5 сая төгрөгийг А.Пүрэвбатад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг асуудал бүх шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү бүх шатны шүүх анхын тохиролцоогоо зөрчиж байгаа Нийслэлийн засаг даргын А/1053 дугаар захирамж нь хууль бус байна гэж үзсээр байтал өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс цааргалж, элдэв шалтаг тоочон, хурган дарга нарынхаа дунд бичиг шидэлцэн тогтлоом хийж байна. Төрийн дунд шатны байгууллагын үйл ажиллагаа нэг иймэрхүү иргэдээр тоог тохуу хийсэн байдалтай байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч, ажлаа мэдэхгйү байгаа дунд шатны захиргааны хурган дарга нарыг ажлаа мэддэг чаддаг, хуулийг дээдэлдэг хүмүүсээр багийг нь бүрдүүлэхэд гэмгүй юм.

Төрийн “зальт” үйл ажиллагаанаас болж хохирчихоод байгаа иргэн А.Пүрэвбат “ Энэ асуудал хяналтын шатны шүүх дээр очсон хойно шүүгч хэлж байсан “Та нар энэ хүний мөнгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ? Ямар ч шалтгаан байхгүй байхад зүгээр л шат шатны шүүхэд хандаад байгаа чинь өөрөө иргэнийг хүндрүүлээд байна. Зөвхөн гомдол гаргаж байгаа чинь л иргэнийг хүндрүүлж байна. Та нарт ямар ч гомдол гаргах үндэслэл байхгүй байхад гомдол гаргаад байна” гэж хэлж байсан. Хяналтын шатны шүүхийн шийдвэр 2019 оны  6 сард гарсан. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нэг жил болох гэж байна.

Шүүхийн шийдвэр яагаад биелүүлэхгүй байгаа шалтгааныг асууж НЗДТГ-т хандахаар манай асуудал биш “Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар буюу одоогийн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар”-т хамаарагдах асуудал гэнэ. Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт очихоор “Манайд хамааралгүй ээ. Заавал нийслэлийн засаг даргын захирамж” гарах ёстой асуудал гээд өөрсдөөсөө түлхчихдэг. Ийм байдлаар бие биерүүгээ шидээд л яваад байдаг” хэмээн ярив. Хамгийн сүүлд “Орон сууцны дэд бүтцийн газраас шүүхийн шийдвэр биелэлт ямар шатанд байгаа талаар дараах албан бичгийг өгсөн байдаг.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх Засаг даргын захирамж боловсруулагдсан бөгөөд одоо саналыг хуудсан дээр нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал  гарын үсэг зурчихаад байгаа бөгөөд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга танилцаж гарын үсэг зураг шатандаа яваа аж.

Иргэн А.Пүрэвбатын өмгөөлөгч Оргилын ярьж буйгаар бол НЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал дээр Нийслэлийн засаг даргын захирамжийн төслийг удаагаар байгаа шалтгааныг асуугаад очихоор “Одоо надад хамаагүй, Төрийн сангийн газрын дарга Ганхүү гэдэг хүн чинь гарын үсэг зурахгүй байна. Ганхүүтэйгээ  өөрөө учраа ол гэж хэлдэг байна. Харин Ганхүү нь уулзах хүсэлтийг хүлээн авдаггүй бөгөөд утсаар “Миний мэдэх асуудал биш хууль эрх зүйн хэлтэстэйгээ учраа ол” гэж хэлдэг байна.  А.Даваажаргал нь одоо би мэдэхгүй, явдаг газраа яв” гэх хариул өгдөг болсон байна.

Төрийн ажил уялдаа холбоогүй, Захиргааны байгууллагын хурган дарга нар Шүүхийн шийдвэр биелүүлэх тал дээр ямар ч ойлголтгүйгээр иргэдийг хүндрүүлж, эцэстээ “чаддаг юм бол явдаг газраасаа яваад аваарай” гэх хандлагыг гаргаж байгаа нь гутамшигтай.

Хэзээ Монголын төр иргэдийнхөө төлөө ажиллаж сурах вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүх та иргэнийг олон жилийн турш хүндрүүлж, хүнд суртал гаргаж байгаа Нийслэлийн засаг даргын тамгын газрын удирдлагуудын толгойг хэдий болтол илж, таалах вэ? Таны далбаан дор нуугдсан, ажлаа мэддэггүй, хэний төлөө тэр суудалд тухалж буйгаа ойлгодоггүй “Олгой” толгойтнуудынхаа оронд иргэдийн төлөө ажиллаж чадах хүмүүсийг хэзээ илгээх юм бэ?

Үргэлжлэл бий

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.134Хүнд суртал   • 5 сарын 28. 17 цаг 58 минут

ер нь л төрийн байгууллагын хүнд суртал гэж арай аймар.бүртгэлийн газар гааль татвар газрын алба гээд

175.223.11.254Зочин   • 5 сарын 28. 12 цаг 15 минут

Shuuhiin shidwer albadan hiih baigulga ni hurtel guigaad bhin In

202.21.113.238Зочин   • 5 сарын 28. 11 цаг 14 минут

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад шүүх шуду хүчээр биелүүлүүлдэггүйн байхдаа

39.125.13.164Иргэн   • 5 сарын 28. 11 цаг 10 минут

Энэ хотын удирдлагад шүүхийн шийдвэр бол зүгээр нэг цаас шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаж хариу өгнө гээч энэ Даваажаргал бсан цагт таны наад шүүхийн шийдвэр бол зүгээр цаас шүүхийн дээр поп хотын дарга хуулийн хэлтэстэйгээ гарчихсан

ШИНЭ МЭДЭЭ

Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 9. 9:04Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав7 сар 8. 10:42Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа7 сар 8. 10:37Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 8. 10:31У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг "МЭРГЭЖЛИЙН"  гэж тодотгох шалтгаан7 сар 8. 10:24Мельбурнд дахин хөл хорио тогтооно7 сар 8. 9:43У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 7. 16:08АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ, Японд айлчилна7 сар 7. 13:52Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ7 сар 7. 13:30Коронавирусийн халдварын таван тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч гарлаа7 сар 7. 12:21Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Д.Нарангэрэл:  Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчиллөөд байна7 сар 7. 11:16Өнөөдөр Улаанбаатарт 30 градус дулаан7 сар 7. 11:10Монголбанк 9.1 тонн алт худалдан авчээ7 сар 7. 11:07Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана7 сар 7. 10:43Алтанбулаг боомтоорхоёр хоногт 215 иргэнээ татан авжээ7 сар 7. 10:38Наадмаар тав хоног амарна  7 сар 7. 10:33ТАНИЛЦ: Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ7 сар 7. 10:31Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ7 сар 7. 10:22ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын өнгийг тодорхойлогч УУГАН ЭМНЭЛЭГТ гарсан ӨӨРЧЛӨЛТҮҮД7 сар 7. 10:11Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов7 сар 6. 12:01ХӨСҮТ-д дахин нэг охин мэндэлж, гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа 7 сар 6. 11:34С.Баяр, Б.Бямбасайхан нарын долоон хүнийг шүүх хурал болж байна7 сар 6. 10:52Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлаад байна7 сар 6. 10:47Ж.Эрдэнэбатад ял оноох шүүх хуралдаан өнөөдөр болно7 сар 6. 9:49Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ7 сар 6. 9:36
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube