БААСАН, Jul 10, 2020

Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц

5/ 28/ 2020    11 цаг 15 минут

Өнгөрөгч 2019 онд Улаанбаатар хотын нийт 11 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ.  Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбайг Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн банк, санхүүгийн байгууллагад эзэишүүлсэн байсныг,

Төв шуудангийн ард, Хөрөнгийн биржийн урд талын авто зам гээд хотын төвийн А зэрэглэлийн газрыг “Улаанбаатар капитал” банк бус санхүүгийн байгууллагад эзэмшүүлчихсэн байсныг өнгөрсөн 2019 онд хотын Захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авсан байна.

Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 цэцэрлэгт хүрээлэнг танилцуулъя.

1.Сүхбаатарын талбайн урдах ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их жанжин Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 тоот захирамжаар нийтийн эдэлбэрт авсан. Өдгөө тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэж буй.

2.ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосон байсныг ийнхүү цуцалсан юм.

3.МУИС-ийн хичээлийн II байрны урдах ОЮУТНЫ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай буюу 0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

4.“Улаанбаатар” зочид буудлын өмнөх МОНГОЛ-ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгосныг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болголоо.

5.УДЭТ-ын хойд талын Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал буюу Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон юм.

6.АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

7.ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.

8.ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Баянгол дүүргийн 4-р хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073  тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

9.ХУУЧИН ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хуучин Хоккейн талбай байсан 1.8 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглахгүй орхигдуулаад байсан тул Нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах болсон. Өдгөө бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

10.“ДИПЛОМАТ 95” ОРОН СУУЦНЫ АРЫН ТАЛБАЙ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.

11.БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилтын зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон тул нийслэлийн Засаг даргын А/439 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны хөшөө баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэх юм.

Эх  сурвалж: Barimt.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 9. 9:04Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав7 сар 8. 10:42Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа7 сар 8. 10:37Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 8. 10:31У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг "МЭРГЭЖЛИЙН"  гэж тодотгох шалтгаан7 сар 8. 10:24Мельбурнд дахин хөл хорио тогтооно7 сар 8. 9:43У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 7. 16:08АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ, Японд айлчилна7 сар 7. 13:52Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ7 сар 7. 13:30Коронавирусийн халдварын таван тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч гарлаа7 сар 7. 12:21Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Д.Нарангэрэл:  Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчиллөөд байна7 сар 7. 11:16Өнөөдөр Улаанбаатарт 30 градус дулаан7 сар 7. 11:10Монголбанк 9.1 тонн алт худалдан авчээ7 сар 7. 11:07Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана7 сар 7. 10:43Алтанбулаг боомтоорхоёр хоногт 215 иргэнээ татан авжээ7 сар 7. 10:38Наадмаар тав хоног амарна  7 сар 7. 10:33ТАНИЛЦ: Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ7 сар 7. 10:31Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ7 сар 7. 10:22ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын өнгийг тодорхойлогч УУГАН ЭМНЭЛЭГТ гарсан ӨӨРЧЛӨЛТҮҮД7 сар 7. 10:11Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов7 сар 6. 12:01ХӨСҮТ-д дахин нэг охин мэндэлж, гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа 7 сар 6. 11:34С.Баяр, Б.Бямбасайхан нарын долоон хүнийг шүүх хурал болж байна7 сар 6. 10:52Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлаад байна7 сар 6. 10:47Ж.Эрдэнэбатад ял оноох шүүх хуралдаан өнөөдөр болно7 сар 6. 9:49Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ7 сар 6. 9:36
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube