БААСАН, Jul 10, 2020

Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...

5/ 29/ 2020    8 цаг 26 минут

Дундговь, Говьсүмбэрийн тойргийг “Гялайж гялтайх  ганц ч нэр дэвшигчгүй” гэж  нэгэн цахим сайт  тодотгожээ.  Хэн тэнд нэр дэвшиж байгаа болхоор тэгж хэлэх болов хэмээн их л хичээнгүйлэн нэр дэвшигчдийнх нь нэрийг эргүүлж тойруулж харлаа.

2020 оны сонгуулиар дуу хуурын нутагт МАН-аас Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар, харин АН-аас Б.Наранхүү, Л.Одсэр, бусад нам эвслээс Д.Энхсайхан, Ц.Мөнхбаяр гэхчлэн нэр дурайж байна.  Харин тэр гялайж гялтайх  юмгүй гэсэн тодотгол гол хоёр намын нэр дэвшигчдэд л хаяглагдаж байгаа гэдэг нь ойлгогдлоо.

МАН-ын нэр дэвшигч Сү.Батболд  2004 оноос хойш нийслэлийн Сүхбаатар дүүргээс  дөрвөн удаа сонгогдоод байгаа.  Харин энэ жил тойргоо сольж ээжийн нутаг Дундговьд нэр дэвших мандатаа өвөрлөчихсөн яваа. Сонгуулийн сураг дөнгөж эхэлж байсан гурав, дөрөвдүгээр сард Дундговийн нэгэн сэтгүүлч ““Олигархууд аав ээжийн нутаг хэмээн  хайр зарлаж явна. Аргагүй л сонгууль ойртжээ”гэж  цахим орчинд жиргэж байсан нь уг чанартаа Сү.Батболдод хандсан үг байв.

Тойргоосоо урваж, сонгогчдоосоо нүүр буруулна гэдэг улс төрчийн хувьд ёс зүйгүй явдал. Тэр дундаа дөрвөн сонгууль дараалан итгэл хүлээлгэж төрд илгээж байсан сонгогчдоо дэндүү гомдоосон үйлдэл.

Хэн тойргоо сольдог нь тодорхой.  Худал амалсан, тойрогтоо юу ч хийгээгүй, сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлээгүй эргээд уулзах улаан нүүргүй болсон хүн л  тойргоос  тойрог  руу нүүдэл хийдэг.

Товчхондоо тойргийн хэдэн арван мянган хүний итгэл, сэтгэлээр тоглогчид. Нэр дэвшигч тойргоо солих нь  намынхаа нүүрийг улайлгаж, чихийг халууцуулж, нэрийг нь шавар шавхайтай хутгаж байгаа хэлбэр. 

Тойргоосоо урвасан Сү.Батболд,  хуралдаа суудаггүй Б.Наранхүү нар нэр дэвшиж байгаа болхоор л Дундговийн тойргийг тэгж гялайж гялтайх юмгүй гэж хэлсэн байх нь.

Сү.Батболд энэ удаад  Сүхбаатар дүүргээс дахин сонгогдохгүй гэдгээ мэдэж дараагийн нүүдэл хийж “Ээжийн нутаг”  хэмээн Дундговийг  зорьж байгаа нь тодорхой.

Сү.Батболдыг  тойрогтоо гарт баригдаж, нүдэнд харагдахуйц томоохон ажил огт хийгээгүй. Тойргийнхоо сонгогчдод үзэгдэх нь бүү хэл Төрийн ордонд ч цөөхөн харагддаг гэсэн шүүмжлэл байдаг. УИХ-ын чимээгүй гишүүдийн нэг. Ер түүний нэр сайн сайхан зүйлд дурдагдахаасаа илүүтэй Бороогийн алт, оффшор бүс гэхчлэн таагүй мэдээлэлтэй холбогдон яригддаг.

Хамгийн сүүлд гэхэд л  Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчин “Чингис” зочид буудалдаа сонгуульд бэлтгэн олон хүн цуглуулсан гэх мэдээлэл  гарсан.  Хууль тогтоодог төрийн өндөр албан тушаалтан ингэж  хувийн эрх ашгийн үүднээс дэг журмыг зөрчсөн нь монголчуудын эрүүл мэнд,  аюулгүй байдлын эрх ашгийг дорд үзэж , хууль журмыг үл хүндэтгэсэн явдал болж нийгэмд харагдсан.

Тэр УИХ-д дөрвөн удаа сонгогдож ажилласан. Төрийн сайдаас Ерөнхий сайд болтлоо МАН-ын буяныг хүртлээ. Харин энэ бүхнээс үлдэж буй сайн мөр, шийдэл,  бодлого, бүтээн байгуулалт% үнэлэмж  юу билээ гэхээр ам бардам хэлчих хариулт нэг л олдож өгөхгүй байна. Магадгүй, анзаараагүй байхыг үгүйсгэхгүй. 

Монголын төр, Дундговь, Говьсүмбэрийн  сонгогчид С.Батболдоос юу хүлээх вэ...

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 9. 9:04Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав7 сар 8. 10:42Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа7 сар 8. 10:37Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 8. 10:31У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг "МЭРГЭЖЛИЙН"  гэж тодотгох шалтгаан7 сар 8. 10:24Мельбурнд дахин хөл хорио тогтооно7 сар 8. 9:43У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 7. 16:08АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ, Японд айлчилна7 сар 7. 13:52Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ7 сар 7. 13:30Коронавирусийн халдварын таван тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч гарлаа7 сар 7. 12:21Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Д.Нарангэрэл:  Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчиллөөд байна7 сар 7. 11:16Өнөөдөр Улаанбаатарт 30 градус дулаан7 сар 7. 11:10Монголбанк 9.1 тонн алт худалдан авчээ7 сар 7. 11:07Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана7 сар 7. 10:43Алтанбулаг боомтоорхоёр хоногт 215 иргэнээ татан авжээ7 сар 7. 10:38Наадмаар тав хоног амарна  7 сар 7. 10:33ТАНИЛЦ: Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ7 сар 7. 10:31Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ7 сар 7. 10:22ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын өнгийг тодорхойлогч УУГАН ЭМНЭЛЭГТ гарсан ӨӨРЧЛӨЛТҮҮД7 сар 7. 10:11Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов7 сар 6. 12:01ХӨСҮТ-д дахин нэг охин мэндэлж, гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа 7 сар 6. 11:34С.Баяр, Б.Бямбасайхан нарын долоон хүнийг шүүх хурал болж байна7 сар 6. 10:52Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлаад байна7 сар 6. 10:47Ж.Эрдэнэбатад ял оноох шүүх хуралдаан өнөөдөр болно7 сар 6. 9:49Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ7 сар 6. 9:36
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube