ЛХАГВА, Jul 15, 2020

ТОЙМ: Нэг улс, хоёр системийн төгсгөл ирэх үү!

6/ 4/ 2020    10 цаг 47 минут

 

 

БНХАУ тусгай албаддаа Хонконгийн үүдийг нээж, эсэргүүцлийн цуглааны давлагаанд автсан хотын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх, “Азийн санхүүгийн нийслэл” статусыг нь булаах, БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй тэмцлийг хурцатгах аюултай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүллээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал энэхүү маргаан дагуулсан хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан билээ. Шинэ хууль ирэх наймдугаар сард хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна.

Эл Хонконгийн эрх зүйн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох тухай хууль Бээжинд Хонконгийн нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа, салан тусгаарлах хөдөлгөөн, хөндлөнгийн оролцоо, нөлөө, БНХАУ-ын эрх баригчдын эсрэг өдөөн турхирах аливаа үйлдэлтэй тэмцэх өргөн хүрээний бүрэн эрх олгохоос гадна Хонконгт тусгай алба байгуулах боломжийг нээж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус хот өөртөө засах эрхээ алдаж байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ тус хотыг Хятадын нэгэн хэсэг гэж албан ёсоор хүлээн авах дохио байв. Тогтоол батлагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгийн худалдааны давуу эрхийг цуцлах үүрэг өгсөн. Улмаар Хонконгт бүртгэлтэй компаниудын эрх зүйн байдалд өөрчлөлт ороход хүргэнэ.

Бидний мэдэх Хонконгийн төгсгөл

Хятадын “Крым” болсон Хонконг нь коммунист орны дэлхий рүү харах цонх, барууны загвараар бий болгосон капитализм, эрх чөлөөний нөөц юм. Тийм ч учраас Хятадын гаднын шууд хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, мөнгөн урсгалын 70 гаруй хувь Хонконгоор дамждаг. Хонконгийн хууль дүрэм, улс төрийн тогтолцоо, паспорт, хэл нь хүртэл өөр. Хараат бус шүүхийн тогтолцоо, үг хэлэх, шашин шүтэх, жагсах эрх чөлөөтэй. Хонконг нь мөн өөрийн гэсэн чөлөөтэй хөвөрдөг валют, өөрийн гэсэн хөрөнгийн бирж, бие даасан худалдааны бодлого, санхүүгийн зохицуулалттай. Хонконг нь Дэлхийн худалдааны байгууллагын бие даасан бүрэн эрхт гишүүн. Үүний ачаар Хонконг коммунист хятадын болон ардчилсан барууны гэх хоёр тэс өөр улс төрийн тогтолцоог холбодог цонх. Хятадын улс төрийн товчоо, ардын шүүхээс ч илүү мөнгө хөрөнгө, өрсөлдөөн, дарангуйллаас хамгаалдаг дүрмийн дагуу амьдардаг тус бүс энэ хоёр өөр ертөнцөд өөр хоорондоо худалдаа хийх, хөрөнгө оруулах боломж олгодог. Энэ давуу тал нь Хонконгийг Нью Йорк, Лондонгийн дараа гуравт орох дэлхийн санхүүгийн нийслэл болгож, 25 жилийн турш дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засгаар жил бүр тодруулахад хангалттай.  Гэтэл БНХАУ нь “Heritage Foundation” судалгааны төвөөс тогтоосон эдийн засгийн эрх чөлөөний рейтингээр 180 улс орноос 103-т бичигддэг. Хонконгийн дархлагдаад буй тэргүүн байр сууринд Сингапур аль хэдийн санаархаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний хоорондын зай тун багассан. Хараат бус бат бөх шүүхийн тогтолцоогүйгээр Хонконг өөрийг нь санхүүгийн нийслэл болгосон тэр өвөрмөц давуу талаа алдана. Азид бага татвартай, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн хот цөөнгүй бий гэж “Heritage Foundation” судалгааны төвийн шинжээч Тэрри Миллер сануулж байна. Хөрөнгө оруулагчид болон тэдний хөрөнгийг хамгаалах тал дээр асуудал үүсвэл олон улсын бизнес Хонконгоос гарч эхэлнэ. Ингэснээр тус хотын эдийн засаг хүнд цохилтод орж, Хятад улсыг барууны ертөнцөд рүү нэвтрүүлдэг онцгой санхүүгийн цонх хаагдахад хүргэнэ гэж тэрбээр онцолжээ. Харин Хятад улс энэ цонхыг аль эртнээс хаахыг хүссэн ч гарах үр дагавраас зайлсхийж байсан. Нэг талаас харь сэтгэлгээний “буглааг” шахахыг тэсэж яддаг ч нөгөө талаас барууны хөрөнгө оруулалтыг алдахаас эмээж байв. Хэрэв АНУ цонхны цаанаас нүдэж эхэлбэл Бээжин сонголтоо хийж, Хонконгийн хувь заяа шийдэгдэх болно. Өнгөрсөн онд худалдааны дайн ид өрнөх үед асуудал яг ийм байдлаар шийдэгдэхийн ирмэгт тулж ирсэн. Азаар Вашингтон заналхийллээр хязгаарлагдаж, тус хотыг өөртөө засах статустай нь үлдээсэн. Хэрэв Хонконг одоо статусаа алдвал техникийн хувьд Хятад болж хувирна. Өөрөөр хэлбэл, энд худалдааны тариф, технологи шилжүүлэх хориг, барууны хөрөнгө оруулалт зэрэг бүхий л хязгаарлалт үйлчилж эхэлнэ гэсэн үг. Хонконг ялагдал хүлээвэл эх газрын Хятад ялалт байгуулна гэж найдаж байна. Учир нь сонголтгүй болсон хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засаг руу шууд хөрөнгө оруулалтаа татаж, улмаар коммунист загварыг дэлхийн нийтийн нүдний өмнө хуульчилна гэсэн үг.

Засгийн газрын хүсэл

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганы нээлт дээр хэсэг депутат шинэ хуулийн төслийг даруй батлахын төлөө байр сууриа илэрхийлж байв. Хонконг Их Британиас Хятадад шилжээд 20 гаруй жил болж байгаа ч холбогдох хууль өнөө хэр гараагүй байгааг БХАТХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ван Чэн төслийг танилцуулахдаа онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Хонконг дахь нөхцөл байдлыг тусгаар тогтнолыг дэмжигчдийн зүгээс дэгдээж буй хятадын эсрэг самуун гэж нэрлээд жагсагчид төрийн бэлгэдэлд хохирол учруулж, Төрийн зөвлөлийн үйл ажиллагаанд саад учруулахыг завдсаныг сануулав.

Жагсагчдын үйлдэл Хятадын үндэсний эрх ашигт заналхийлж байна гэж Хятадын дипломатч асан, Бээжингийн талыг баримтлагч Виктор Гао үзэж байна. Тэрбээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа Хонконгт Үндсэн хуулийг үл хүндэтгэсэн, “нэг улс, хоёр систем” зарчмыг зөрчсөн, ямар ч эргэлзээгүй Хятадын үндэсний эрх ашигт заналхийлсэн улс төрийн хүчнүүд идэвхэжсэн нь сүүлийн хэдэн жил илт болсон гэж мэдэгдэж байсан билээ.

Дайны хоёрдугаар фронт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр улсын худалдааны алдагдлыг бууруулах зорилгоор Хятад улстай дэгдээсэн худалдааны дайнд Хонконгийн эдийн засаг өртөөд байна. Худалдааны алдагдал эсрэгээр өссөн ч дайны төгсгөл харагдахгүй л байна. АНУ Хонконгийг Хятадаас тусад нь худалдааны түншийн хувиар авч үздэг тул энэ тулаанд онцгой бүс шууд оролцоогүй. Хонконг нь Дэлхийн худалдааны байгууллагын бие даасан гишүүн төдийгүй хоёр талын харилцаа нь Хонконг Хятад улсад шилжихээс таван жилийн өмнө буюу 1992 онд АНУ-ын Конгрессын баталсан тусгай хуулиар баталгаажсан байдаг. Тиймээс АНУ-аас Хятадын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татвар Хонконгт үйлчилдэггүй.  Зөвхөн энэ ч биш хөрөнгө, технологи шилжүүлэх зэрэг бусад хязгаарлалт Хонконгийг тойрон гардаг. Гэсэн ч Хонконг дайнд өртсөн. Хонконгоор дамжих мөнгөн урсгал багасаж, барууны компаниуд өөрийн бизнесээ Хятадаас татан бусад улс орнууд руу шилжүүлж, хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж буй. Хэрэв жагсаал цуглаанд автсан Хонконгийн гудамжаар Хятадын танк орж ирвэл Хонконг дайны хоёрдугаар фронт болж болзошгүй.

АНУ-ын Конгресст онцгой бүсийн худалдааны болон эдийн засгийг давуу эрхийг цуцлах хуулийн төсөл бэлэн бий. Хонконг дахь эрх чөлөөг дарснаар энэ хууль батлагдах магадлалыг нэмэгдүүлж, Цагаан ордны тэргүүнд Хятад төдийгүй АНУ-д хохирол учруулж буй гаалийн татварыг бууруулах боломж олгохгүй. Чөлөөт ертөнцийн манлайлагчийн дүрд горилж буй улсын хувьд дарангуйлагчид худалдааны буулт хийхэд бэрх.

Я.Болор

Эх сурвалж:  Zindaa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Д.Нарангэрэл:  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 180 мянган хүн шинээр COVID-19-ийн  халдвар авлаа7 сар 14. 11:30Д.Нямхүү:Корогнавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ7 сар 14. 11:24Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ7 сар 14. 11:08Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 14. 11:05АНХААР: Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ7 сар 14. 11:03Д.Нямхүү: Халдварын 230 тохиолдлоос 203 нь эдгэрээд байна7 сар 13. 11:37Өнөөдөр ихэнх нутгаар бороотой7 сар 13. 10:52Энхийг сахиулагчид  Афганистанаас эх орондоо ирлээ7 сар 13. 10:43Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв7 сар 13. 10:39Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж  АВАРГА цолны болзол хангалаа7 сар 13. 10:35АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ7 сар 11. 12:31Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, харин гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа7 сар 11. 12:27Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:23Мэдэгдэл7 сар 10. 13:29ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА7 сар 10. 13:06“Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г баталлаа7 сар 10. 12:28Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 10. 12:04Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан7 сар 10. 11:29Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ7 сар 10. 11:27Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн  ихэр охид эх орондоо ирлээ7 сар 10. 10:56Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийнэ7 сар 10. 10:47Өнөөдөр Төрийн далбааны өдөр7 сар 10. 10:42"Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай"7 сар 10. 10:37Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:16Шинэ Зеланд Хонконгтой хийж буй харилцаагаа эргэж харна7 сар 10. 9:53Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь7 сар 10. 9:29Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube