Оросын цахим хуудсуудад Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзсан тухай гараад эхэлжээ

Дэлхий   Хүмүүс 11:43 , 2021-4-2
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар 2020 оны 11 сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг манай гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ. Гадаад яамны зүгээс хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлж байгаа ч тамгын газрын зүгээс тоймтой хариу өгөхгүй байгаа аж.

Хариу хүлээж цөхөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир ЕТГ-ын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй аж.

Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад 2018 оны 12 сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр суурийг гадаад хэргийн сайд Лавров Монголын гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлсэн байна.

Монгол Улсад энэ оны 6 дугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болох ба одоогийн ерөнхийлөгч Баттулга Халтмаа өрсөлдөхөө зарлаад байгаа. Харин түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга Эрдэнэ Содномзундуй хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа юм байна.

Баттулга Халтмаа нь 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улс төрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн иргэдэд тараана гэх амлалт өгөн сонгогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж.

Мэргэжилтнүүдийн зүгээс Халтмаа Баттулгын энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын хувь заяанд нөлөөлж байгаа гэж үзэж байна.

https://cont.ws/@konstant.pav/1955823?fbclid=IwAR22_R6hKxyvwOg5M72x-68CvQva1dTp3KRShiqwcu9YQLKVnUgGw5fmlas 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 6 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags