Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 486 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 9327 болж байна. 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэд 16, Дархан 15, Орхон 17, Төв 26, Хөвсгөл 2, Баянхонгор 3, Булган 1, Ховдод 13 бүртгэгдлээ.
Ингэснээр дотоодын халдвар 8788,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 427,
Улаанбаатарын халдвар 7657,
Аймаг, орон нутгийн халдвар 1131 болж байна.
Сүүлийн 24 цагт 146 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.
58 настай, 66 настай эмэгтэй нар ковидоор нас барсан харамсалтай мэдээ байна" гэсэн юм.
Сэтгэгдэл бичих