ЛХАГВА, Jul 15, 2020

Улаанбаатартөдөртөө 30 хүртэл халж, үдээс хойш түр зуурын бороотой 

6/ 6/ 2020    9 цаг 28 минут

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:        

7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Д.Нарангэрэл:  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 180 мянган хүн шинээр COVID-19-ийн  халдвар авлаа7 сар 14. 11:30Д.Нямхүү:Корогнавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ7 сар 14. 11:24Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ7 сар 14. 11:08Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 14. 11:05АНХААР: Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ7 сар 14. 11:03Д.Нямхүү: Халдварын 230 тохиолдлоос 203 нь эдгэрээд байна7 сар 13. 11:37Өнөөдөр ихэнх нутгаар бороотой7 сар 13. 10:52Энхийг сахиулагчид  Афганистанаас эх орондоо ирлээ7 сар 13. 10:43Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв7 сар 13. 10:39Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж  АВАРГА цолны болзол хангалаа7 сар 13. 10:35АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ7 сар 11. 12:31Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, харин гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа7 сар 11. 12:27Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:23Мэдэгдэл7 сар 10. 13:29ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА7 сар 10. 13:06“Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г баталлаа7 сар 10. 12:28Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 10. 12:04Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан7 сар 10. 11:29Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ7 сар 10. 11:27Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн  ихэр охид эх орондоо ирлээ7 сар 10. 10:56Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийнэ7 сар 10. 10:47Өнөөдөр Төрийн далбааны өдөр7 сар 10. 10:42"Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай"7 сар 10. 10:37Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:16Шинэ Зеланд Хонконгтой хийж буй харилцаагаа эргэж харна7 сар 10. 9:53Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь7 сар 10. 9:29Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube