ШИНЭ ЭРГЭЛЗЭЭ

Нийгэм   Боловсрол 14:27 , 2021-4-6
0
Эмч нарийг сонсохоор ковид аюулын түвшинд хүрсэнч юм шиг
Энэ сошиалийг үзэхээр ханиад ч юм шиг
Эдийн засгийг харахаар сүйрч байгаа ч юм шиг
Энд тэндээс авсан тусламжийг харахаар хөгжихөд хөрөнгөтэй ч юм шиг
Залуу сайд нар нь самраад байгаа ч юм шиг
Зариг сайт нь тагнуулын байгууллага ч юм шиг
Эр цэргүүд нас бараад байхыг харахаар дайн болоод байгаа юм шиг
Эрдэмтэдээ тоохгүй бодохоор дэлхийн жишгээс жишээд байгаа ч юм шиг
Галзуу өвчтөнүүдэд төрийнхөө эрхийг өгчихсөн ч юм шиг
Ганцаараа ингэж бодохоор өөрөө галзуурсан ч юм шиг
Ганц найзаа алчуул хүмүүс намайг өмөөрмөөр ч юм шиг
Ганц худагтад суучуул гишүүн болчих ч юм шиг
Энэ цаг нил эргэлзээ болоод
Энэ цагт би өөрөө эргэлзэх боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь мафи ч юм шиг
Дэгдээд байгаа ковид нь ханиад ч юм шиг
Хятад, Орос вакцин туршилт ч юм шиг
Хийлгэхгүй гэхээр дэлхийгээс хөөгдөхөөр ч юм шиг
Шүүхийн нэг гэр бүлийнхэн ч юм шиг
Шударга гэдэг үг нь өргөмөл хүүхэд ч юм шиг
Эх орон, ард түмэн гэдэг үг хэлүүл хамгийн муугаар хэлэгдэх ч юм шиг
Элдэв юм яривал хоригдох ч юм шиг
Хэн нэгнийг гүжирдвэл нэрд гарах ч юм шиг
Халх монголоо зарчуул баяжих ч юм шиг
Туйлшралд автсан хүмүүсийг дагаж туйлширмаар ч юм шиг
Туйлшрахгүй болохоор тэгээд туйлын тэнэг юм шиг хэлэгдэх ч юм шиг
Халх монголд минь ямар гээч
Хачин зүгт яваад байна вэ
Ерөнхийлөгч нь эв нэгдлийн бэлэгдэл биш ч юм шиг
Ердийн амьдрах нь элэг доог ч юм шиг
Нийгмийн даатгалаас мөнгө хулгайлмаар ч юм шиг
Нэмүү өртөгийн албан татвараас мөнгө хожмоор ч юм шиг
Торгуулаар төсөвөө бүрдүүлээд ч байх шиг
Тог хэрэглээгүй байхад тогны мөнгө нэхээд ч байх шиг
Тохитой томоотой 40 настнууд хэрэггүй ч юм шиг
Тойрон аялж бие үнэлж түүнийгээ яримаар ч юм шиг
Торон бандага өмссөн өмсөөгүй гэж мэлзмээр ч юм шиг
Төрийн албанд ажиллуул тэрбумтан болмоор ч юм шиг
Төрийг тэгээд сэтгэц эмгэгтэй хүмүүсийн удирддаг газар ч юм шиг
Төрөхөөс эрүүл явсандаа гомдомоор ч юм шиг
Талын монголыг минь ер нь
Та нар самарч дуусгаж байна даа
Та нарыг харин нэг л өдөр
Тэнгэр хэдэн үеэр чинь ниргэх болноо.
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна8 цаг 27 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд9 цаг 26 минутын өмнөЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна9 цаг 51 минутын өмнөЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags