Ц.Ганзориг: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана

Нийгэм   Ярилцлага 10:11 , 2021-4-7
0

   COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа  Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тусгаарлах, эмчлэх байрны хүрэлцээ, хүн хүчтэй холбоотойгоор шуурхай зохицуулалт хийх шаардлага үүслээ?

-Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж шуурхай шийдвэрлэх асуудал гарч байна.

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан.

Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн.

Халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа. Экипажийн багийн тусгаарлах хугацааг богиносгосноор тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан болон тэдгээрийн гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газарт тусгаарлах бололцоо нөхцлийг бий болголоо. Өмнө нь гадаадын иргэн, дипломат төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлийг зочид буудалд тусгаарлаж байсан.

Тусгаарлах байранд байгаа иргэнээс PCR-ийн шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш гурав болон зургаа дахь хоногт авна. Нийслэлд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна. Харин PCR-ийн шинжилгээний хариуг үндэслэн долоо дахь хоног дээр нь тусгаарлалтаас гаргах юм. Тусгаарлалтад байгаа иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн бол хугацаа харгалзахгүйгээр PCR-ийн  шинжилгээ шуурхай авах ёстой.

Гэрээр ажиглах журамд нэлээн өөрчлөлт оруулсан. Гадаад улсаас ирсэн иргэн вакцинд хамрагдаад 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн нотлох баримтыг үндэслэж гэрийн ажиглалтад долоо хоног байлгана. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг хангаж байгаа гадаадаас татан авсан иргэнийг тусгаарлахгүйгээр онгоцноос буулгаад шууд гэрийг ажиглалтад шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тусгаарлах байранд батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бол тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Гадаадаас иргэдээ татан авах төлөвлөгөөний дагуу Токиогоос 158 иргэнээ авчрахаар тусгай үүргийн онгоц ниссэн. Гадаадаас эх орондоо ирж буй эдгээр иргэдийг үндсэн болон төлбөрийн сонголттой есөн буудалд хуваарилж долоо хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүлээс иргэдээ авчирсан. Энэ ажил үргэлжилж дөрөвдүгээр сард хуваарийн дагуу нийт 12 нислэгээр 2100 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөөд байна.

Харин Монголд ажиллах нөхцөлтэйгээр болон урилгаар ирж байгаа гадаадын иргэдийн шинжилгээний төлбөрийг ажиллах хүч оруулж ирж байгаа тухайн байгууллага бүрэн хариуцна.

-Коронавирусын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол яах вэ. Ямар нэг байдлаар шинжилгээ шаардах уу?

-Коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоносон. Халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн бол энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Үүн дээр үндэслээд PCR-ийн шинжилгээ хийлгэхийг шаардахгүй. Мөн ямар нэг байдлаар тусгаарлахгүй.

-Нийслэлчүүд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд шилжсэн ч халдварын тоо улам нэмэгдлээ. Халдвартай тэмцэх ямар төлөвлөгөө байна вэ?

-Нийслэлчүүд 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд тодорхой цаг, үйл ажиллагааны зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Энэ хугацаанд голомт дагасан өргөтгөсөн судалгаануудыг хийж байгаа. Гудамж талбай албан байгууллагуудаар халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

УОК, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдөр /өчигдөр/ вакинжуулалтын 69 цэгт 35 мянган иргэнийн вакцинжуулахаар төлөвлөж холбогдох байгууллагууд хуваарь гарган ажиллаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт долоон цэгт 5000 иргэн, Баянголд 11 цэгт 25000, Баянзүрхэд 13 цэгт 6000, Сонгиохайрханд 15 цагт 6250, Хан-Уулд 10 цагт 6700, Сүхбаатарт найман цэгт 4600, Багануур, Багахангайд гурван цэгт 400, Налайхад хоёр цагт 600 иргэнийг дархлаажуулна. Орон нутагт 21 аймагт 110 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөсний дотор эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулна. Орон нутагт вакинжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Долдугаар сарын 1 гэхэд вакинжуулалтыг бүрэн дуусгах төлөвлөлт хийн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар халдварын дархлаажуулалтад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин гоо, сайхны газруудын долоо хоногийн амралтыг энэ сарын 10, 11-ны бямба, ням гаригт байхаар зохион байгуулахаар болсон. Эдгээр газрууд энэ долоо хоногийн амралтын өдөр ажиллахгүй.

-Орон нутагт зорчих хязгаарлалттай холбоотойгоор олон нийтэд ойлгомжгүй зүйлс их байна. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгуудыг халдвараас хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

-УОК-ын Шуурхай штабаас 119 нэгдсэн мэдээллийн лавлах шугам гаргасан. Өдөрт дунджаар 2500-3000 орчим иргэн хандаж коронавирустай тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авч байна. Иргэдийн хандаж байгаа мэдээллийг ангилахад шинжилгээний цэгийн байршил, хариу авахтай холбоотой асуулт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, тусгаарлалт, орон нутгийн хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хүсч байна. Тухай бүрт нь НОК-ын Шуурхай штаб болон холбогдох байгууллагууд олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангаж байгаа.

УОК-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Өргөдөл гомдол цөөнгүй ирж байгаа учраас дахин тодруулж хэлэхэд, Өмнөговь, Дорноговь аймаг руу ачаа тээвэр буюу хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, стратегийн зориулалттай үйлдвэр үйлчилгээ уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх. Бүтээн байгуулалтын ээлж солиход УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрөл авч зорчино. Бусад аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд  УОК-ын Шуурхай штабын зөвшөөрөл шаардлагагүй. Хилийн боомт бүхий аймгууд руу зорчихтой холбоотойгоор хэлэхэд БНХАУ-ын талаас коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлалт хийгээд байгаа. Монголын талаас ямар нэг хязгаарлалт байхгүй.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд УОК-ын Шуурхай штаб Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зөвхөн шатахуун, хүнс, буяны ажилд зөвшөөрөл олгоно. Эдгээрээс бусад шалтгаанаар ямар ч зөвшөөрөл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш бусад ачаа тээвэр хэвийн явагдана.

Эх сурвалж: Зууны мэдээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна8 цаг 8 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд9 цаг 7 минутын өмнөЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна9 цаг 32 минутын өмнөЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо9 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ9 цаг 53 минутын өмнөБАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags