МЯГМАР, Jul 14, 2020

КИМ ЖОН УН юунаас болж Өмнөд Солонгостой харилцаагаа таслав?

6/ 10/ 2020    9 цаг 20 минут

-Цэрэггүй бүсэд Хойд Солонгосын зүгээс гал нээсэн-

БНАСАУ өчигдөр Өмнөд Солонгостой харилцаа холбооны бүх шугамаа хааж байгаагаа мэдэгдлээ. Пеньян Сөүлтэй хэлэлцээрийн ширээний ард хэлэлцэх юу ч байхгүй гэсэн байна. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлжээ. Хойд Солонгост энэ сарын 8-нд БНСУ-тай харилцаа тогтоох хэлтсийн ажлыг хянах хуралдаан болсон байна. Хуралдаанд оролцогчид эхний ээлжинд Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа холбооны бүх шугамыг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Тэрчлэн мэдэгдэлд Пеньян Сөүлтэй харилцаа холбоогоо энэ сарын 9-ний өдрийн 12:00 цагаас зогсооно гэжээ. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг хилийн бүс дэх цэрэггүй бүсэд Хойд Солонгосын зүгээс гал нээсэн гэж мэдээлж байсан юм.

Юунаас болов

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос ухуулах хуудас илгээсний хариуд тус улстай харилцаа холбооны бүх шугамаа мягмар гарагаас эхлэн хааж байгаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд өгүүлжээ. Энэ нь Өмнөд Солонгостой холбогдох бүх арга хэрэгслийг бүрэн устгах, бусад шаардлагагүй үйлдлүүдийг зогсоох шийдвэрийн зөвхөн эхлэл нь аж. Тус агентлагийн мэдээлснээр хоёр улсын хоорондох телефон утасны бүх шугамыг мягмар гарагийн 12:00 цагаас эхлэн хаажээ.

Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, тус намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон нар оролцсон зөвлөгөөнөөр “Өмнөд Солонгостой хамтран хийж буй ажил дайсны эсрэг тэмцэл болж хувирах ёстой” гэжээ. Түүнчлэн урвагч, хууран мэхлэгчдээр гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөөсийг төлүүлэхийн тулд дайснуудын эсрэг хэрэгжүүлэх үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын зүгээс ухуулах хуудаснууд илгээсний хариуд Кэсон дахь Солонгос хоорондын харилцаа холбооны газрыг хаах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаараа энэ сарын 5-нд мэдээлж байсан юм. Хариуд нь БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам орон нутгийн олон нийтийн байгууллагуудад хандан БНАСАУ-ын эсрэг ухуулах хуудас тараахаа зогсоохыг уриалж, уг үйлдлийг нь хуулийн дагуу хориглохоо амлажээ. Гэвч БНАСАУ-ын зүгээс “Өмнөд Солонгосын эрх баригчидтай ярих зүйл байхгүй. Пеньян Сөүлтэй харилцах бүх шугамыг тасалж байна” гэв.

Өмнөдөөс харилцаагаа таслах эхний алхам

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд “Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр улсын харилцааг эцсийн зогсоолд хүргэсэн. Цаг хугацааны туршид зөвхөн урам хугалдаг Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард ярилцах зүйл үгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж өгүүлжээ. Хоёр улсыг холбох утасны холбоог хааж байгаа нь харилцаа холбоогоо таслах арга хэмжээний эхний алхам ажээ.

Хаасан утасны шугамуудад Солонгосын хөдөлмөрийн намын Төв хороо, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордныг холбосон шууд утас ч орсон байна. Хоёр улсын харилцаа холбоо нь 2018 оны есдүгээр сард БНАСАУ-ын хил орчмын Кэсон бүсэд байгуулсан Солонгос хоорондын харилцаа холбооны газраар дамждаг юм. Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон “Өмнөдтэй харилцах харилцаа үндсээрээ дайсантай хийх тэмцэл болж хувирах ёстой” гэжээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам болон Үндэстний нэгдлийн яам энэ сарын 8-нд БНАСАУ-ын талтай холбогдох гээд чадаагүй байна. БНАСАУ хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны газрын Өмнөд Солонгосын талын утасны дуудлагад хариу өгсөнгүй гэж Сөүл мэдэгдээд “Ийм явдал анх удаа тохиолдож байна” гэжээ. Үүссэн асуудлын талаар мэдээлэл солилцож, шийдвэрлэхийг эрмэлздэг хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны шугам өнгөрсөн баасан гарагт хэвийн ажиллаж байсан аж. Энэхүү Харилцаа холбооны газар нь 2018 онд байгуулагдсан билээ. Хоёр улс өдөр тутам утсаар шууд холбогдож, мэдээлэл солилцдог байв.

Жагсаал

Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод энэ сарын 6-нд “Хойд Солонгосоос урвагч, хүний сүгүүдийг тасчиж хаяцгаая” гэх үгтэй самбар барьцгаасан залуус жагсаал хийжээ. Өмнөд Солонгос дахь БНАСАУ-ын дүрвэгчдийн тараасан Ким Жон Уны дэглэмийг буруутгасан агуулгатай ухуулах хуудсыг эсэргүүцсэн жагсагчид амны хаалттай байсан бөгөөд жагсаалд Хойд Солонгосын залуусын холбооны гишүүд болон удирдлагууд мөн оролцсон байна. Ким Жон Уны дүү Ким Ё Жон тухайн үед Өмнөд Солонгост хандан дүрвэгчдийн ухуулах хуудаснуудыг хоёр улсын хилийн зэвсэггүй бүсийн нутгуудад тарааж буй үйлдлийг зогсоохыг шаардсан юм. Ким Ё Жон “Хойд Солонгос сүүлийн үед гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрүүдээ цуцална” гэж анхааруулж байв.

 О.Чанцалдулам

 
Эх сурвалж: ZINDAA.MN
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.115.114.99Зочин   • 6 сарын 10. 12 цаг 24 минут

Тусгаар улс гэж боддоггүй нь сонин

ШИНЭ МЭДЭЭ

Д.Нарангэрэл:  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 180 мянган хүн шинээр COVID-19-ийн  халдвар авлаа7 сар 14. 11:30Д.Нямхүү:Корогнавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ7 сар 14. 11:24Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ7 сар 14. 11:08Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 14. 11:05АНХААР: Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ7 сар 14. 11:03Д.Нямхүү: Халдварын 230 тохиолдлоос 203 нь эдгэрээд байна7 сар 13. 11:37Өнөөдөр ихэнх нутгаар бороотой7 сар 13. 10:52Энхийг сахиулагчид  Афганистанаас эх орондоо ирлээ7 сар 13. 10:43Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв7 сар 13. 10:39Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж  АВАРГА цолны болзол хангалаа7 сар 13. 10:35АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ7 сар 11. 12:31Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, харин гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа7 сар 11. 12:27Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:23Мэдэгдэл7 сар 10. 13:29ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА7 сар 10. 13:06“Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г баталлаа7 сар 10. 12:28Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 10. 12:04Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан7 сар 10. 11:29Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ7 сар 10. 11:27Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн  ихэр охид эх орондоо ирлээ7 сар 10. 10:56Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийнэ7 сар 10. 10:47Өнөөдөр Төрийн далбааны өдөр7 сар 10. 10:42"Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай"7 сар 10. 10:37Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:16Шинэ Зеланд Хонконгтой хийж буй харилцаагаа эргэж харна7 сар 10. 9:53Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь7 сар 10. 9:29Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube