МЯГМАР, Jul 14, 2020

Ард түмэн Хүрэлсүхэд тулах цэг өглөө, амласандаа хүрэхийг чин зориг нь мэдэг!

6/ 26/ 2020    9 цаг 47 минут

Ард түмнээсээ өөр тулах цэггүй Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх байлаа. Парламентад МАН хэдий 65-уулаа боловч тэдний 33 нь энэ хүнийг дэмжин Ерөнхий сайдын тамга атгуулсан нь маргах аргагүй үнэн. Алдарт 33-ын бүлэг дотроо бас алаг цоог. Сэтгэл зүрхээрээ дэмжсэн нь ч бий, сэнтий горьдож хамжаа болсон нь ч байдаг. Хажуугаас нь АН үг л хэлбэл өлгөж аваад, дэргэдээс нь энхрий хайрт Ерөнхийлөгч алхам л хийвэл амдаж тонгорчих гээд, нам дотроосоо олигархууд нь мөнгөөр цохиж мөчөөр нь салгачих гээд, 33 цэргээс нь гурав хонолгүй урвачих гээд...ёстой л гал манарсан галын шугам дунд өнөө биш гэхэд маргааш ойчиход бэлэн, өглөө биш гэхэд орой хоригдоход гайхах юмгүй нөхцөл байдалд гурван жил гуйвшгүй зүтгэлээ. Ялангуяа МАН бол тамга атгасан нэгэндээ халгаатай. Тамтаггүй их долигононо, долооно, тойрон хүрээлнэ. Тонгорч унатал нь тордоно, торгонд бооно, тосонд булхуулна. Хүчийг нь сорж, хүсэл болгоноо биелүүлнэ, мөрөөдөл болгоноо атгана. Тэгээд унангуут нь хэн ч биш болгоно, хэдэн янзаар нулимна даа. Одоо тэр Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд нарыгаа хар. Долоосон нь хожоод, хүрээлсэн нь хөлжөөд үлдсэн. Яг л энэ зам, энэ заншил Хүрэлсүхийг тоссон, одоо ч хүлээж байгаа. Энэ хугацаанд хэд дахин унаж болох байсан ч ард түмэн Хүрэлсүхийг лидер болтол нь итгэл, сэтгэлээ өгч, тулж түшсэн нь үнэн шүү. Хүрэлсүхийг унагаачихвал үхэр монголчууд хүрз бариад талбай дээр жагсчих юм байна гэсэн хүйтэн айдас ч зарим хүмүүст бий болсон нь нууц биш. Энэ их итгэл, сэтгэлийг үүрээд тэр сонгуулийн зүг алхсан. Өөрийнх нь мөн чанар, зориг зүрх ч бас байсан. Багаа бүрдүүлэхдээ хүртэл баг өмссөн хүний хүмүүсээс болгоомжилж, Бүлэглэлд үйлчилдэг бүтэхгүй нөхдөөс тойрох шаардлагатай болсон. Харин өнөөдөр Ухнаагийн хүү УИХ-ын сонгуулийн дараа огцроогүй анхны Ерөнхий сайд болж, ард түмнийхээ өмнө намаа, нам бараадагчидтай нь чирээд гаргаад ирлээ. Тулгуургүй байсан Хүрэлсүхэд ард түмэн тулах цэг өглөө. Миний баг гэж танилцуулсан хүмүүсийнх нь 62-ыг хамтдаа зүтгэ гээд хамжаа болгоод хамаг ард нь сонгож дагууллаа. Багаар нь сонгох багцад багтан хэн ч биш нөхөд ч цөөнгүй гарлаа. Улстөрч болох нь байтугай унасан мориндоо эзэн болохгүй хүмүүс ч Хүрэлсүхийн багт багтсанаараа баараггүй сонгогдлоо. Битгий сонгогдоосой гэсэн бэртэгчингүүд, унаасай гэсэн уутлан идэгчид нэмэр, нөмөрт чинь ухалзаад гараад ирлээ. Юу үнэн, энэ үнэн. Үр дүнд нь 33-ын бүлэг одоо 62-уулаа боллоо. Гуядахад унахгүй, дайрахад дальдрахгүй том хүч. Энэ 62 хүний дунд Баттулгын, Элбэгдоржийн, Энхболдын хүмүүс хоёр гурваас хэтрэхгүй. Гэвч гол цөм нь, гал болох цучил нь Ухнаагийн хүүгийн гарт байна. 2017-2020 онд Хүрэлсүхэд байгаагүй тулах цэгийг Хөх монголын ард түмэн 2020 оны сонголтоороо тулгуур болгоод атгуулчихлаа. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайддаа түлхүү эрх мэдэл, том боломж атгуулсан цаг үед шинэ Засгийн газар бүрэлдэх нь. ЖДҮ-чдээ дэвшүүлэхэд чинь ойлгосон, концессийн дээрэмчдээ илгээхэд чинь өршөөсөн, төсөв залгидаг цөөврүүдээ дагуулахад чинь хүлээсэн, тендэрээс хувь халаасладаг хулгайчдаа авчрахад чинь уучилсан. Энэ бүхний цаана ард түмний чинь хайр, итгэл, хүндлэл, Монгол төртэйгээ үлдчих юмсан гэсэн тэвчээр байсан юм шүү. Хулгайч ч гэсэн манай хулгайч, луйварчин ч гэсэн монгол луйварчин гэсэн сэтгэлээр олон түмэн хандлаа. МАН-д багтаагүй, энэ намын хүнд суртал, хүрээллийн синдромоос зайлсхийсэн олон сайхан мэдлэг боловсролтой залуу үеийнхэн энэ сонголтын хөлд арчууллаа. У.Хүрэлсүхийн ялалт нэгэн шинэ үеийнхнийг золиослон байж ирлээ. Энэ сонголтоос Ардын нам биш, ард түмэн хожих ёстой шүү. Одоо харин шаардана, хүлээнэ, хариуцлага тооцно, хашгирна, хатуурхана. Тулах цэггүй Хүрэлсүхэд тулгуур болсон ард түмэн хааныг биш, хөгжлийг хүлээсэн гэдгийг бүү мартаарай. Эрхэм Ерөнхий сайд таны УИХ-д гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт багтан сайдаар ажиллаж эхэлсэн цаг тоолол 2000 оноос эхэлдэг, эдүгээ 20 жил нь хойно хоцорсныг далимд нь сануулъя. Улс төрийн намд алба хашиж эхэлснээс чинь хойш 31 он улирсан байна. Монголчуудад хоёр дахь Энхбаяр, хоёр дахь Элбэгдорж, хоёр дахь Энхболдтонгууд, хоёр дахь Баттулга хэрэггүй. Гагцхүү Ухнаагийн Хүрэлсүх таны Хөх Монголын төлөө цохилж чадах хүрэл зүрх л хэрэгтэй. Ээж ааваас унасан эгэл хөвгүүнийг энэ ард түмэн, эх орон, эр хүний зорилго чинь өдий зэрэгт авчирлаа. Эцэст нь итгэл сэтгэлээ үүрүүлээд элбээд босголоо, эвлээд өндийлгөлөө. Энэ бол сонголт биш зарлиг, томилгоо биш тушаал гэдгийг сана. Эл мөчөөс эхлэн Монголын ард түмэн таны сөрөг хүч, сөрөх ухаан, түших нөмөр, түгших сэтгэл, уйлах нулимс, урсах хөлс, өргөх ташуур, өмөөрөх зүтгэл байх болно. Зүрх, зоригт чинь зүйдэл бүү тогтог, зүгээ бүү алдаг. Монгол төрийн дархлаа бат, ухаан уужуу, оюун өндөр, зорилго хол болтугай!

Р.Эмүжин

Эмүжин-н зураг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Д.Нарангэрэл:  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 180 мянган хүн шинээр COVID-19-ийн  халдвар авлаа7 сар 14. 11:30Д.Нямхүү:Корогнавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ7 сар 14. 11:24Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ7 сар 14. 11:08Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 14. 11:05АНХААР: Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ7 сар 14. 11:03Д.Нямхүү: Халдварын 230 тохиолдлоос 203 нь эдгэрээд байна7 сар 13. 11:37Өнөөдөр ихэнх нутгаар бороотой7 сар 13. 10:52Энхийг сахиулагчид  Афганистанаас эх орондоо ирлээ7 сар 13. 10:43Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв7 сар 13. 10:39Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж  АВАРГА цолны болзол хангалаа7 сар 13. 10:35АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ7 сар 11. 12:31Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, харин гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа7 сар 11. 12:27Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:23Мэдэгдэл7 сар 10. 13:29ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА7 сар 10. 13:06“Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г баталлаа7 сар 10. 12:28Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 10. 12:04Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан7 сар 10. 11:29Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ7 сар 10. 11:27Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн  ихэр охид эх орондоо ирлээ7 сар 10. 10:56Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийнэ7 сар 10. 10:47Өнөөдөр Төрийн далбааны өдөр7 сар 10. 10:42"Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай"7 сар 10. 10:37Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:16Шинэ Зеланд Хонконгтой хийж буй харилцаагаа эргэж харна7 сар 10. 9:53Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь7 сар 10. 9:29Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube