Энэ мэдээ хуучирсан буюу 2021-05-20 нд нийтлэгдсэн байна.

SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой

Нийгэм 12:11 , 2021-5-20

-“Сэюү” компанитай хийсэн “МИАТ-ийн гэрээнээс үүдэх хохирол Дайны эрсдлийн даатгалын хохирлоос хавьгүй өндөр байна-

5

COVID19 цар тахал гарч МИАТ ХК төрийн тусгай үүргийн нислэгээр амьдарч буй энэ хүнд мөчид тэртээх долоон жилийн өмнөх нэгэн “азгүй” гэрээний улмаас тус компани 20тэрбум вон, түүний 10 тэрбумынх нь 15 хувийн алдангийг төлж мэдэхээр болоод байна. БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүх БНСУ-ын “Сэюү” ХК, түүний захирал Ким Сан Гүгээс Монгол Улсын МИАТ ХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэж тус шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч Ким Жи Чол, Ли Сүн Ёл, Кан Хён Жүн нар “БНСУ-ын “Сэюү” ХК нь“МИАТ” ТӨХК-иас 20 тэрбум вон нэхэмжилсэн. Үүний 10 тэрбумыг нь нэхэмжлэлийг өөрчлөх хүсэлт гаргасны маргаашаас эхлэн төлж барагдуулах хүртэл жилийн 15 хувиар бодсон төлбөр нэхэмжлэхээр” шийдвэрлэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр БНСУ-ын “Сэюү” компанийн зүгээс анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь “түгшүүр” авчираад байна.

Хэрэв байдал муугаар бөгөөд шударгаар эргэж Солонгосын шүүхэд ялагдвал гэрээний “гэрч” ч гэх үү, “нууц ноёнтон” болох тэр үеийн Зам тээврийн сайд, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, түүний зөвлөхөөр ажиллаж байсан, одоогоор ҮАБЗ-ийн шинжээчээр ажилладаг, “хилээр оруулсан 20 сая ам.доллар” гэх асуудал ил болоход ОХУ-д үлдсэн Ж.Бямбацогт бөгөөд, гэрээ зурагдах үед “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад “гэнэт” ажлаа өгөөд Нийслэлийн проурорын газрын Хяналтын прокуророор томилогдсон, одоо Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, гэрээнд гарын үсэг зурсан “МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын даргаасан С.Билэгсайхантай хамт л хариуцлага хүлээх ёстой. Мөн тухайн үед “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, уг гэрээг харсан даруйдаа зогсоох үүрэгтэй Г.Жаргалсайхан ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх ёсгүй.

“Сэюү”-тэй байгуулсан гэрээнээс “МИАТ” ТӨХК зөвхөн эхний хоёр жилд л гэхэд 26 тэрбум төгрөгийн алдагдал амссан гэдэг. Гэрээг дуустал буюу 2019 он дуустал таван жил үргэлжилсэн бол хохирол хэд хүрэх байсан бол? Зөвхөн эхний хоёр жилд л “МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангаас учирсан зургаа орчим тэрбумын хохирлоос дөрөв дахин их алдагдал амссан байж болохоор сэжүүр байгаа бөгөөд сүүлийн зарим тоо баримт олдохгүй байна. Эндээс харахад “МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангаас учруулсан хохирлын төлөө тэр үеийн МИАТ-ийн захирлууд дунджаар гурван жилийн ял шийтгүүлсэн болохоор “Сэюү”-тэй хийсэн гэрээний улмаас “хамжигчид” нь тэдэнтэй адилхан л шийтгэл хүлээх ёстой гэсэн хардлага төрж байна. Тэгэхээр өнөөдөр маш хариуцлагатай, өндөр албан тушаал хашиж байгаа тэднийг Солонгосын “Сэюү” компанитай ямар холбоо сүлбээтэйг олж тогтоож байж “МИАТ” ТӨХК-ийн энэ гэрээний хэргийн учиг тайлагдах биз ээ. Маш өндөр алба хашиж байгаа энэ цаг үед амаргүй л юм. Гэхдээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой.

Таамаглахад, гэрээний хавсралт А-д дурдсанчлан Сөүлийн чиглэлийн орлогын мэдээг судлаад жил бүр 55 тэрбумаас илүү гарсан бүх  орлогоо “Сэюү” компанид алдах байсан гэж тооцвол “МИАТ”-ийн амсаж мэдэх хохирлын хэмжээ “аймшигтай” өсөхөөр байгааг бичихээс ч зүрхшээм.

Анх энэ асуудал Монголын талд “5 сая ам.долларын асуудал” гэгдэн АТГ-т хүртэл шалгагдаж байсан. Эргэн сануулбал БНСУ-ын “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүг 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын“МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхантай гэрээ байгуулж Улаанбаатар-Инчёон-Улаанбаатар чиглэлийн суудал борлуулах эрхийг авчээ.Энэ талаар тухайн үед Солонгосын хэвлэлүүд “MIAT announces to move to General sales agentin Korea”буюу “МИАТ компани Солонгост ерөнхий борлуулагч агентын тогтолцоонд шилжихээ зарлалаа" хэмээн мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, тус компани олон улсын авиа компаниудын хувьд шууд бус сувгаар хэрэглэгчдэд хүрч МИАТ-ийн нислэгийн цагийн хуваарь, тийзний үнийг танилцуулж борлуулах эрхтэй болсон. Шууд гэдэг нь МИАТ өөрөө салбар нэгжүүд, цахим хуудсаараа тийзээ борлуулна гэсэн үг.

Тухайн үед МИАТ компани1960-аад оноос хойш гадаадын авиа компаниудтай өөрөө гэрээгээ байгуулаад ажилласан арвин туршлагатай, дээр нь Сөүлд Төлөөлөгчийн газартай байж яах гэж Солонгосын “Сэюү”-тэй шууд бус сувгийн гэрээ буюуGSAгэрээ байгуулав гэсэн хардлага шүүмжлэл салбар дотроо бол өрнөж л байсан.

Аргагүй шүү дээ. Яг тэр гэрээ байгуулагдсан үеийн тоо баримтаас харахад БНСУ-д албан бол “хараар” ажиллаж байгаа манай улсын120 мянга орчим иргэн, зөвхөн нэг жилийн дотор Сөүлийн чиглэлийн аяллын дугаарыг хамтран эзэмшдэг “Кореан Эйр” болон “МИАТ” компанид 5.5сая ам.долларын орлогыг оруулсан байдаг. Гэтэл 2014 оны нэгдүгээр сарын 30-нд “МИАТ” ТӨХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан, Солонгосын “Сэюү” компанийн захирал Ким Сан Гүг нар гэрээнд гарын үсэг зурчихаж. Солонгосын “Asia news agency”сонинд нийтэлснээс үзэхэд “МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан энэ гэрээг хууль бус гэж үзээд татгалзсан” гэдэг.

Энэ гэрээнд ямар “муу” заалт байсан юм бол? Гэрээний 3.12-т “Манай нислэгүүдэд Солонгосын талын үйлчлэгч/стюардесс/ ажиллах бөгөөд тэднийг “МИАТ”-ийн зардлаар сургана гэжээ. Мөн компанийн зар сурталчилгааны материалыг “МИАТ”-ийн зардлаар “А” хавсралтад заасан газруудад хүргэнэ гэж заасны дотор манай улсын нислэг үйлддэггүй улс орнууд ч багтсан байна. Өөрөөр хэлбэл МИАТ-ийн зардлаар хэвлүүлсэн сурталчилгаа хаана очиж тараагдах эс тараагдах нь МИАТ-д хамаагүй гэсэн утгатай мэт. Түүнчлэн “МИАТ” компанийн Солонгос руу чиглэсэн бүх нислэг GSA буюу захиалгат нислэг болно, 40тонн хүртэлх ачааг үнэ төлбөргүй тээвэрлэх гэх зэргээр заасан нь Монголын талд асар их алдагдалтай, үндсэндээ карго маань борлуулалтгүй болох эрсдлийг дагуулжээ. Ийнхүү МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсэргүүцсэн гэрээг байгуулсан С.Билэгсайхан МИАТ-ийг өөрийн гэсэн тогтмол нислэггүй болгож, “борлуулалтын гэрээ” гэх халхавч нэртэй ч үнэн хэрэгтээ захиалгат нислэгийн гэрээ болчихсон юм уу даа. Үүнийг тус гэрээн дэх “нислэгтэй холбоотой болон бусад зөвшөөрлийг МИАТ компани хариуцна гэсэн үг, өгүүлбэр баталж буй юм. Өнгөц харахад “МИАТ” болон “Сэюү” хоёр ААН-ийн хоорондын гэрээ мэт боловч тухайн үеийн Зам тээврийн яам нь МИАТ компанид тулгамдаад байсан8.6тэрбум төгрөгийн алдагдлаас болоод яаравчлан үүрэгдэж батлуулсан энэ гэрээг Солонгосын тээврийн яаманд уламжлахад батлах эсэх нь эргэлзээтэй байсан гэдэг. Тиймээс ч Солонгосын зарим сайтад “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан хууль бус гэж үзэж гэрээнд гарын үсэг зураагүйг олзуурхаж мэдээлээд байсан нь сонирхол татдаг. Учир нь “Сэюү” компани өмнө нь “Zest airline” компанийн ерөнхий борлуулагч агентаар ажиллаж байхдаа санхүүгийн маргаан үүсгэж, томоохон асуудалд холбогдонGSAгэрээ нь цуцлагдан хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүхийн танхимд дуудагдаж байсан юм билээ.

Гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх хугацаанд “Сэюү” ХК нь жил бүр 55 тэрбум төгрөгөөс дээших орлогыг МИАТ ТӨХК-д олгохгүй гэсэн байдаг. Мөн “Сэюү” ХК нь баталгааны бэлэн мөнгө болох таван сая ам.долларыг МИАТ-д хадгалуулна. Энэ мөнгө гэрээ зөрчигдсөн нөхцөлд “МИАТ” ТӨХК-ийн хохирлыг барагдуулахад зарцуулагдана. Харин ийм асуудал гарахгүй бол гэрээ дуусахаас 14 хоногийн өмнө уг таван сая ам.долларыг “Сэюү” ХК-д буцааж шилжүүлнэ. Гэрээний хугацаанд “Сэюү” ХК  нь Улаанбаатар-Инчён-Улаанбаатар чиглэлийн 340 нислэгийг хариуцаж МИАТ-д 55 тэрбум төгрөг төлнө. Энэ хугацаанд нийт зорчигчдын тоо 138 мянга байна. “Сэйюү” ХК  чартерийн нислэг хүсвэл МИАТ агаарын хөлөг гаргаж өгнө. Хэрвээ үйл ойлголцол гарч, маргаан шийдүүлэх шаардлага гарвал БНСУ-ын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж гэрээнд заасан байна. Ингээд гэрээний дагуу 2014 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-ийн данс руу “Сэюү” ХК-иас баталгааны мөнгө болох таван сая ам.долларыг шилжүүлжээ. Улмаар МИАТ ТӨХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 10-нд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ руу “Сэюү” ХК нь 2014 оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд БНСУ доторх GSA болсон талаар мэдэгдэж, “Сэюү” ХК-ийн талаарх GSA код олгох болон BSP хүлээн авах дансыг өөрчлөх хүсэлтийг гаргасанбайна. Гэтэл МИАТТӨХК-ийн ТУЗ-ийн хурал 2014 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдаж, БНСУ-ын “Сэюү” ХК-ийн саналыг хэлэлцээд татгалзсан шийдвэргаргажээ.Гэхдээ гэрээнд зааснаар “Сэюү” ХК-д таван сая ам.долларыг эргүүлэн төлөхөөр болсон байна. “Сэюү” ХК-тай байгуулсан гэрээ, бизнес саналаас татгалзсан шалтгаан нь "МИАТ" ТӨХК-ийг заавал Гүйцэтгэх захирал төлөөлж гарын үсэг зурах ёстой гэж үзсэн байна.Зөв шүү дээ. Гэтэл дээрх гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан гэсэн нэрийн дээр нь Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан гарын үсэг зурчихсан байсан шүү дээ.

Ингэж уг гэрээ хэрэгжихээ больсон талаар МИАТ ТӨХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 24-нд мэдэгджээ. “Сэюү” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа “С.Билэгсайхан нь МИАТ ТӨХК-ийг, эсвэл тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг төлөөлөх бүрэн эрхтэйгээр энэхүү гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Түүнчлэн С.Билэгсайхан ийм эрхийг аваагүй байсан ч энэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл МИАТ ТӨХК хууль ёсны үндэслэлгүйгээр гэрээг хэрэгжүүлээгүй учраас хохирлыг барагдуулах ёстой. Тиймээс МИАТ ТӨХК нь  “Сэюү” ХК-д гэрээний хэрэгжилтийн ашиг болох 160 397 805 000 воны тодорхой хувь болох 20 тэрбум вон болон үүнийг алданги төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ингэж нэхэмжлэх үндэслэлээ МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүгтэй уулзаж уг гэрээг "МИАТ" ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ц.Даваасүрэнд шилжүүлсэн гэж тайлбарласан байна. “Сэюү” ХК уг гомдлыг 2017 онд гаргасан байгаа юм.Өөрөөр хэлбэл, А.Гансүхийг Зам тээврийн сайд байх үед болсон энэ асуудлын “үр дагавар” 2017 онд улсынхаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болчихсон байхад шүүхэд очсон байна. 

Гэхдээ БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч нар “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч "МИАТ" ТӨХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтууд, тайлбар зэргийг 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хүртэл хянаж үзээд есдүгээр сарын 5-ны өдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзээд буцаахаар шийдвэрлэжээ.Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй “Сэюү” дараагийн шатны шүүхэд хандаад байна.Хэрэв дээд шатных нь шүүх “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гээд үзчихвэл МИАТ ХК 20 тэрбум вон, түүний 10 тэрбумынх нь хоёр жилийн 15 хувийн алдангитай нийлүүлсэн төлбөрт унаж мэдэх нь. Дээр нь нэмээд зөвхөн нэг л жишээ дурьдахад 2019 оны дөрөвдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд уг гэрээний хэрэгтэй холбогдох анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор МИАТ ТӨХК-ийн дөрвөн ажилтан Сөүлд албан томилолтоор ажилласан гээд бодохоор том, жижиг гэлтгүй гэрээнээс үүдсэн хохирол үргэлжилсээр байна.

“МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангийн хэргээр МИАТ-ийн захирлуудыг ажил үүрэгтээ хайнга хандсан гээд гурван жилийн ял өгч байсан. Яг тийм ял авах хэргийг уг гэрээг байгуулах үед МИАТ ТӨХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Алиманцэцэг “харчихаад бултсан” байгаа биз. Одоо тэр УЕП-ын орлогчийн хувиар энэ асуудлыг хэрхэн харж байгаа бол? Хариуцлага тооцох цаг ирдэг юм.

                                                                                                                                                /Үргэлжлэл бий/

Baabar.mn нийтлэлч: У.Оргилмаа

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 5 )Сэтгэгдэл бичих


[ 1.231.177.4 ]Зочин   • 5 сарын 21. 13 цаг 34 минут

ашиггүй гэрээ байгуулсан бол тэнэгүүд миат ыг удирддаг юм байна

[ 202.9.46.149 ]Зочин   • 5 сарын 21. 8 цаг 59 минут

Энэ нийтлэл бичсэн хүн зарим хүмүүсийг миалах даалгавар аваад үүргээ биелүүлж чадсангүй. Монголд ашигтай ч байсан юм уу, ашиггүй ч юм уу бүү мэд дээ. Үүний оронд МАН -н ЖДҮ -чдыг бичихгүй дээ.

[ 87.150.124.254 ]Зочин   • 5 сарын 20. 17 цаг 38 минут

odoo bas 1 aldagdaltai geree bna shalgaasai, MIAT kompani German ulsiin Berlin hotluu nislegee zogsooj tuhain ulsiin Frankfurt hotluu 7honogt 3 udaa nisleg uildeh geree bna...Tus ulsiin niislel hot Berlin hotod buh zasag zahirgaa,bizness,ayalal juultsiliin tövuud ni baidag deer ni Berlin hotod olon ulsiin ongotsnii tranzi zaaltai niseh buudaltai bolson baiidag....

[ 66.181.188.76 ]Зочин   • 5 сарын 20. 14 цаг 48 минут

Энд тэнд хаа явсан газраа гай тарьж явдаг баасны хар ялаанууд зүгээр ажил хийж чадахгүй хуруу нь өтчихсөн мэт илүү харж билүү долоож явдаг хулгайч нар.

[ 103.10.22.50 ]ган   • 5 сарын 20. 13 цаг 37 минут

Уг нь маш чухал асуудлыг олж бичсэн боловч уншаад ойлгоход нэн хүнд, энд тэндээс тасдаж аваад хаа хамаагүй нааж байрлуулсан, учир шалтгаан нь тодорхойгүй урд хойноо орсон нэг л сонин нийтлэл болжээ. Ер нь бичээд өөрөө дахин харсан бол арайл дээр болох байждээ.


БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна5 минут 21 секундын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна25 минут 53 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана55 минут 36 секундын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 19 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ1 цаг 44 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ1 цаг 57 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2 цаг 6 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 17 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 26 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 40 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна2 цаг 57 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 17 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 37 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна3 цаг 57 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ3 цаг 57 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 17 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 27 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 37 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно4 цаг 47 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 57 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой5 цаг 7 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 17 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 27 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 37 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ5 цаг 57 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 17 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 27 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв