Энэ мэдээ хуучирсан буюу 2021-05-26 нд нийтлэгдсэн байна.

Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг

Нийгэм   Боловсрол 8:35 , 2021-5-26
2

 Монголын сургууль, цэцэрлэгийн эмч нарын холбоо, Эрүүл өсвөр үе ТББ-ын тэргүүн Б.Батбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө холбооныхоо тухай товч танилцуулна уу

-Бидний хэсэг эмч нар 2014 онд сургууль, цэцэрлэгийн эмч нарын эрх ашгийг хамгаалах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх, тасралтгүй хөгжих зорилгоор нийлж холбоо байгуулсан. Эхлээд Нийслэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, аймаг, орон нутгийн эмч нар хүсэлт тавьснаар эгнээндээ нэгтгэж Үндэсний хэмжээний байгууллага болон өргөжсөөр байна.

Манай холбоо ЭМЯ-ны НЭГ, НЭМҮТ, НЭМГ, АШУҮИС-ийн МДИ-тэй хамтран ажиллаж байгаа ба дүүргүүдийн боловсролын хэлтэс ажлыг маань дэмжиж, хамтран ажилладаг.

БШУЯ, ХНХЯ, Эрүүл мэндийн яамдад асуудлыг олон жил тавьсны үр дүнд албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулсан, мөн цалингийн ангилал зэрэглэлийг ТҮ-гээс ТҮЭМ-рүү шилжүүлж чадлаа. Энэ нь эмчийг тогтвор суурьшилтай амжилттай ажиллах урам өгч, амьдралд нь том дэм болсон гэж боддог.

-Сургууль цэцэрлэгийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт олон ажил хариуцах уу, ачаалал хэр байдаг вэ?

-Тиймээ. Сургууль цэцэрлэгийн эмч нарын ажлын үндсэн чиг үүрэг бол сурагчид, багш ажилтнуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийх, халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор сургалт явуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, төлөвлөгөөт ба сайн дурын вакцинд хамруулах юм.

Сургуулиудад үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн шаардлага хангаж буй байдалд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэл гээд олон ажлуудыг хавсран гүйцэтгэж байна.

1998 оны норм норматив байдаг юм. Стандартаар бол 900 хүүхэд болон 8 бүлэг тутамд 1 эмч байх ёстой. Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн анги дүүргэлт нормоосоо давсан, багаар бодоход л 2000 дөхсөн  сурагчидтай. Харин  цэцэрлэг болохоор 10 дээш бүлэгтэй байдаг. Ачаалал өндөр байгаа.  Байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол зүйчийн ажил үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ нь хоёр, зарим сургууль дээр 3 эмч шаардлагатай байгааг илэрхийлж байна. Гэтэл яамнаас ирсэн бүтэц дээр 1 эмчтэй байна гэсэн дагуу 1 эмч хавсран гүйцэтгээд нэмэгдэл ч үгүй  ажилладаг.

-Байгууллагын эрүүл ахуй аюулгүй байдлын талаар тайлбарлана уу

-Тухайн байгууллага хүүхдийн эрүүл мэндийн төлөө, тэдний сурч хүмүүжих эрүүл ахуйн таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой.

Норм нормативаас давсан хүүхэдтэй газар яаж эрүүл аюулгүй байх билээ. Нэг бүлэгт, нэг ангид байх тооноос хэт давахаар хүүхдэд таатай нөхцөл бүрдэхгүйгээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Амьсгалах агаар, сууж суралцах, тоглох боломж бүгд хязгаарлагдмал байна гэсэн үг.  Үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Анги танхмийн гэрэлтүүлэг, агааржуулалт, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээ гээд нэг л норм, нэг л шаардлага тавигдана. Уялдаа холбоо бүхий сургалтуудыг зохион байгуулна, шаардлагатай мэдээ мэдээллээр хангана. ХАБЭА нь  сургууль, цэцэрлэгийн эмчийн ажил үүрэгтэй уялдаа холбоотой учраас эмчид давхар хариуцуулах нь зөв.

Харин Хөдөлмөрийн тухай хуулиа бариад хавсран гүйцэтгэсний 40% хүртэлх нэмэгдлийг нь өгөх ёстой. Захирал эрхлэгч нар нэмэгдэл өгөхгүй ажиллуулчих гээд зөрчил их үүсдэг.

-Үдийн цай хөтөлбөрийг  үдийн хоол болгоход юу анхаарах ёстой вэ?

-Хүүхдийн эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй бодлого. Хүүхдүүд өглөө ихэвчлэн цайгаа уулгүй ирдэг. Одоо бага ангийнханд цаашлаад бүх хүүхдэд өгөх хэрэгтэй.

Хоолны мөнгийг нэмэх, хоолны амт чанар, илчлэг зэрэгт анхаарч ажиллах хоол зүйчийн орон тооны асуудал яригдана. Бие даасан ажилтан ажиллуулахад хоол зүйчээр төгссөн хүний нөөц дутмаг учраас эмч хавсран гүйцэтгэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал нартай хамтран зөвшилцөж сургууль, цэцэрлэгийн эмч нарыг хоол зүйчээр мэргэшүүлэхээр болсон.

Нийслэлд стандарт хангасан цайны газар цөөн. Стандарт хангахгүй байна гээд хөтөлбөрийг гажуудуулж хүүхэд хохироож болохгүй. Бүх сургууль халуун хоол өгөх хэрэгтэй. Цайны газруудыг тухайн байгууллага ажиллуулахаар захирлын танил тал, яам газар төрийн сангийнхний хамаатнууд авчхаад ганц хоёр төрлийн илчлэг, чанар муутай хоол хийгээд хүүхдүүдийг хохироогоод байх нь их. Харин тендерийг ил тодоор зарлан мэргэжлийн хүмүүс ажиллуулан байгууллага хяналтаа тавиад явах хэрэгтэй.

-Байгууллага эмч нараа хэр дэмжиж ажилладаг вэ?

-Тухайн байгууллага эмчээ дэмжих нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуй аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой. Дэмжиж ажиллаж байгаа сургууль цэцэрлэг, аймаг дүүрэг, сум олон бий. Мөн төслөөр өрөө тасалгаа орчноо тохижуулсан нилээд байгууллага байдаг. ТЭРГҮҮНИЙ байгууллагаас нэрлэвэл: Нийслэлийн 61, 77, 95, 94, 89, 33, 101, 108, 124, 122-р цэцэрлэг, Нийслэлийн 23, 44, 37, 57, 21, 52, 115, Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургууль, Орхон-Уул аймгийн  4 дүгээр цэцэрлэг, 8, 20 дугаар сургууль, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эрдмийн далай цогцолбор сургууль, Цэцэрлэг сумын сургууль, Завхан аймгийн Улиастай хотын 1-р сургууль, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль, Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын 3 сургууль гээд нэрлээд байвал олон. Эдгээр байгууллагын захирал, эрхлэгч нарт талархлаа илэрхийлье.

Сайны хажуугаар мөн ажлын байрны орчин, ажиллах нөхцлөөр хангаж өгдөггүй нь ч  бас байна. Бид санал, зөвлөмж хүргүүлээд ажиллаж байгаа.

-Сургууль цэцэрлэгийн эмч нар сургалт явуулах боломж хэр байдаг вэ

-Эмч нарт сургалт явуулаад байх байр, цаг хомс. Уг нь хүүхэд эрүүл аюулгүй орчинд зөв дадал хэвшилд суралцаж хүмүүжих ёстой. Эмч нар хүүхдүүд, эцэг эх, байгууллагын ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн сургалт зохион байгуулдаг. Хүүхдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол сайн олговол зөв эрүүл дадал хэвшилтэй болж өснө. Үүн дээр боловсролын яам анхаарч мэргэжлийн хүнээр эрүүл мэндийн хичээл заалгах талаар судалж шийдвэрлэх хэрэгтэй. Түүнээс багшийн цаг нөхөхөд ашиглаад байж болохгүй.

-Ковид-19 үед сургууль, цэцэрлэгийн эмч нар хэрхэн ажиллаж байна вэ?

-Аймаг, сум, Нийслэлийн орох гарах постуудад, шинжилгээ авч байгаа цэгүүд, вакцин хийж буй газруудад сургууль цэцэрлэгийн эмч нар ажиллаж байна. Гэтэл зарим газрууд илүү цагийн мөнгийг олгохгүй байна. Засгийн газрын шийдвэртэй учир асуудалгүй өгөөд явчих хэрэгтэй санагддаг. Ковид-19-ийн  үе гэлтгүй эмч нар нийгмийн ажилд бүгд идэвх чармайлттай ажилладаг.

-Одоо сургууль, цэцэрлэгийн эмч нарт тулгамдсан асуудлууд юу байна?

-Энэ талаар олон асуудал хэлэх бодолтой байна.

  1. Боловсролын салбар сургалтыг илүү тавиад эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлого дутмаг.

Үүний ганц жишээ: Бүх л бүтэн улсын нийслэлийн хэдэн мянган хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг Нийслэлийн боловсролын газар мэргэжлийн бус хүнд даатгаад орхичихсон. Мэргэжлийн бус хүнтэй ойлголцоход бэрхшээлтэй. Уг нь мэргэжлийн хүн байгаад 2 салбараа холбоод эмч нарын холбоотойгоо хамтраад сургалт ажлуудаа явуулаад байвал болно.

  1. Зарим аймагт төсөв хэмнэх гэхлээр л нөгөө хэдэн эмч нарын цалин илүү харагдаж гэнэ. ЗГ-ын 382-р тогтоолд бага эмч гэсэн үг байхгүй учраас ТҮЭМ-ээр цалинжуулах боломжгүй гэдэг. 184-р тогтоолд их, бага эмч гээд тодорхой заачихсан байгаа шүүдээ. Ингээд л нэг талаас тогтоолын хэрэгжилтийг хангадаггүй, нөгөө талаас эмч нарын эрх ашгийг хохироож байна.
  2. Мөн БСШУСЯ, Сангийн сайдын хамтарсан А/024/11 тоот тушаалаар 480-аас доош хүүхэдтэй сургуулийг эмчгүй болгох шийдвэр гаргасан. Энэ маш буруу шийдвэр. Сумын эмнэлгийн эмч өвчтөн, өөрийн ажлаа хаячихаад сургууль дээр өдөр бүр ирж хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үдийн хоол хөтөлбөрт байнгын хяналт тавих боломжгүй. Энд хүүхэд, байгууллагын ажилтнуудын үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа юм. Хүүхэд сурч, хүмүүс хөдөлмөрлөж байгаа газар эмч заавал байж байгууллагын аюулгүй байдлыг ханган эрүүл орчин бүрдүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байх ёстой.
  3. Сургууль, цэцэрлэгийн эмч нар ээлжийн амралт эдлээд багш нараас амрах хоног цөөн учраас 1 сарын өмнө ажилдаа орох болдог. Гэвч ихэвчлэн ажлаар хангадаггүй, ажлаар хангаагүй 60 хувийг ч олгодоггүй хохироодог асуудал байдаг. Үндсэндээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөд байна гэсэн үг л дээ. Бид тухайн эмчийн эрхийг хамгаалах үүднээс байгууллагад нь хөндлөнгийн шалгалт, санхүүгийн аудит оруулж ажиллана.
  4. Орон нутгийн нэмэгдэл, урамшуулал, ур чадвар, зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс олгоогүй гомдол ихээр ирдэг учраас тогтмол олгуулж байхаар зохих шатны байгууллагуудад хандан хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.

 -Танай холбооны цаашдын зорилго, эмч нарлуугаа чиглэсэн ямар ажиллагаа явуулах талаар

-Бид "ЭМЧИЙН ХӨГЖИЛ" хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, зэрэг дэвийг нэмэх талаар шат дараалсан сургалт явуулах, бүх эмч нараа ХАБЭА, хоол зүйчийн сургалтад хамруулах, сайн туршлага солилцох, хамтын нөхөрлөлийн харилцааг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, норм нормативыг бодит үндэслэлтэй гаргуулах, орон нутгийн эмч нарын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх гээд олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

 

 

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 2 )Сэтгэгдэл бичих


[ 192.82.70.11 ]АРД   • 6 сарын 1. 15 цаг 15 минут

ФРАНЦИ УЛСАД УЛСЫН ХУУЛИАРАА ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН. АНГИДАА8 ХИЧЭЭЛИЙН ЯВЦАД МЭДЛЭГЭЭ АВАХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ ЦАЛИН АВЧ БУЙ БАГШ НЬ ОЛГОХ ЁСТОЙ. МАНАЙД БОЛ БАГШ НЬ ЮУ Ч ОЙЛГУУЛЖ ЧАДАХГҮЙГААС ГАДНА СУРАХ БИЧИГ НЬ АВАХ ЮМГҮЙ ЗАВХАРСАН ЮМ БАЙГАА УЧИР БАГШ НЬ ПРОГРАММЫН ДАГУУ ЮМ ЗААЖ ТЭРИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ УЧИР ЭРГЭЭД ХААНААС ОЛЖ УНШИХИЙГ ЁСТОЙ БАГШ Л ӨӨРӨӨ САНАЖ БАЙВАЛ МЭДНЭ. БОЛОВСРОЛ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ. ЗӨВЛӨЛТИЙН БОЛОВСРОЛ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙСАН. УЧИР НЬ ТЭР НЬ ХААНТ ОРОСЫН ХӨГЖИЛ МЭДЛЭГ ДЭЭР СУРИЛАГДСАН БАЙСАН УЧИР.

[ 192.82.66.172 ]Зочин   • 5 сарын 31. 8 цаг 14 минут

хүүхдүүдийг гэрын даалгавраар нь дарамталдаг бүх сургууль багш нар маш муу л даа аймшиг


БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна10 минут 15 секундын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна30 минут 47 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 1 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 24 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ1 цаг 48 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 2 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2 цаг 11 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 22 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 31 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 45 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 2 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 22 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 42 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 2 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 2 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 22 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 32 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 42 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно4 цаг 52 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 2 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой5 цаг 12 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 22 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 32 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 1 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 22 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 32 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв