Энэ мэдээ хуучирсан буюу 2021-06-08 нд нийтлэгдсэн байна.

Баабар: Батцэцэг сайд Лавровыг гайхшруулсан учир

2
Монголын Гадаад харилцааны шинэ сайд Орост айлчиллаа. Дөч орчим насны жирийн монгол бүсгүй. Оросын Гадаад яамны сайд Лавров монгол сайдтай уулзаад мэл гайхсан байх. Гэрч нарын хэлж буйгаар бүр барьц алдсан гэнэ. Өөрөөс нь бараг хоёр дахин залуу монгол бүсгүй түүнтэй оросоор ярьсангүй. Орос хэл мэддэггүй гэнэ. Гадаад хэл гэвэл англитай л гэнэ. Орост сургуульд сурч байгаагүй гэнэ. Улаанбаатарт боловсрол олсон гэнэ. Ярианаас нь үзэхэд (мэдээж хэлмэрчээр дамжуулан) Оросыг онцгойлон сонирхдоггүй бололтой. Хамгийн гол нь бүсгүй Лавровоос огт айсангүй, гадна дотны хэнтэй ч ингэж харилцдаг болов уу гэмээр энгийн эрх тэгш харилцах аж. Оросын дээдсийн хувьд энэ нь урьд хожид сонсож байгаагүй шинэ үзэгдэл. 
Энэ хүүхэн яагаад Оросын (Зөвлөлтийн) том албан тушаалтнаас айсангүй вэ?
 
Зөвлөлтийн анхны Гадаад хэргийн сайд Чечерин “Ямар ч тохиолдолд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн хатуу баримтлалтай байсан. Монголын тусгаар тогтнол, түүнтэй дипломат харилцаа тогтоохыг улайран эсэргүүцэгч. Энэ талаар түүний үлдээсэн бичиг баримт, явуулсан үйл ажиллагаа хангалттай их үлдсэн. Дараагийн сайд Литвинов Монголыг сонирхож байгаагүй, Монголын асуудлыг Сталин өөрөө гардах болсон ба асуудлыг Улс төрийн товчоонд Ворошиловоор ахлуулсан Монголын комисс дагнан шийддэг байлаа.
Молотов Зөвлөлтийн Гадаад яамыг олон жил хариуцсан. Ерөнхий сайдын ажлынхаа хавсаргаар. Монгол дахь их хядлага, Монголын нутаг Халх гол дах Орос Японы тулалдаан зэргийг зохион байгуулахад голлон оролцогчдын нэг. 1947 онд Монгол улс НҮБ-д элсэх өргөдлөө өгөн Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдийг Нью Йорк руу илгээхэд Молотов Парист замд нь тосож уулзаад “Танайхыг НҮБ-д элсүүлэхгүй, гэхдээ нэгэнт энэ хүрсэн болохоор газар үзчихээд буцаарай” гэж байжээ. Чойбалсанг нас барсны дараа Монголын удирдагчид улс орноо ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулна гэж зүтгэхэд харин Молотов Цэдэнбалыг загнасан байдаг.
Зөвлөлтийн гадаад харилцааг Громыко 30 шахам жил тасралтгүй толгойлсон. Энэ хүн сайд байсан бүх хугацаандаа Монголд тун таагүй ханддаг нэгэн байлаа. Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэсэн хагас зуун жилийн ороллогыг тухай бүрд нь таслан зогсоож байсан. Монгол улс Их Британи, Японтой дипломат харилцаа тогтоосныг тун сэжиглэнгүй харж харилцаа зузаарахаас болгоомжлон элдэв тээг саад байнга хийдэг байлаа. 1984 онд Цэдэнбалыг төрийн эрхээс зайлуулан Москвад гэрийн хорионд хийх ажиллагааг биечлэн удирдсан. 
Эдвард Шевернадзе бол Орос Зөвлөлтийн талаас Монголд албан айлчлал хийсэн хамгийн анхны гадаад яамны сайд юм. Тэрээр Монголыг АНУ-тай харилцаа тогтоохыг зөвшөөрч Громыкогийн хоригийг цуцалсан хүн.
Зөвлөлт задарсны дараа Орос улсын гадаад харилцааны анхны сайд нь Козырев. Оросууд Монголыг мартаж Өрнөд рүү хамаг анхаарлаа хандуулж байсан үе. Тэрээр НҮБ-ийн чуулганы үеэр олон удаа гуйлгуулж байж Монголын төлөөлөгчдийг хүлээж авсан боловч үл тоож буйгаа илт мэдрүүлэн ярицлага дундуур цай зөөгч хүүхэнтэй марзганаж ихэнх цагийг барсныг үзсэн гэрч нар ярьдаг.
 
Дорно дахины судлаач Примаков сайд болуутаа Монголд айлчилсан нь анх удаа засгийн эрхэнд гарсан ардчилсан хүчний бодлогыг тандсан хэрэг байх. Одоогийн сайд Лавров Монголыг илт “тоож” анхааралдаа авах болсон нь Оросын гадаад бодлого өрнөтэй дайсагнаж дорно руу хандах болсонтой холбоотой биз. Монголд хандах түүний гол бодлого – Монголыг ШХАБ-д элсүүлэхээр шахах, Гурав дахь хөршийн бодлогыг нь шүүмжлэх, Монголын энхийн сахиулагчид Ирак, Афганистанд болон НҮБ-ийн далбаан дор өөр олон оронд үүрэг гүйцэтгэж буйд эмзэглэх, Абхаз, Өмнөд Осетин, Денестр зэрэг өөрсдийн шинээр байгуулсан улс орныг Монголоор хүлээн зөвшөөрүүлэхийг ятгах, НҮБ болон олон улсын арга хэмжээ уулзалт хэлэлцээрт Крымийн хойгийн талаар Оросыг шүүмжилсэн элдэв хэл амыг дэмжихийг хориглох зэрэг. Монголд албан ёсны айлчлал хийхдээ жинсэн өмд, биеийн тамирын пүүзтэйгээр дасгал хийж байгаа юм шиг дороо шогшсоор орж ирэн өөрт нь зориулж зассан хүндэтгэлийн улаан хивсний гадуур алхаж, басамжилж буйгаа боди лангвижээр ил тод харуулан сайрхсан. Оросын гадаад бодлогыг тодорхойлдог гол хүн шүү дээ. 
 
Хаант Орос-СССР- Орос улсаас Монголд суух албан төлөөлөгчдийн тухайд гэвэл: 1862 оноос Оросын эрх ашгийг төлөөлөх консул Хүрээнд тогтмол суух болсон юм. Шишмарев гэгч энд 40 жил тасралтгүй сууж диломатын түүхэнд нэгэн рекорд тогтоож байлаа. Дараахнаас нь Оросын консул Ховд, Улиастайд ч байнга сууж байсан. 
Зөвлөлтзасгаасанхлантомилогдсон консулбол О.Макстеник гэгч. Хүрээнд нэгэнт Колчакийн Засгийн газрын төлөөлөгч сууж байсан тул Макстеникийг монголчууд хүлээн авахаас татгалзаж хилээр нэвтрүүлсэнгүй. Тэгэнгүүт тэрээр хилийн боомт тосгон Троицкосавскт байр аван албан контор байгуулсан ба тэндээ МАН байгуулах ажилд орсон. МАН байгуулагдсан гэх 1921 оны 3 дугаар сарын 1-ний уулзалт түүний санаачлан зохион байгуулснаар эл конторт нь болжээ. Мөн тэр конторт Ардын журамт цэрэг байгуулагдаж, мөн тэр конторт Монголын орогнолын Засгийн газар эмхлэн байгуулагдсан.
 
Монголд албан ёсоор ирж суусан Зөвлөлт Оросын анхны төлөөлөгч бол урьд нь Хүрээнд ажиллаж байсан ажилчин Алексей Васильев юм. Энэ үеэс тэрээр консул биш Бүрэн эрхт төлөөлөгч нэрээр суух боллоо. СССР нь Монголын тусгаар тогтнолыг 1946 он хүртэл хүлээн зөвшөөрч байгаагүй учир тэр хүртэл Монголд суух төлөөлөгч ийм нэр бүхий албан тушаалтай байлаа. СССР-ийн үед бүрэлдэхүүнд нь багтах бүгд найрамдах улсуудын төлөөлөгч Москвад өөрийн төлөөлөгчөө суулгадаг, тус улсуудад ч Москва мөн өөрийн төлөөлөгчөө байлгадаг байсан ба одоо ч Оросын субъектууд Москвад төлөөлөгчийн газартай. Тэгэхээр СССР Монголын харилцаа 1946 он хүртэл ийм зиндаанд байв. СССР-ээс Монголд суух бүрэн эрхт төлөөлөгчид бүгд Зөвлөлтийн Дотоод яамнаас томилогдсон цэргийн цолтой хүмүүс байсан юм.
Тухайн үед Монголыг Ринчино, Рыскулов нарын хүмүүс захирч байсан бол Васильев ирснээр эрх мэдлийг тэнднээс шууд булаан авлаа. Данзан сайдыг хороох ажиллагааг зохион байгуулчихаад МАН-ын III их хуралд өөрийн биеэр ирэн төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Дэг журамгүй явдал мэдэгдмэц бид эзэн хүний ёсоор засч залрууллаа… Олон хүн алахгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог” гэж улайм цайм мэдэгдсэн. Мөн Богд хааныг нас барсны дөнгөж дараахан Ерөнхий сайд Цэрэндорж дээр давхиж орон “Та нар одоохон бүгд найрамдах засаг байгуулж Коминтернийг баярлуулах хэрэгтэй” гэж тулгаж байв. Үүнээс хойш Улаанбаатарт суух Москвагийн бүрэн эрхт төлөөлөгч нь СССР-ын Монголд явуулах бодлогыг гардан гүйцэтгэгч болсон юм.
 
 
 Бүрэн эрхт төлөөлөгч Охтин, Никифоров, Чуцкаев нар Монгол улсыг газар дээр нь шууд удирдаж байлаа. Дараа нь 1935 онд бүрэн эрхтээр ирсэн бригадын комиссар Таиров энд хоёр жил суухдаа Халх голын тулалдааны бэлтгэлийг хийж боловсруулсан билээ. 
 
 Мэргэжлийн алуурчин гэдгээрээ алдаршсан Сергей Миронов 1937 оны намар бүрэн эрхт төлөөлөгчөөр ирлээ. Тэрээр Зөвлөлтийн аюулгүй байдлын комиссар, тройкагийн гишүүн асан нэгэн. Монголд их хядлагыг газар дээр нь зохион байгуулсан. 60 мянга орчим хүнийг баривчлах, Монголын нам төрийн удирдагчид сэхээтэн язгууртнуудыг түүж алах, үй олон лам нарыг хядах, 800 орчим сүм хийдийг нураан үнсэн торог болгох ажлыг Миронов биечлэн удирдлаа. Тэрээр Монголд ердөө 7 сар ажиллахдаа ийм нүсэр геноцит хийж чадсан. Монголын ард түмнийг хэлмэгдүүлэх ажлыг удирдсан хэмээн түүнийг оросууд одоо болтол цагаатгаагүй. Гэтэл тэр гүйцэтгэгч байсан болохоос санаачлагч биш. Мироновын зохион байгуулсан ажлыг цааш бүрэн эрхт төлөөлөгч Голубчик үргэлжлүүлэн гүйцээжээ.
1939 оны намар Дотоод яамны хошууч генерал Иван Иванов бүрэн эрхт төлөөлөгчөөр ирлээ. Хядлага өндөрлөсөн, Халх голын тулалдаан дууссан учир тэрээр шинэ Монголыг байгуулах даалгавартай иржээ. Өмнөх төлөөлөгч Голубчикийг баривчлахаас ажлаа эхлэв. Бүх сэхээтнүүдээ устгасан, бүх лам нараа алчихсан, уламжлалт язгууртнуудаа үгүй хийчихсэн, төрийн бүх ажилтан кадр боловсон хүчнээ цааш харуулчихсан шинэ Монгол улсыг дахин байгуулж тохинуулахаар ирсэн. Москвагаас нэрийг нь нэгэнт тодруулсан, комсомолын гишүүн, НКВД-ын цалинтай туршуул Цэдэнбалыг удирдлагын цөмд оруулах, улмаар Чойбалсанг орлуулах даалгавартай аж. Түүнийг шинэ байр сууринд нь гарган дасган хүмүүжүүлэх ажлыг гардах явцдаа архинд оруулж орхив. Иванов түрүүчийн төлөөлөгчдийг бодвол Монголын дотоод амьдралын салбар бүрд гүнзгий оролцож байлаа. Иванов Монголыг 10 гаруй жил даргалах завсар буюу 1946 оны 2-р сарын 28-нд Монгол улсын тусгаар тогтнолыг СССР албан ёсоор хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон учир тэрээр БНМАУ-д суух анхны элчин сайдаар томилогдсон юм. 
Элчин сайдаар Важнов ганц жил болохдоо хамаатныхаа хүүхнийг Цэдэнбалд эхнэр болгон шахав. Дараа нь Приходов 3 жил элчингээр ажилласан. Монгол улс нэгэнт “хөдөлгөөнгүй” бүрэн томоожсон учир үүнээс хойш хязгаар нутгийн намын ажилтныг шагналын журмаар Монголд элчингээр томилох боллоо. Туркмений намын ажилтан Иванников, Волгоградын намын ажилтан Писарев, Буриад Монголын намын ажилтан Хворостухин, Үйлдвэрчний ажилтан Соловьёв, Эрхүүгийн намын ажилтан Щетинин, Чита мужийн намын ажилтан Смирнов, Челябинск мужийн намын ажилтан Фомиченко, Кемеров, Эрхүү мужийн намын ажилтан Ситников гэх мэт. Эд ерөнхийдөө Монголыг социализм коммунизмын замаар алдаа эндэгдэлгүй явж буй эсэхийг, зөвлөлтөд хандах хандлагад үзэл суртлын алдаа гарч буй эсэхийг хянах үүрэгтэй байсан болов уу. Зарим нь бүр 10 жил болсон. Цэдэнбал хаана явна үргэлж дагаж явдаг хянагч ч юм шиг, бие хамгаалагч ч юм шиг элчин сайд нар байлаа.
 
Энэ хугацаанд тусгайлан үзэж болох гурван элчин сайд бий. Молотовыг намын эсрэг бүлэглэлийн гэдэг шалтгаанаар намаас нь хөөж Монголд элчингээр илгээсэн. Хрущёвын хувьд энэ бол цөллөгт явуулж буй хүнд шийтгэл аж. Молотов ирэнгүүтээ хийсэн хэргээ цайруулж буй харагдахын тулд ямар ч үндэслэлгүйгээр Монголын газар нутгаас асар их газрыг нэхэв. Айлгах, доромжлох, сүрдүүлэх, боож хаах зэрэг бүдүүлэг шахалт үзүүлсээр нэхсэн газраа авсан. Сталин маягийн басамжлалаар хувь хүнийг болон улс орныг “байранд нь тавьж” доромжилдог арга барилаараа Монголын нэгдүгээр дарга Цэдэнбалын төрсөн бууц, газар нутгаа булаалгах гэрээнд гарын үсэг зурсан хоёрдугаар дарга Цэндийн төрсөн нутгийг булааж авсан нутагтаа хамруулав. “Яагаад гэвэл би монгол хүн” гэж гөжүүдлэн газраа өгөхгүй гэж гэдийсэн Гадаад яамны сайд Аварзэдийг огцруулж тээврийн жолооч болгосон доо.
 
 Бага залуугаасаа Зөвлөлтийн дээгүүр алба хашиж ирсэн, олон удаагийн сайд Русаковыг социалист орнуудыг хариуцсан Төв хорооны нарийн бичгийн даргаар томилохын өмнө дадлага хийлгэж танилцуулах маягаар эхлээд Польшид, дараа нь Монголд богино хугацаагаар элчин сайдаар томилсон явдал бий.
 
 
 
Комсомолын дарга, дараа нь Биеийн тамирын хороон дарга хийж байсан СССР-ийн дээд ангиллын хүн болох Сергей Павловыг 1983 онд Громыко гэнэт Монголд элчин сайдаар томиллоо. Олон жил дайсагнаж ирсэн Хятадтай эргэж сайдан харилцаагаа хэвийн болгохоор чармайж буй Брежневийн дараагийн удирдагчдын бодлогыг мэдрэл нь доройтсон Цэдэнбал ойлгохгүй эхнэрийн хамтаар Хятадын эсрэг элдэв явуулга хийх нь хэтэрч байлаа. Тэр үед Монголын гадаад бодлого “Хятадын аюул, үндэсний үзэл гэсэн хоёр заналыг сөрөх” гэсэн баримтлалд тулгуурлаж байлаа. Иймээс Цэдэнбалыг үтэр түргэн зайлуулах ажлыг газар дээр нь очиж гүйцэтгэх даалгавар Павловт өгчээ. Тэрээр өгсөн даалгаварыг амжилттай шуурхай гүйцэтгэсэн.
1992 онд Монголд элчин сайдаар хятад судлалаар мэргэшсэн гадаад харилцааны мэргэжилтэн явуулсан нь Сергей Разов. Тэрээр хожим нь Гадаад яамны орлогч сайд болсон. Путин 2006 онд Монголд айлчлахад дараагийн элчин Дерковский ихэд буруутгагдсан гэдэг. 2004 оноос Өрнөдийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхон компаниуд олноор орж ирэх болсон ба хайгуулын дүнд байгалийн баялаг олноор нээгдэж байлаа. Монгол улс ч эдийн засгийн хувьд дороо хөл дээрээ босож нэн ядуу орноос дундаж орны хэмжээнд өсөв. Чухам ийм үед Путин айлчилжээ. Харин энэ тухай Монголд 7 жил элчингээр суусан сайд огт мэдэхгүй, юу ч сонсоогүй байв. Түүнийг дор нь халсан гэдэг. 
Монгол хэлтэй Павлов, Эрхүү мужийн дарга асан Говорин нарын дараа Искандер Кубарович Азизов хэмээх гадаад харилцааны мэргэжилтэн 2013 онд Монголд элчин сайдаар ирээд одоо найм дахь жилээ ажиллаж байна. Сонирхолтой нь Монголд хандах хандлага нь Зөвлөлтийн үеийн бүрэн эрхт төлөөлөгчдийн арга барилтай. “Орос Монголын найрамдалд сэв суулгах гэсэн эсэргүү хүмүүстэй хатуу чанга тэмцэх хэрэгтэй” гэсэн албан мэдэгдэл гаргаж ч байх шиг. Москвад болж буй цэргийн парадыг Монголын 430 телевизийн сувгийн зарим нь тэртэй тэргүй шууд нэвтрүүлж байхад заавал Үндэсний телевизээр дамжуулахыг үүрэгдэж, үгэнд нь ороогүй даргыг нь хэвлэлээр дамжуулан загнаж доромжилж ч байх шиг.Нэгэн хүлээн авалт дээр монголын нэртэй нэгэн дуучинг Оросын элчин сайдын яамны согтуу дипломат ажилтан ямар ч шалтгаангүйгээр барьж авч зодон хүнд гэмтэл учруулсан. Дуучин удтал эмнэлэгт хэвтсэн. Хүлээн авалтад байсан сайд зодооныг тайван харж байсан гэдэг. Энэ балмад ажиллагаа олон хүний нүдэн дээр болсон төдийгүй бичлэг нь зурагт болон бусад мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Балмад дипломатад ямар ч арга хэмжээ авалгүй бушуухан нутагт нь буцаажээ. Хоёр орны харилцааг зориуд юм шиг ингэж муутгаж байх хэрэг байхгүй баймаар.
 
Монголчуудыг хэний ч өмнө бардам омогтой байж чаддаг, огтоос комплексгүй ард түмэн гэж гадныхан үзэх юм билээ. Хүчирхэг явсан түүхээрээ гул барин “Тэгэж ярих юм бол манай Чингис” гээд л босоод ирнэ. “Монгол хүний сагсуурах нь хятад хүний галзуурахаас хэцүү” гэж хятадууд ярьдаг. Мянган жилийн хөрш хятадуудыг үргэлж басамжилж дорд үзэн өнгөрсөн түүхээрээ дүгнэнэ. Америк, япон, европчуудыг хэзээ ч өөрөөсөө дээгүүр гэж үздэггүй. Харин оросуудаас (зөвлөлтийн хүмүүсээс) үхтлээ айдаг. Дээр өгүүлсэн Оросын дипломатад зодуулан хүнд гэмтсэн дуучин залуу эмнэлэгийн орноос “Энэ бол Монгол Оросын найрамдалт харилцаанд огт хамаагүй шүү” хэмээн айсан царайтай мэдэгдэл хийж байв. Түүний эцэг, Монголын алдартай найруулагч энэ явдал нь Монгол Оросын ах дүүгийн найрамдалд сэв суулгачих вий хэмээн мэдээллийн хэрэгслэлээр хэд дахин мэдэгдсэн. Олон нийт ч энэ талаар чимээгүй өнгөрөөхийг дээрд үзэж байв. Хэрэв энэ балмад танхайрлын эзэн оросын биш, өөр гадаадын, тэр дундаа хятад дипломат байсан бол монголчууд нийтээр дайн зарлана гэж босож ирэхээс сийхгүй. 
 
 Ойрмогхон өнгөрсөн түүхээс үлдсэн айдсын мэдрэмж нь нээлттэй, ардчилсэн тогтолцоот Монголд 30 жил өнгөрөөд байхад хүмүүсийн ой санамжаас арилахгүй байна. Үгийн далимд зөвлөлтийг шальгүй муушаасан хүмүүс ч шоронд ордог байсныг дараагийн үеийнхэн нь санасаар.
 
 
 
Монгол улсын гадаад харилцаа хариуцсан сайд нар 1911-1950 оны хооронд гадаад гэхээрээ зөвхөн Орос болон СССР-тэй л харилцаж байсан. Монголын гадаад харилцаа дөнгөж 1950 оноос социалист гэгдэх хэдэн орны хооронд эргэлдэх болсон. Анхны сайд Ханддорж хорлогдож үхсэн. Хэн алсныг одоо болтол хэн ч мэддэггүй. Харин дараагийн сайд Цэрэндорж Оросоос зугтаж Хятад руу тэмүүлж байсан нэгэн. Ардын засгийн анхны сайд Бодоог буудан хороосон, түүнийг байцаасан хүн нь Зөвлөлтийн төлөөлөгч. Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Амарыг долдугаар сарын 11 буюу Монголын үндэсний баярын өдөр Москвад буудан хороосон. Дараагийн сайд Гиваабалжир, Дорлигжав, Гүрсэд нарыг мөнөөх бүрэн эрхт төлөөлөгч Мироновын шийдвэрээр 1937 онд баривчлан буудаж алсан. Ерөнхий сайдыг Гадаад яамны сайдтай хавсран гүйцэтгэж байсан Гэндэн Монгол улс Бүгд найрамдах засаглалаа тогтоосон баярын өдөр болох арваннэгдүгээр сарын 26-нд Москвад буудуулсан. Мөн Гадаад сайд байсан Чойбалсан хожим нь Москвад нас барсан. Сайд нарын алуулдаг эмгэнэл үүгээр завсарласан боловч Зөвлөлтийн үгэнд ороогүй хэргээр Лхамсүрэн, Аварзэд нарын гадаад явдлын сайд нар хэлмэгдэн цөлөгдөж, насаараа нийгмээс гадуурхагдаж байлаа.
1990 оноос Монгол улс чөлөөт ардчилсан тогтолцоотой болсон боловч урьдын айдас агуулсан хүмүүс өдийг хүртэл улс орныг удирдсаар ирлээ. Тэд бараг бүгдээрээ СССР-т, их сайндаа зөвлөлтжсөн Монголд боловсрол олж айдсын мананд өсөж бойжсон хүмүүс. Тэд одоо болтол Оросыг “ах” гэж нэрлэдэг, гэвч энэ нь айдсаас үлдсэн мэдрэмжийн инерц болохоос үнэхээр төрсөн ах дүү шигээ санасан энэрэл хайр биш. Оросын гадаад тагнуул бэлддэг сургууль гэж өрнөдийн орнууд үздэг Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн хүмүүс одоо ч Монголын гадаад бодлогын гал тогоог сахисаар. Оросын төрийн удирдлагад ч мөн л Монголын тухай Зөвлөлтийн үеийн ойлголттой хүмүүс засагласаар. Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Энхсайхан одоо шоронд байгаа. Түүнийг ялласан шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчийг урьсан асуудал. Хэрэв тэр хөрөнгө оруулагч нь Орос байсан бол ямар ч гэсэн хэрэгт орохгүй байсан нь баталгаатай үнэн. Учир нь түүнийг гүтгэн шоронд хийсэн хүн нь Оросын барьцаанд орсон нэгэн.
 
1950-1990 оны хооронд Монголоос ЗХУ-д 55 мянган хүн сургуульд сурсны ихэнх нь техник мэргэжлийн сургуулийнхан. Үүн дотор 16 мянган хүн тэнд дээд мэргэжил эзэмшжээ. Тэгвэл өнгөрсөн 30 жилд тэрнээс хэд дахин олон хүн Япон, Хятад, Солонгос, Америк, Европт суралцсан байна. Өөрөөр хэлбэл Монголын нийгмийн бүтэц бүрэлдэхүүн эрс өөрчлөгдөж байна. Одоо орос хэлээр ойлголцдог хүний тоо солонгос хэл эзэмшигчдэд гүйцэгдэж байна. Шинэ үеийнхэн Оросын гэхээсээ өрнөдийн, америкийн соёлын хүрээнд илүү татагдаж тэндээс суралцаж, тэндээс амьсгалж байна. Үүнийг өнөөгийн Оросын ч, Монголын ч төрийн удирдагчид нэг л ойлгож өгөхгүй явсаар өдий хүрлээ. Монголын Засгийн газраас ковидын үед сайн харилцаат Орос, Хятад, АНУ, Энэтхэгт сайн санааны хэмээн бяцхан бэлэг хүргүүлсэн. Бүгд талархлаа илэрхийлж мэдээллийн хэрэгслэлээрээ сайтар сурталчилсан. Гэтэл яагаад Оросын төв телевизээр “Энэ дэлхийн хамгийн ядуу гуйлгачин монголчууд бидэнд бэлэг өглөө… ха ха ха хэ хэ” болов. Оросын бүх телевиз төрийн мэдэлд болон бүрэн хяналтад байдаг биз дээ?
Батцэцэг сайд бол Монголын цоо шинэ үеийн төлөөлөгч. Тэрээр Орос Монголын 100 жилийн харилцааны тухай дуулсан л болохоос тэр үеийн дарамтат амьдралыг туулаагүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хөдөө төрж өссөн бас л 1990 оноос хойшхи амьдралыг мэдэхээс урьдах нөхцлийн тухай төсөөллөөр маруухан. Эд мэдээж Оросын дайсан биш, хөрш орны хувьд Хятад, Оростой сайн харилцаатай байхыг чухалчилдаг. Эрх тэгш харилцаа! Хөршийн эрх ашгийг хүндэтгэн үзнэ, гэхдээ үндэснийхээ эрх ашгийг тэргүүнд тавина. Энэ нь Трампын “юун түрүүн Америк” гэсэнтэй адил хувиа бодсон дээрэнгүйлэл биш. Манайд ашигтай, бас танайд ч ашигтай гэсэн эрх тэгш харилцааг л хүснэ. Талууд бие биенээ хүндэтгэн үзэж харилцан ойлголцох нь харилцааны гол зарчим мөн. Эд орос хятадуудын сэжиглээд байдаг шиг Америкийн ч, Оросын ч, Хятадын ч, Японы ч тал биш. Бүгдээрээ Монголын тал. Монголчуудын дунд “мөнгөний тал” болчих гээд байдаг шунал бий ч энэ гажиг хар аяндаа засрах тийшээ яваа. 
Монгол улсын тусгаар тогтнолд юутай ч өнөөдөртөө ямар нэг аюул заналхийлэл байхгүй. Гурван улсын хилийн демаркаци 1997 онд батлагаажсан. Харин бие даасан байдлаа алдахаас, Манж Чин гүрний үеийн 200 жил шиг, Орос болон Зөвлөлтийн үеийн 100 жил шиг нөхцөлд дахин орохоос болгоомжилдог. Хоёр хөрштэйгээ маш сайн харилцаатай байхын зэрэгцээ дэлхийн бусад бүх орныг өөрийн гурав дахь хөршөө гэж үзэн харилцаа тогтоох, хадгалах, баталгаажуулах, зузаатгах нь Монголын Засгийн газруудын бодлого байсаар ирлээ. Үүнийгээ л Гурав дахь хөршийн бодлого гэж нэрлэсэн хэрэг. Түүнээс Оросын ч Хятадын ч талаас хардаж сэрдээд байгаачлан, энэ нь хоёр хөршөө үл тоогоод Америкийн талд орно гэсэн үг биш юм. Үнэндээ Америк Монголыг тоох ч үгүй.
Ардчилсан тогтолцоо бол нийт ард түмний зөвшөлцөл. Иймээс алдах онох нь үргэлж хосолж байдаг. Монголын ард түмэн энэхүү өөрсдөө сонгож авсан тогтолцооноосоо ухрах бодолгүй бололтой. Хэдийгээр маш их бүтэлгүйтэлтэй байнга учирч байдаг, үүнээсээ болж хөршүүдийнхээ инээдийг хүргэж шоолуулдаг ч гэсэн. Юутай ч Номхон далайгаас Хар тэнгис хүртлэх, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх асар уудам орон зайд буй цорын ганц ардчилсан тогтолцоотой бие даасан бодлоготой (тэр нь жаахан инээдтэй марзан л даа) орон бол Монгол. Бусдын хэрэгт хөндлөнгөөс орохгүй, хэнд ч гай болохгүй бол (тэгье гээд чадах ч үгүй л дээ), хөөрхий, оршин байж л байг л дээ! Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэж монголчууд нэн эртнээс сургасаар ирсэн.
 
2021.6.6
 
Баабар




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 2 )Сэтгэгдэл бичих


[ 62.254.9.99 ]Од   • 6 сарын 8. 16 цаг 38 минут

Юу нь хачирхалтай байна? Яасан Орос ахыг чинь муулсан учираас уу?

[ 76.175.52.36 ]Би   • 6 сарын 8. 11 цаг 56 минут

Энэ баабар гээч заримдаа тун хачирхалтай нөхөр


УЕПГ: “Төрсөн эцэг нь хоёр настай охиныг хүчирхийлсэн“ гэх хэрэг нээн шалгаж байна2 минут 45 секундын өмнөМ.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна27 минутын өмнөО.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна44 минут 11 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов52 минут 24 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна1 цаг 7 минутын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна1 цаг 28 минутын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 57 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно2 цаг 20 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 45 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 58 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ3 цаг 7 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа3 цаг 18 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно3 цаг 27 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"3 цаг 41 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 59 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга4 цаг 18 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ4 цаг 38 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 58 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 58 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд5 цаг 18 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ5 цаг 28 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд5 цаг 38 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 48 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 58 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой6 цаг 8 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа6 цаг 18 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв6 цаг 28 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"6 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 58 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 18 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 28 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв