Энэ мэдээ хуучирсан буюу 2021-06-21 нд нийтлэгдсэн байна.

Л.Даваа: Би яруу найргийг гүн мэдрэмжийн төгс илэрхийлэл гэж дүгнэдэг

Зочны цаг 9:04 , 2021-6-21
0

Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа уран зохиолд дурлаж, яруу найраг сонирхох болсон бяцхан охин өөрийн шүлгүүдээрээ ном гаргах гэгээхэн хүсэлдээ хөтлөгдөн 17 насандаа "Цаг нь болохоор" хэмээх шүлгийн түүврийг нийтлүүлж, уншигчдын хүртээл болгожээ. 


-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Л.Даваа гэдэг. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЕБС-ийн 12 дугаар ангид суралцдаг.

- Яруу найргийн номоо одоогоос жилийн өмнө өлгийдөн авч байсан юм байна. Номныхоо талаар ярихгүй юу?

-Тиймээ. Би анх дөрөвдүгээр ангиасаа эхлэн сургуульдаа шүлгийн дугуйланд явж, жил болгон зохион байгуулагддаг байсан “Уран жиргээ” наадамд анх ороод түрүүлснээс хойш яруу найрагт татагдан орж, тэр хүслээрээ сургуулиа төгсөхөөс өмнө ном гаргах юмсан гэсэн мөрөөдөлтэй болоод байсан юм. Харин тэр мөрөөдөл минь биеллээ олж “Цаг нь болохоор” номоо хэвлүүлсэн байгаа.

-Дөрөвдүгээр ангиасаа эхлэн шүлэг бичсэн гэхээр нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Одоогоор хичнээн шүлэгтэй болсон байна?

-Долоо найман жилийн өмнө шүлэг бичиж эхэлсэнээс хойш нийт 50 гаруй шүлэгтэй болсон байна.

-Номныхоо талаар илүү дэлгэрнгүй ярихгүй юу, хичнээн шүлэг багтсан, утга агуулга нь ихэвчлэн юуны талаар бичигдсэн бэ?

-“Цаг нь болохоор” нэртэй анхны шүлгийн түүвэрт маань нийт 44 шүлэг багтсан байгаа. Утга агуулынхаа хувьд зохиолч болгоны бичихгүй байхын аргагүй сэдвүүд болох эх орон, ээж аав, нутаг усны шүлгүүд багтсан. Мөн би өөрөө өсвөр үеийн төлөөлөл, өсвөр насны хүүхэд учраас гэнэн томоогүй үерхэл, хайр дурлал болоод сурагчийн гэгээн хүсэл, сургуулийн амьдрал, бас ганцаардал, гуниг харуусал хийгээд өөрийгөө эрж хайх чин хүсэл гээд өсвөр насныхны бүхий л ертөнц, дотоод мөн чанарыг илэрхийлэх шүлгүүдээ нийтэлсэн байгаа.

Мөн хамгийн чухал нэг сэдвийг хөндсөн нь эцэг эхчүүдийн гаргадаг нэг том алдаа гэх үү анзааргагүй үйлдэл гэх үү тэр сэдвийн хүрээн дэх шүлгүүдээ ч бичсэн. Тэр нь юу вэ гэвэл томчууд ихэвчлэн хүүхдээ хэн нэгэнтэй жишиж, харьцуулах явдал их гардаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд маш хүнд тусдаг л даа. Тиймээс эцэг эхчүүдэд сануулах үүднээс “Ээжээ ааваа намайг бусадтай бүү харьцуулаач” гэх мэт өөрийнхөө мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлыг тусгасан шүлгүүдээ бичсэн. Ерөнхийдөө шүлгийн тоог хэт их чухалчлаагүй, харин тухайн шүлгийн ганц үг ч болов хүнд хүрээсэй гэсэн үүднээс шүлгүүдээ бичдэг.

-Анхны номоо хэвлүүлээд гар дээр барих тэр мэдрэмж ямар байв?

-Ном гаргана гэдэг чамгүй даваа. Тиймдээ ч анхныхаа номыг гаргана гэж бодох төдийд л баярлах, догдлох мэдрэмж төрсөн. Бүр өмнөх орой нь нойр хулжаад, номныхоо талаар маш олон зүйлийг төсөөлж, мөрөөдөж байсан. Харин номоо хүлээж авсныхаа дараа надад маш том хариуцлага ирж байгаа мэт санагдаж байсан.

Учир нь маш олон хүний итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхын тулд цаашдаа юун дээр анхаарах хэрэгтэй бол, хүмүүс юу хэлэхийг дотроо хүсдэг бол, намайг цаашид ямар бүтээл гаргаасай гэж бодох бол гэх мэт өмнө нь бодогдож байгаагүй олон асуулт толгойд эргэлдсээр байсан.  Нуулгүй хэлэхэд дараа нь ямар ном гаргах вэ гэсэн бодол ч төрөөд амжсан шүү.

-Яагаад  номоо "Цаг нь болохоор" гэж нэрлэсэн юм бол?

-Би бүх зүйлийг хугацаатай гэж боддог. Одоо дэлхий нийтийг цочроогоод байгаа аюулт өвчинд ч хүртэл цаг хугацаа байгаа байх. Харин цаг нь болохоор л дэлхий дахин тэр аяараа эргэн хэвэндээ орж, амар амгалан болно гэдэгт би итгэж байгаа.

Сая хэлсэнчлэн бүх зүйлд цаг хугацаа гэж байдаг бол хүнд ямар нэгэн тохиолдлоор амжилтанд хүрэх хугацаа оногддог юм болов уу. Яг тэр хугацааг л зөв мэдэрч, олдсон боломжоо ашиглаж, зөв зарцуулж чадвал амжилт чам дээр өөрөө ирнэ. Ийм учраас номоо “Цаг нь болохоор” гэж нэрлэсэн гэж хэлж болно.

Номыг минь редакторлосон МЗЭ-ийн гишүүн Ч.Лодойдамба болон М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч нутгийн ах Гочоогийн Чардаг ах маань  “Цаг нь болохоор... сайн найраг ч болохыг хүсэн ерөөе дүүдээ, хичээгтүн” гэж хэлсэн юм. Энэ үг их л учиртай юм шиг надад санагдсан.

-Номонд нь хэдэн оноос хойш бичсэн шүлэгнүүд багтсан бэ?

-2016 оноос хойш бичсэн шүлгүүд багтсан байгаа.

-Ном гаргахад нь хамгийн их тус дэм болсон хүн хэн байв?

Анх есдүгээр ангидаа насанд хүрээгүй хүүхэд ч ном гаргаж болдог юм байна гэж сонсож байлаа. Тэгээд л би арван жилээ төгсөхөөсөө өмнө ном гаргахыг хүсдэг гэдгээ ээж аавдаа хэлсэн. Тэгэхэд аав ээж хоёр маань “Миний охин сайхан шүлэгнүүд бичээд л байвал ном гаргаж болно оо. Аав ээж хоёр нь бүх талаар нь дэмжинэ” гэж хэлж байсан юм. Ингээд бодохоор тэр хоёр маань л надаа маш их сэтгэлийн дэм хайрлаж, энэ номоо хэвлэхэд тусалсан хамгийн чухал хүмүүс байсан. Харин дараа нь мэдээж миний найз нөхөд, гэр бүл, хамаатан садан мөн номыг маань редакторласан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын зохиолч, МЗЭ-ийн гишүүн МУСТА Н.Пүрэв ах маань байсан. Эдгээр хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Яруу найрагч, зохиолчдод шүлэг бичих онгод орж ирдэг гэж ярьдаг. Чи энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Миний бодлоор онгод гэдэг нь тухайн хүний сэтгэлгээнд хамгийн уран гоёоор дүрслэгдэн буусан зураглал гэж боддог. Миний хувьд онгод гэдэг зүйл зүгээр л байж байхад  гэнэт  тархинд буудаг зүйл биш, харин өөрийнхөө мэдэрсэн эсвэл бусад хүний мэдэрсэн тэр мэдрэмжийг тархиндаа боловсруулсны үр дүнд бий болж буй сэтгэлийн хэлэмж гэж ойлгодог. Тиймдээ ч би ЯРУУ НАЙРГИЙГ ГҮН МЭДРЭМЖИЙН ТӨГС ИЛЭРХИЙЛЭЛ гэж дүгнэдэг.

-Ер нь хүн гэдэг амьтан өөрийнхөө гараар хийсэн зүйлээ ахин дахин хараад л бахархаад байдаг шүү дээ. Яг яруу найраг, шүлэг бичсэний дараа уншаад л баймаар мэдрэмж төрдөг үү?

-Тиймээ.  Зарим шүлэгнүүдээ би ямар мэдрэмжээрээ бичсэнээ одоо ч гайхаад олдоггүй юм. Харин  зарим тохиолдолд  шүлгээ унших тусам тэгвэл гоё байх байсан байна, ингэвэл зүгээр байсан байна даа гээд боддог шүү.

-Цаашдыхаа зорилгоос хуваалцвал?

-Хэтийн зорилгоосоо урьдаад ойрын зорилгоо хуваалцъя. Өмнө хэлсэнээр би энэ жил төгсөх ангид сурч байгаа сурагч. Тиймдээ ч хамгийн ойрын маань зорилго гэвэл ЭЕШ-аа сайн өгч, хүссэн сургуулиа авах юм. Харин хэтийн зорилго гэвэл уран зохиолын талаар илүү сайн судалъя гэж бодож байгаа. Мөн өөр төлөвлөсөн зүйлс маш олон байна.

-Хүмүүс чамайг ном гаргалаа гэхэд хэрхэн хүлээж авч байна?

-Мэдээж 17 насандаа, тэр тусмаа ерөнхий боловсролын сургуульд байхдаа ном гаргасныг минь хүмүүс мэдээд үнэхээр халуун дотноор хүлээж авсан. Маш их урмын үг сонссон шүү.

-Ингээд ярилцлага маань дуусч байна. Хүмүүст хандаж хэлэх зүйл бий юу?

-Эцэст нь гэж хэлэхэд хүн болгонд өөрийн гэсэн авъяас чадвар, бусдаас ялгарах онцгой зүйл  байдаг. Тэр бүхнийг өөрөөсөө эрж хайж, өөрийгөө нээн хөгжүүлж, зорилготой, мөрөөдөлтэй, хамгийн гол нь эрүүл байгаарай гэж бүх хүмүүстээ уриалж байна. Цаг нь болохоор... сайн сайхан бүхэн дэлгэрэх болно оо.

Түүний уран бүтээлүүдээс:





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Ирэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна17 минут 30 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана47 минут 13 секундын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 10 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ1 цаг 35 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ1 цаг 49 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 цаг 58 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 9 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 18 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 31 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна2 цаг 49 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 9 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 29 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна3 цаг 49 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ3 цаг 49 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 9 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 19 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 29 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно4 цаг 39 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 49 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой4 цаг 59 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 9 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 19 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ5 цаг 48 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 9 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 19 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44МОСКВАГИЙН ФОРМАТ:ОХУ Афганистанд туслана. Гэхдээ талибуудыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна10-27, 12:00

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв