Энэ мэдээ хуучирсан буюу 2021-06-28 нд нийтлэгдсэн байна.

ЯРИЛЦЛАГА: И.Уянга: Мөрөөдөл бол хязгааргүй шинэ санаа, хүсэл эрмэлзэл юм

Зочны цаг 10:00 , 2021-6-28
2

Сурагчийн ширээнээс оюутны их өргөөнд шилжсэн шинэхэн оюутан дэлхий дахинаа зохион байгуулагддаг “TED” үйл ажиллагааг Өвөрхангай аймагтаа амжилттайгаар зохион байгуулж, олон олон илтгэгчдийн мөөрөдлийг биелүүлэх анхны алхмыг тавьж өгчээ. Найман жилийн өмнөөс эхлэн Монголын анхны ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ болох зорилго өвөртөлсөн, СЭЗИС-ийн I курсийн оюутан И.Уянгатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ихбаярын Уянга гэдэг. Одоогоор СЭЗИС-ийн I курсийн оюутан. “FLEX Alumni” хөтөлбөрийн СЭЗИС дэх төлөөлөгчөөр ажилладаг. Саяхан Өвөрхангай аймагт TEDxYouth@AyushSquare гэх үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар ажилласан.

-Уг үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-TED-ийн бий болгосон хуваалцах зорилгын хүрээнд TEDx хэмээх хөтөлбөрийг олон нийтэд зориулж TED-тэй төстэй байдлаар тухайн орон нутагт, бие даан зохион байгуулдаг арга хэмжээ юм.

Манай үйл ажиллагааны нэр нь TEDxYouth@AyushSquare бөгөөд “x” гэдэг нь бие даан зохион байгуулж буй TED -ийн үйл ажиллагаа гэсэн үг. Харин TEDxYouth арга хэмжээ нь ихэвчлэн хөгжилтэй, уран сэтгэмжтэй, ухаалгаар зохион байгуулагддаг ба залуусаас эхлээд бүх насныханд санаагаа түгээх боломжийг олгоход зориулагдсан TEDx арга хэмжээ юм. AyushSquare бол Өвөрхангай аймгийн баатар Лувсанцэрэнгийн Аюуш алдраар нэрлэсэн билээ.

TEDxYouth@AyushSquare-ийн гол зорилго нь юу байв?

“Zero to One” буюу “0-ээс 1”-рүү гэх сэдвийн дор илтгэгч болон зохион байгуулагчид маань хамтран ажилласан байгаа. Мөрөөдөл бол ямар нэгэн материаллаг хэрэгцээ, мэргэжил төдийхнөөр хязгаарлагддаг зүйл биш. Мөрөөдөл бол хязгааргүй шинэ санаа, хүсэл эрмэлзэл юм. Харин бид энэхүү тэгийн тооноос үүсэлтэй нэг хэмээх мөрөөдөл рүү тэмүүлэх хязгааргүй санааг өдөр тутамд өөрийнхөө шилдэг хувилбарыг бүтээж илүү шинэлэг, илүү амжилттай амьдралын төлөө итгэлтэйгээр тэмүүлж байгаа залуу үеийнхэнд урам өгөх болон тэрхүү санаануудаа бусдадаа хуваалцахад туслах зорилготой юм. Мөн урт хугацааны хөл хорионоос болоод Монголчуудад ялангуяа залууст энэ үйл ажиллагаа бид ч бас үзэл бодол, санаагаа үйлдэл болгож болох юм байна гэж бодоосой гэсэн санааг тээн зохион байгуулсан.

-Мэдээж залуу хүний хувьд ийм том арга хэмжээг зохион байгуулна гэдэг амаргүй даваа. Өөрийн тань хувьд ямар байв?

-TED үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээний маш том арга хэмжээ учраас тогтоосон жишигт нь тааруулж ажиллах нь хүндрэлтэй байсан. Гэсэн ч зохион байгуулагчийн багаа маш сайн бүрдүүлсэн учраас хамтдаа хөгжиж, хамтдаа суралцан, мөн цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй байдлаар өнгөрүүлж, ажлаа тууштай хийж байсан учраас зохион байгуулахад үнэхээр сэтгэлд өег байсан.

Анхны удаа ийм том үйл ажиллагааг ямар нэг том хүний оролцоогүйгээр зохион байгуулах нь ярвигтай ч гэсэн бид бүтээж чадсандаа туйлын их баяртай байгаа.

-Хэдэн илтгэгч оролцов, ихэвчлэн юуны тухай илтгэлээ танилцуулсан бэ?

-Нийт 11 илтгэгч оролцсон байгаа. Байршлын хувьд Өвөрхангай аймгаас 5, Улаанбаатар хотоос 5, мөн Япон улсаас 1 илтгэгч оролцсон.

Илтгэгчид маань өөрсдийн амьдрал, үзэж туулсан бүхий л зүйлээ хойч ирээдүй болсон залууст хүргэх, цаашдын амьдралд нь хэрэгтэй байх үүднээс илтгэлээ танилцуулсан. Үүний сацуу сансар огторгуй, хэл сурах аргачлал, яагаад өрөөн дэх хамгийн ухаантай хүн байх хэрэггүй вэ, ганцаараа амьдрах ямар байдаг болон 0 цэгээс хэрхэн 1 рүү явж болох гэх зэрэг маш олон төрлийн санаа, мессеж агуулсан илтгэлүүдийг бэлтгэн тавьсан байгаа.

- Илтгэгчдийн ур чадвар маш сайн байгаа нь ажиглагдсан. Тэгвэл хэрхэн илтгэгчдээ сонгон шалгаруулсан бэ?

-Бид онлайнаар өргөдөл хурааж авч 50%-г сонгосон бөгөөд үлдсэн 50%-г нь өөрсдөө урилга явуулж сонгосон байгаа. Хамгийн шинэлэг бөгөөд бусдад өөрсдийнхөө хоолойг сонсгохыг хүссэг хүмүүсийг сонгосон гэж хэлж болно.

-Уг үйл ажиллагааг өмнө нь манай улсад зохион байгуулж байсан уу?

-Монголд “TED” үйл ажиллагаа олон удаа зохион байгуулагдаж байсан. Зохион байгуулагдсаар л байгаа. TEDxUlaanbaatar эвэнт нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Миний мэдэхээр Дархан, Эрдэнэт, Хэнтийд ч мөн зохион байгуулагдаж байсан. Харин Өвөрхангай TEDxYouthArvaikheer гэх үйл ажиллагаа өмнө нь танхим хэлбэрээр явагдаж байсан.

-Цахим хэлбэрээр үйл ажиллагааг зохион байгуулах нь мэдээж нэг талаараа давуу талтай. Нөгөө талаараа ч бас сул талтай байсан болов уу. Үзэгч байхгүй учир амьд харилцаа гэдэг ч юм уу?

-Цахим арга хэмжээ маш олон хүнд хүрч чадаж байгаа нь давуу талтай боловч илтгэгчид маань үзэгчгүй зааланд ярихдаа сэтгэл дундуур байсан. Бидэнд ч мөн хөтөлбөрөөсөө үзэгчтэй хамт тоглох тоглоом, хөгжөөх хэсгүүдийг хасах хэрэгтэй болсон бөгөөд амьд харилцаагүй байгаа нь маш том сул тал байсан.

-Цахимаар үзсэн үзэгчдийн маань сэтгэгдэл ямар байсан бэ? Та бүхэнд сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байв?

- Шууд дамжуулалтын үед маш олон эерэг сэтгэгдэлүүд live-ны доод талын comment хэсэгт ирсэн. Хүмүүс ихэвчлэн яг цар тахлын үед бидэнд хэрэгтэй илтгэлүүд байлаа, мэдээгүй зүйлээ сурлаа, зохион байгуулалт сайн байна гэх мэтчилэг сэтгэгдэлүүдийг илгээж байсан нь бидэнд маш их урам зориг, сайн гүйцэтгэлтэй хийсэн гэх сэтгэл дүүрэн мэдрэмжийг өгсөн.

-Таньд ч мөн хүмүүс их урам хайрласан байх. Хамгийн их дэмжиж тусалсан хүн хэн байв. Мөн ивээн тэтгэсэн хамтран ажилласан хүмүүсээ дурьдвал?

-Санхүүжилтээ АНУ-ын Төрийн Департаментын (ECA) Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо\ Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөлөөс удирддаг GYSD Matching буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөс 60% ийг нь авсан бөгөөд Өвөрхангай аймгийн ИДУМ ХХК болон манай үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй хүмүүсээс тусламж ирсэн. Мөн Номын Гүүр сургалтын төвийн Г.Ууганцэцэг баг болон Өвөрхангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Ц.Уранбал, Зураглаач Х.Отгонбаатар нарт гүн талархлаа илэрхийлж байна. Биднийг бүх туслалцаагаар дэмжсэн сайн дурын ажилчид болон үзэгч нартаа баярлалаа.

Хувь хүнийхээ зүгээс хамтран ажилласан нийт зохион байгуулагчид, илтгэгч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн тусалж дэмжсэн гэр бүл найз нөхөддөө талархах нь зүйтэй болов уу.

- Хувь хүн талаас тань асуулт асууя. Өөрийхөө зорилгоос хуваалцаач?

-Миний хамгийн том мөрөөдөр бол Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох. Энэ мөрөөдлийг өөртөө тээгээд 8 жил болж байна. Мөн дараагийн хамгийн том зорилго бол бусдад өөрийнхөө чадах хэмжээгээр эерэг энергийг түгээж , илүү олон залуус, хойч үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа хөгжихийг зорьдог.

- Үеийн залуучууддаа хандаж юу хэлмээр байна?

- Бид цар тахлын хүнд үед амьдарч байна. 18,19 настай залуусаа та нарын дуу хоолой өнөөдрийн Монгол улсад маш их хэрэгтэй. Тийм учраас шинэ санаа, шинэлэг юм бүхнээ бусадтай хуваалц. Манай баг цаашдаа та бүхний гүүр чин байх болно гэж хэлмээр байна.

-Энэ үйл ажиллагааг зохион байгуулах явцдаа нэлээдгүй зүйлийг сурч мэдсэн байх. Цаашид юун дээр анхаарвал болохоор санагдав.

- Хувь хүнийхээ хувьд өөрийнхөө зохион байгуулах чадвар дээр ахин ажиллах нь зүйтэй мэт санагдсан. Цаашдаа Монгол хүн бүхэн өөрсдийн чадах хэрээр залуу үеэ дэмждэг байгаасай гэж хүсч байна. Тогтолцоотойгоор залуу үеийнхээ үйл ажиллагааг дэмждэг байх нь зүйтэй санагдсан. Бид ч мөн дүү нараа дэмжин хамт ажиллах нь хамтдаа хөгжих нь залуус бидний хамгийн том оролцоо болов уу.

-Сэтгүүлч надад өөрөөс тань асуугаагүй асуулт үлдсэн болов уу. Юу хэлэхийг хүсч байна?

-Шинэ, шинэлэг зүйл болон залуучуудын хувьд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд тэднийг дэмжиж байгаа нь хамгийн чухал. Бидний хийж байгаа үйл ажиллагаа бүхэн чухал боловч биднийг дэмжих хүн бүрийн оролцоо хамгийн чухал гэсэн үг юм. Мөн биднийг дэмжиж ажилласан хүн бүхэнд баярлалаа.

Т.Алтанзагас





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 2 )Сэтгэгдэл бичих


[ 202.179.11.38 ]Дагагч   • 6 сарын 28. 10 цаг 52 минут

Мундаг залуус оролцсон гоё арга хэмжээ байсан. Зарим 1 охины өвчнөө даван туулсан, хүнд үед дэм болсон гэр бүл найзуудаараа бахархсан талархсан илтгэлийг сонсоод уйлсан

[ 202.179.11.38 ]Үзэгч   • 6 сарын 28. 10 цаг 40 минут

Цар тахлын үед гэгээлэг өнгөлөг арга хэмжээг зохион байгуулсан залуусдпаа баярлалаа.


УЕПГ: “Төрсөн эцэг нь хоёр настай охиныг хүчирхийлсэн“ гэх хэрэг нээн шалгаж байна4 минут 1 секундын өмнөМ.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна28 минут 16 секундын өмнөО.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна45 минут 27 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов53 минут 40 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна1 цаг 8 минутын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна1 цаг 29 минутын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 59 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно2 цаг 21 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 46 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 59 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ3 цаг 9 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа3 цаг 19 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно3 цаг 28 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"3 цаг 42 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна4 цагийн өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга4 цаг 19 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ4 цаг 39 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 59 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 59 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд5 цаг 19 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ5 цаг 29 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд5 цаг 39 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 49 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 59 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой6 цаг 9 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа6 цаг 19 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв6 цаг 29 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"6 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 59 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 19 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 29 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв