Энэ мэдээ хуучирсан буюу 2021-07-04 нд нийтлэгдсэн байна.

“Чингис хаан” нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа боллоо

0

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Япон Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв.

Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм.

Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна.

Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна.

Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна.

Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан “Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. “Шинэ Зуун мод” хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе!

Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ, “…2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг уншиж сонордууллаа.

Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав.

Тэрбээр “Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу “Буянт-Ухаа” нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм.

“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо нарын албан ёсны зочид, төлөөлөгчид оролцлоо.

Хөшигийн хөндий (5)
Хөшигийн хөндий (6)
Хөшигийн хөндий (1)
Хөшигийн хөндий (2)
Хөшигийн хөндий (3)
Хөшигийн хөндий (4)
 
Эх сурвалж: PRESIDENT.MN




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



О.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна3 минут 49 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов8 минут 2 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна26 минут 10 секундын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна46 минут 42 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 17 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 39 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 4 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 18 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2 цаг 27 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 38 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 47 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"3 цаг 1 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 18 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 38 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 58 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 18 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 18 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 38 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 48 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 58 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 8 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 18 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой5 цаг 28 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 38 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 48 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 17 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 38 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 48 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв