Энэ мэдээ хуучирсан буюу 2021-07-06 нд нийтлэгдсэн байна.

Ж.Шижир: Мэдээллийн технологийн салбар бол үсрэнгүй хөгжил, том амжилтыг авч ирэх цорын ганц салбар

Зочны цаг 8:08 , 2021-7-6
0

2007 оноос хойш Мэдээллийн Технологи, Медиа, Хэвлэл мэдээлэл, Сургалт, Худалдааны чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “Том Амжилт” ХХК-ний захирал Ж.Шижиртэй ярилцлаа.

Залууст үлгэр дуурайлал болон, манлайлан алхаж буй тэрбээр Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд төдийгүй, ирээдүйн шилдэг программистуудийг бэлтгэн гаргахад өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан амжилттай ажиллаж яваа нэгэн билээ.

-Амжилт гэдэг үгний ард таны нэр байдаг болсон гэхэд хэлсдэхгүй байх. Мэдээллийн технологи, боловсролын салбар гээд маш олон салбарт хүч төрж байна. Тиймээс ярилцлагынхаа эхлэлийг “Том Амжилт” компанийн талаар эхлүүлье?

-Заримдаа хүмүүс намайг Жаргалсайханы Шижир гэхгүй Амжилтын Шижир гэдэг болсон байна. Амжилт гэдэг үг яг л миний овог болсон мэт санагддаг.

Манай компанийг товчхон танилцуулбал, мэдээллийн технологид суурилсан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Одоогоор 10 охин компанитайгаар үйл ажиллагаа маань явагдаж байна.

Тухайлбал, Ерөнхий боловсролын “Амжилт кибер” сургууль, “Энэтхэгийн их сургууль”, “Амжилт академи” сургалтын төв, “Amjilt.com” сургуульд ашиглах боломжтой программ, онлайн сургалтын аппликейшн, Зуузуугийн найзууд хүүхэлдэйн кино, “Amjilt.shop” онлайн дэлгүүр, “Amjilt.news” хэвлэл мэдээллийн сайт зэрэг компаниудыг амжилттай авч явж байна.

-Та болон таны үеийн залуус нийгэмд үлгэр дуурайлал, манлайлал болон алхаж байна. Таны хувьд амжилтад хүрэхэд хэр хол замыг туулав?

-Миний хувьд амжилтыг хүмүүсийн боддогоос арай өөрөөр тодорхойлдог. Амжилтад хүрчихсэн эсвэл 10 жилийн дараа амжилтад хүрэх гэж тодорхойлдоггүй. Харин эсрэгээрээ ирээдүйд амжилтад хүрэх бус яг одоо, өнөөдөр, энэ долоо хоногт ч гэдэг юм уу, яг одоогоор амжилтаа тодорхойлдог.

Энэ долоо хоногт хэр амжилттай ажилласан, өнөөдөр хэр амжилттай байв зэрэг өдөр тутмын явцууд маань миний амжилтыг бий болгодог гэж үздэг. Яагаад гэвэл ирээдүйг чухалчилж үздэг байсан бол ажил маань цалгардах, цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөх аюултай байдаг учраас яг өнөөдрөөрөө амжилтаа дүгнэдэг байгаа. Ингэснэээр өөрийнхөө ажлыг 100 хувь хийж чадсан эсэх, ажилдаа ухаалагаар хандаж чадсан уу гэдгээ тодорхойлж болдог. Тийм ч учраас би төдийгүй компанийнхаа ажилчдыг ч мөн энэ аргад суралцуулахыг чухалчилж үздэг.

-Мэдээллийн технологийн салбарт олон жил ажиллажээ. Энэ олон жилийн туршлагаас харахад таны бодлоор манай улсын мэдээллийн технологийн салбар ямар төвшинд явж байна гэж бодож байна?

-Мэдээллийн технологийн салбар бол хүнд салбар. Яг өнөөгийн нийгмийн дэд бутэц, суурь бол энэ салбартай салшгүй холбоотой. Мэдээллийн технологи маш сайн хөгжсөнөөрөө бүх төрлийн салбар дагаад хөгжих боломжтой. Төрийн дэд бүтэц, худалдаа, барилга, банк санхүү, хууль, боловсрол, эрүүл мэндийн салбар гээд бүх л салбар хөгжиж болно.

Манай улсын хувьд энэ салбар маш доогуур байна. Нэг талаараа доогуур байгаа нь тааруу үзүүлэлт ч нөгөө талаараа хийж болох зүйл, өөрчилж сайжруулах зүйл ихтэй гэж харж болно. Өнөөдөр л гэхэд  олон программистууд хэрэгтэй байна. Мөн үүнийг хөгжүүлэх программ, аппликейшн, системүүд ихээр хийх хэрэгтэй. Манай улсын бүхий л салбарын үйл ажиллагааг хялбар бөгөөд ухаалаг, үр дүнтэй байлгах ажлууд их хийгдэх хэрэгтэй гэж үзэж байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

-Боловсролын салбарыг ч мөн мартах учиргүй байх. Таны үүсгэн байгуулсан “Амжилт кибер сургууль”-ийн тухай ярилцвал?

-Манай “Амжилт кибер сургууль” бол мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль. Хүүхдийг багаас нь мэдээллийн технологийн мэдлэг чадварт сургах, хэрхэн код бичих, аппликейшн, веб сайт, бүх төрлийн дизайн хийх, анимешн хийх зэрэг чадварыг багаас нь эзэмшүүлэх зорилготой.

Заавал их дээд сургуульд суралцаж байж үүнийг сурах шаардлагагүй. Одоогоор манай шавь нар олон бүтээл хийсэн байгаа. Ирээдүй бол яах аргагүй мэдээллийн технологи дээр үндэслэнэ. Тиймээс багаасаа энэ салбарт хөл тавьж, суралцах хэрэгтэй байх.

Орчин үед мэдээллийн технологигүйгээр амьдралаа зүйрлэхийн аргагүй болсон. 2030 он гэхэд эд ажиллаад, хөдөлмөрлөж буй хүмүүсийн хувьд мэдээллийн технологи, программ хангамж гэдэг нь яг л энгийн үзэгдэл болж хувирна. Тийм учраас эртнээс хүүхдүүдэд мэргэжлийн өндөр төвшинд заах хэрэгтэй. Хүүхдийг компьютер, ухаалаг утаснаас хорьж цагдаад байлгүйгээр харин ч түүгээр хийх боломжтой бүхий л зүйлсийг зааж сургаж, зөв хэрэглээ, мөн чанарыг ойлгуулах, эзэмшүүлэх шаардлагатай.

Монгол хүүхдүүдийн хувьд оюуны чадавх маш сайтай учир ганцхан сарын дотор гэхэд веб сайт хийгээд сурчихдаг. Тийээс ирээдүйд мундаг, дэлхийд алдартай программистууд төрж гарна гэдэгт итгэлтэй байна.

-“Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн киноны талаар ярихгүй өнгөрч болохгүй болов уу. Үнэхээр манай улсад анимешн, хүүхэлдэйн киноны орон зай дутаад байсан шүү дээ. Мөн Монголын анхны 3D анимешн болох “Мора” хүүхэлдэйн киног бүтээсэн юм билээ. Эдгээрийн талаар ярьвал?

-2017 онд манай компани Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимешн болох “МОРА” хүүхэлдэйн киног бүтээсэн байгаа. Үүгээр маш олон зүйлд суралцсан, шинийг олж нээж чадсан байгаа. Тоног төхөөрөмж, хөрөнгө санхүү, мэдлэг чадварын тал дээр олон асуудал гарсан ч Мора хүүхэлдэйн киногоо амжилттай дуусгаж чадсан.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Дараа нь бага насны хүүхдүүдэд зориулсан “Зуузуугийн найзууд” 100 ангит цуврал хүүхэлдэйн киног төлөвлөж хийгээд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Одоогоор 20 анги нь бэлэн болсон байна.

Хүүхэлдэйн кино хийхэд график дизайнерууд нь байдаггүй. Энэ нь хамгийн том асуудал. Иймээс бид өөрсдөө ЕБС болон Амжилт академи, Энэтхэгийн их сургуулиудаараа дамжуулан бэлтгэдэг байгаа.

Зуузуугийн найзууд хүүхэлдэйн кино маань манай улсад их үгүйлэгдэж байсан үндэсний контентуудын нэг болон гарч ирж байгаад их баярладаг. Иймдээ ч өөрийн гэсэн үзэгчтэй, фэнүүдтэй болсон. Тиймээс биднийг өшөө илүү ажиллаасай, олон хүүхэлдэйн кино гаргаасай гэж хүсдэг хүмүүс талархах нь зүйтэй.

100 ангиа заавал хийж дуусгаж, Монголдоо төдийгүй олон улсад ч үзэгчтэй болно гэдгээ амлаж байна. Мөн хүүхэлдэйн кино хийж байгаа хүмүүсийг албан байгууллагууд дэмжин, хамтран ажиллаасай гэж хүсч байна.

Монголын анхны 100 ангит хүүхэлдэйн кино “ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД” амиллаа

-Өөрийг тань либертари үзэлтэй хүн гэж сонссон. Энэ тухайгаа ч өөрийн цахим хуудаснаа илэрхийлдэг юм билээ?

-Яг өнөөгийн нийгэмд либертари үзэлтэй хүмүүс их цөөхөн байна. Либертари үзэл бол товчхондоо эрх чөлөө ба хариуцлага гэсэн хоёр үзэл дээр тогтдог. Яг зоосны хоёр тал шиг нэг тал нь эрх чөлөө, нөгөө тал нь хариуцлага.

Өнөөгийн нийгэмд төр засаг халамжийг хавтгайруулж, хүмүүсийг хариуцлагатай байхыг шаардахгүй, эсэргээрээ халамжлаад байдаг болсон. Нөгөө талаас хүн өөрийн хүссэн ажил, хүссэн зүйлээ хийж явах эрх чөлөөг нь боож байна. Хүмүүсийг халамжийн бодлогоор хараат байлгаж байгаа шалтгаан нь хувь хүний хөгжил, улс орны хөгжил, компанийн хөгжил зэргийг либертари бус буюу эрх чөлөөгүй, хариуцлагагүй болгож байгаа юм. Үүнээс үүдэн манай улсын хөгжлийн индекс их муу байна уу даа гэж үздэг.

-Амжилтыг гурван үгээр тодорхойлбол?

-Шийдэл үргэлж байдаг.

-“Amjilt.com” платформ бол боловсролын салбарт шинэчлэл авч ирж чадсан. Та бүхэн ч мөн боловсролын асуудлыг шийдэхийг зорилгоо болгосон гэж байсан. Тэгвэл зорилгоо биелүүлж чадсан уу?

-Манайх боловсролын системийг шинэчлэх зорилготой боловсролын дотоод үйл ажиллагаа, сургуулийн үйл ажиллагааг программчласан платформ хийсэн. Анх 2010 оноос эхэлж байсан ч дундаа завсардаж явсаар 2015 оноос эхлэн тасралтгүй үргэлжлүүлсэн. Ингээд дөрвөн жилийн дараа буюу 2019 онд анх нээлтээ хийж, сургууль болон сургалтын төвүүд, МСҮТ зэрэг боловсролын байгууллагууд манай платформыг ашигладаг болсон. Төлбөр санхүү, гэрийн даалгавар, хөтөлбөр, шалгалт, тест гээд сургуулийн бүх үйл ажиллагааг программчилж өгсөн систем юм. Одоогоор улсын сургуулиуд төдийгүй хөдөө орон нутагт ч мөн ашиглаж байна.

Зорилгоо бид үе шаттайгаар тодорхойлсон. Иймдээ ч эхний зорилго маань биелэсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл анх боловсролын байгууллагууд бидний ажлыг өндрөөр үнэлж, авна гэж бодохгүйгээр  маш харанхуй, цэвэр зориг мөрөөдлөөр хөтлөгдөн хийж байсан. Тэр маань амжилттай болоод олон байгууллага ашиглаж байгаад талархалтай байдаг. Цаашдаа бид 3.0 системээр олон улсад гаргахаар төлөвлөж байгаа.

-Мэдээж таны ажил хөдөлмөр эдгээр зүйлээр үнэлэгдээд дуусахгүй. Цаашдаа ч маш олон зүйл төлөвлөж, зорьж байгаа гэж бодож байна. Тэдгээрээс цухас дурьдвал?

-Одоогоор шинэ зүйл төлөвлөөгүй байна. Харин хийж буй төсөл, зорилго, зорилтуудаа илүү чанаржуулах, сайжруулах, боловсронгуй болгох, олон хэрэглэгчтэй болгож, илүү гүнзгий хүртээмжтэй, цар хүрээ зах зээлээ тэлэх зорилгыг тавьж байна. Мөн цаашдаа манай улстай ойролцоо хөгжилтэй орнуудад нэвтрүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээс гадна багийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, менежментээ сайжруулах зэрэг дээр илүү анхаарч ажиллаж байна.

Товчхондоо хийж буй ажлаа гүнзгийрүүлж, тэлэх, сайжруулах зорилготой байна.

-Амжилттай яваа хүний ард гэр бүл, найз нөхөд, хамт олон байдаг шүү дээ. Тэгвэл таны амжилтын ард хэн байв, бас амжилтын тань нууц юу вэ?

-Яг л бусдын адил гэр бүл, найз нөхөд, хамт олон маань бүгд миний ард бий. Харин амжилтын нууц маань юу вэ гэвэл тасралтгүй шаргуу байдал мөн ухаалаг ажиллах юм болов уу. Энэ хоёр хүчин зүйлийг зэрэг авч явж, залхуурахгүй, үргэлж өөрийгөө хөгжүүлж, менежментээ сайжруулж явах нь амжилтын нууц гэж итгэдэг.

-Яг тантай адил мэдээллийн технологийн салбарт хөл нийлүүлэн алхаж байгаа, араас тань хүч төрөн орж ирж байгаа, мөн цаашид орж ирэх залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэдээллийн технологийн салбар бол үсрэнгүй хөгжил, том амжилтыг авч ирэх цорын ганц салбар гэж би итгэдэг. Энэ салбараар явбал нэг бол маш том амжилтад хүрнэ эсвэл огт амжилтад хүрэхгүй гэсэн хоёрхон сонголт бий. Гэхдээ амжилтад хүрэхгүй бол яана аа гээд оролдож үзэхгүй бол бүр ч утгагүй. Тиймээс хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй хичээх хэрэгтэй. Хэн нэгнээс хараат бус, хэн нэгэнд гомдоллохгүй, ухаалаг бөгөөд шаргуу, тасралтгүй ажиллах хэрэгтэй. Мөн өөрийхөө мэдлэг боловсрол, ур чадварыг байнга хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг.

Т.Алтанзагас

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



О.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна1 минут 41 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов5 минут 54 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна24 минут 2 секундын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна44 минут 34 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 15 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 37 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 2 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 16 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2 цаг 25 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 36 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 45 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 58 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 16 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 36 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 56 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 16 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 16 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 36 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 46 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 56 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 6 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 16 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой5 цаг 26 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 36 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 46 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 56 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 15 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 36 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 46 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв